Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 2-нд цахимаар худалдсан. Наадмын тасалбар худалдаалагдаж эхэлсэн даруйдаа 30 минутын дотор зарагдаж дууссан. Тэгвэл наадмын тасалбар авч чадсангүй гэх иргэдийн бухимдал нийгэмд үүсээд буй. Нэг хүн олноор нь худалдан авч дамлан зарж, үнэ тэнгэрт хаддаг энэ үзэгдэл жил бүр давтагддаг. Иргэдийн зүгээс "цахимаар худалдаалж эхлэхэд нь ороод худалдаж авах гээд амжсангүй" гэх зүйлийг ярьж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос нэг хүн 2-оос дээш тасалбар худалдан авах боломжгүй гэж мэдээлсэн. Гэтэл "наадмын тасалбар зарна" гэх заруудад нэг эгнээнд дараалсан гурав, таван тасалбар зарна гэх зарууд хөвөрч байгаагаас харвал нэг хүн 2-оос илүү тасалбар авсан байх магадлал өндөр байгаа юм.
Угтаа бол өнгөрсөн жилүүдэд тасалбар худалдаалах цэгүүдээр борлуулахаар нэг хүн олноор аваад дамлан зарж байна гэж үзээд, цахимаар борлуулдаг болсон. Гэсэн ч энэ байдал алга болсонгүй. Энэ жил ч мөн давтагдаж байна.
Наадмын тасалбар худалдаалагдаж дууссаны дараа цахим орчинд наадмын тасалбарын эрэлт ихэсчээ. Үүнийгээ дагаад үнэ тэнгэрт хадаж байна. Гэсэн ч эрэлт их байгаа аж. Наадмын тасалбар худаалагдаж дууссаны дараа, цахим орчинд наадмын шагийн тасалбарын үнэ өнөөдрийн байдлаар 400 мянган төгрөг хүрчээ. Тодруулбал, наадмын тасалбар зарна гэх зарын дагуу залгаж үнийг лавлахад, төв суудлын тасалбар 500 мянган төгрөг. Авна гэвэл яриад өгнө гэв. Ерөнхийдөө нэг тасалбар 250-500 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Наадмын тасалбарыг олноор авч дамлан борлуулж буй иргэнд хүлээлгэх хариуцлага, зохицуулалт байхгүй.
Долдугаар сард тэр дундаа наадмын өдрүүдэд Монгол Улсыг зорьж ирэх жуулчдын тоо эрс нэмэгддэг. Тодруулбал, 5000 гаруй жуулчид ирдэг. Гэтэл энэ жилийн хувьд 2000 жуулчинд тасалбар борлуулахаар болсон. Жуулчдын хувьд аяллын компаниудаар дамжуулж тасалбараа худалдан авдаг. Үлдсэн 3000 гаруй жуулчид наадмын нээлт үзэж чадахгүйд хүрдэг. Наадмын тасалбарыг дотоодын болон гаднын иргэдэд хүртээмжтэй байх зохицуулалт хэрэгтэй байна.
Энэ жил наадмын нээлтийг үзэх 12 мянган ширхэг тасалбар борлуулжээ. Наадмын тасалбар суудлаасаа хамаараад 100.000-150.000 төгрөгийн үнэтэй байв.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн тасалбарын орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.
3,569.17






















































Зочин 2025-07-04 103.212.118.170
авахгүй л байна биздээ,үзээд байх ч юм байхгүйдээ
Зах 2025-07-04 103.212.119.151
Чөлөөт зах зээлийн эдийн засаг бол уг нь үнэ чанар хэрэгцээгээ ухаалгаар зохицуулдаг санхүүгийн төлөвшил билээ. Гэтэл Социализмын үеийн хаягдал коммунист намын коммунистууд 30 гаруй жил ардчилсан монголд луйвраар засаглаж үах зээлд байх ёсгүй дамлах, шаглах ажиллагааг зохион байгуулах болсон нь наадмын тасалбарыг борлуулсан үйл явцаас харагдаж байгаа юм. Дамлах, танил талдаа өгч шаглуулах үйлдэл бол коммунист нийгмийн мөн чанар юм
Нэргүй 2025-07-04 81.9.119.60
)))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Иргэн 2025-07-04 103.57.95.252
Хэнд ч ойгомжтой зүйл дээр жил болгон ингэж маргах хэрэг бйна уу 12 мянган суудлаас 2 мянгыг нь тусгай захиалга гэж бодвол 10 мянган тасалбарыг 30 хүрэхгүй зарах техникийн боломж монголд байхгүй шүү дээ НЭг минутад хэдэн хүнийг хүлээн авч борлуулах чадалтай хичнээн комьютер оператар ажиллаж байгаа тооцоогоо олон нийтэд ил болгох хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэнгийн хэдэн хурган дарга нарын баяжих хэрэгслэл наадмын тасалбар болоод удаж банйа. Ийм юмыг засаж чадахгүй байна гэдэг үнэхээр гутамшиг.
Nyam 2025-07-04 126.158.255.27
Too bodood uzehed 12terbum zartsuulsqn gheer ng tasalbart noogdoh 400k 500k orchim bolno. Uursdund ni uchir bgaa. Shagchid geed bh ym bhgui .
Zochin 2025-07-04 92.209.2.199
жил бүр энэ асуудал давтагдаж байна. 40-50 мянган хүний багтаамжтай битүү дээвэртэй 1 стадион бариж болдоггүй юмуу. Нэг улсын нийслэл байна даа ,арайл байна даа улны мал дарга нараа гэж
Нэргүй 2025-07-04 124.158.120.50
цагдаа, тагнуул дамлаж зарж байгаа хүмүүсийг шалгадаггүй юмуу. хувь хүмүүс олноор авах боломжгүй. дарга нар л заруулж байгаа
Нэргүй 2025-07-04 43.242.242.59
Ийм үнэтай тасалбарыг гадаадынхан л авах байх. Ийм үнээр бол бүгдийг нь гадаадынханд зараад Монголчууд нь телевизээр үзье. Улсын эдийн засагт хэрэгтэй
M4DTKF 2025-07-04 122.201.25.11
1 saya togrogoor oldvol avmaar bnaa
Bomb 2025-07-04 202.126.89.12
2 shirheg tuv asart bna niileed 3 saya
Отгоо 2025-07-04 202.9.47.58
400 000 үзэх юм байгаа юу? Нэг бол худлаа бичиж байгаа.
зочин 2025-07-04 66.181.160.54
Хулгай юм уу авьлагийн мөнгөнд л хүмүүс ингэж гамгүй ханддаг юм дөө ..