“Та минь яасан удав аа” гэж Л.Оюун-Эрдэнэд нялуурч асан УИХ-ын гишүүд чуулганы танхимд төсвийг шүүмжлэх хэмжээний эр зоригтой болжээ. Энэ нь юу вэ гэвэл Л.Оюун-Эрдэнийн засаглалын үед парламентын дээр нам ч биш нам, намын жонхуурсан бүлэглэл гараад суучихсан байсны нэг нотолгоо гэх үү. Эндээс харахад УИХ-ын гишүүд айдаснаасаа салсан бололтой.
Хоржоонтой нь, найман сарын өмнө 18.3 тэрбумыг “Соёлын ваучер” нэрээр тараана гэж улайрч явсан Ч.Номин хүртэл инфляцийн хөөрөгдөл, татварын дарамт ярьсан шигээ сууж байна. Үнэхээр л аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүйд хүрсэнийг мэдэж байсан юм бол Хамтарсан засгийн газарт Соёлын сайд хийж явахдаа энэ мэт асуудлыг ил дэлгэх нь яав. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хэлсэнчлэн жил хүрэхгүй хугацаанд 2025 оны төсвийг дөрвөн удаа хэлэлцэнэ гэдэг инээдэм гэхээсээ ханиадам юм.
2025 оны төсвийг батлах үеэр Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нарын талаас илүүг нь дагуулаад Хятад явсантай харьцуулахад нэкст Ерөнхий сайд ямар ч байсан тоо, статистик, алдагдлаа бодитоор хүлээн зөвшөөрч, хөрсөн дээрээ буусан тайлбар мэдээллийг парламентын гишүүдэд өгсөн.
Юуны өмнө өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засагт хэд хэдэн мессеж өгснөөс гурван гол агуулгыг эшлэл болгон хүргэе.
- Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл эхэлж байна.
- Эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг ард түмэн, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийнхээ нуруунд үүрүүлж таарахгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар төр өөрөө бүсээ чангалах хувилбарыг сонгож байна.
- Хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих шинэчлэлийн дараагийн том алхам бол төрийн өмчит компаниудад хийх цогц реформ, эдийн засгийн нөхцөл байдалтай зохистой уялдуулсан татвар, нийгмийн даатгалын цогц шинэчлэл байх болно.
Эдгээр мессеж бол Г.Занданшатарын эдийн засгийн хямралыг давах гол төлөвлөгөө. “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй" гэгчээр Л.Оюун-Эрдэнэ төрийн санг хоослоод явсан тул Г.Занданшатарын засаг хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй үлдсэн.
Тиймээс 2025 оны улсын төсөвт тодотгол оруулж, 1.8 их наядын хэмнэлт хэрэгжүүлэхээр болсон. Хэмнэлтийн тодотголоор:
1.Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр,
2.Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр,
3.Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр,
Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон. Ингэснээр 2025 оны эцэст улсын төсвийн алдагдлал 3.2 их наяд хүрэхээс хамгаалж буй бодлогын арга тактик юм. Хэрэв төсөвт алдагдал хийхгүй бол данхар төрийн “араг яс-ыг тэжээж дийлэхгүй хүрнэ, энэ хамгийн ойлгомжтой. Ядаж байхад Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын 2024 оны санхүүгийн тайлангаас 9.3 их наядын зөрчил илэрсэн. Энэ мөнгийн чухам юунд зарцуулсан бэ гэдэг нь мэдээж анхаарлын болон асуултын тэмдэг дагуулна. 9.3 их наяд гэдэг том тоо.
Манай дарга нар их наядаас бага мөнгөн дүнтэй хулгай хийхээ больсон бололтой. Аав хүү хоёрын амрагийн сүү, аяллын машины үнэ өртөгт зарцуулагдсан уу?! гэдгийг хууль хяналтынхан харин шалгаж тогтоох ёстой.
Хэмнэлтийн бодлогоын хүрээнд Засгийн газрын өргөтгөсөн хурал хийж, аймаг сумын дарга нарт Ерөнхий сайдын зүгээс хэд, хэдэн заалгавар өгсөн байна.
Ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхгүй
Хэмнэлтийг засаг өөрөөсөө эхлүүлж зардлаа бууруулна
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлого зорилтыг орон нутагт нэг зүгт харж ажлаа уялдуулах
Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халах, өөрчлөх, чөлөөлөх, ямарваа нэг дарамт, шахалт үзүүлэхгүй байх
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх
Засгийн газрын гишүүд төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудтай ажлаа нягт уялдуулах
Төсөв зардлыг хэмнэж, бүтэц орон тоо нэмэгдүүлэхгүй байх
Иргэд, аж ахуйн нэгж орон нутагт ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх
Хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байж эрх ашгийг нь хамгаалах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх
Өвлийн бэлтгэлийг өнөөдрөөс хангаж, ган зуд, гал түймрийн аюул, ургац алдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тооцож ажиллахыг үүрэг болголоо.
“Нэкст”-ийн хэлсэнчлэн эдийн засгийн уналтын өвдөлтийг төр өөрөө дээрээ авах ёстой, зөв. Төрийн албанаас 14 мянга байтугай олон хүн халах ёстой. Учир нь, 2016 оноос хойш МАН засгийн эрх барьж ирсэн, төрийн алба томорч, хувийн хэвшил жижгэрсэн. Тиймээс Г.Занданшатарт зөвлөхөд "Зориг нь хүрвэл ухаан нь хүрнэ" гэдэг.
Тэр тусмаа гүйцэтгэх засаглал дээр нүүрлэсэн алдаа завхрал- авлига хулгайг засах, цэгцлэх үүрэг Г.Занданшатарт ирсэн. Тэр тусмаа 9.3 их наяд төгрөг бол 2024 оны улсын төвийн долооны нэгтэй тэнцэнэ. Ийм их мөнгөөр Л.Оюун-Эрдэнэ хэрхэн тоглосон бэ?!… гэдэг нь анхаарлын тэмдэг юм. Гээд мөнгө болгон мөртэй.
Нэргүй 2025-07-03 103.111.68.3
Мөнгөний авдарыг нь барьж байсан хүнээр Сангийн сайдаа хийлгээд байгааг л ойлгохгүй байна. 9,3 ихнаядын зарцуулах гаргалгааг тэр нөхөр л хийсэн баймаар юм. Ойлгох юм алга.
Нэргүй 2025-07-03 81.9.119.100
) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom
сонгогч 2025-07-03 202.9.46.3
Хулгайчид их наядаар нь идэж ууж байхад эмнэлгүүд нь иймэрхүү дүр зурагтай байна……эмнэлэгт өгдөг квот гэгч нь эрс хасагдсанаас иргэд хэвтэж эмчлүүлж чадахгүй хэдэн сараар хүлээдэг байдал буй болжээ. Тэр хэдхэн квот нь 1 цагийн дотор дуусдаг юм байна….. танилгүй иргэд үхэхээ хүлээгээд гэртээ хэвтэж байдаг болох нээ….дарга нар идэж уудаг мөнгөө л хасна биз, очиж очиж иргэдийн эмчилгээний мөнгийг хасдаг нь хүн амаа цөөлөх бодлогыг санаатай явуулж байгаа юмуу гэж асуухад хүргэж байна…???
Нэргүй 2025-07-03 59.153.114.209
ЗАНДАНШАТАРЫН нэг дутагдал бол ам, амлалт нь уул давж байхад гүйцэгэл нь гүвээ ч хүрдэггүй. өөрөөр хэлбэл бардам ам шалдан гуя
Т1 2025-07-03 202.9.47.44
худлаа, нээх шодоргос өнөөдөр л ухаан оров гэж, 16 оноос хойш өөрөө 2 удаа сонгогдон гарч уих-ын даргаар суугаад хамт идэхийг нь идэлцэж уухыг нь уулцаад данхыг огцроод явангуут араас нь 6оовоо гаргаад шээж байна. хувийн аж ахуйн хэвшлийг зээлийн хүү, нөат-ын өрийн дарамтаас гаргана гэж гаднын бөөний банкууд оруулж ирж зээлийн хүү бууруулна, нөат-ыг 5 хувь болгох хуулийн төсөл хэлэлцүүлнэ гэчээд алийг нь хийгээгүй данхайж суусан биздээ.
зочин 2025-07-03 66.181.182.118
АН-ынхны үед улс орон сүйрдэг, Эдийн засаг унаж,төрийн данс улайж, өр зээлэнд баригдаж, нийгмийн өмчийг жинхэнэ идэж уудаг, Хэдхэн хүн цүдийж,ихэнх иргэд ядуурдаг, Харин МАН төрд гараад энэ бүхнийг засч залруулдаг, Үүнийг монголчууд мартаагүй, Ковидын тэр хүнд үеийг харьцангуй бага хохиролтой давж, Эдийн засаг бизнесээ богино хугацаанд сэргээсэн, Гадаад худалдааг өргөжүүлэх арга хэмжээний дүнд Экспортын орлого эрс өсч, төсвөө нэмэгдүүлж бүтээн байгуулалт ахиу өрнүүлэх боломж гарсан
зочин 2025-07-03 66.181.182.118
Ардчиллынхан бусдыг гүтгэж,нэр төрийг нь харлуулах иргэдийг хуурахаас өөр юу хийж байлаа, Засгийн газрыг унагаж, үймээн самуун үүсгэхийг л оролдоно, Гадаад нөлөөнөөс үүссэн хүндрэлийг Засгийн газарт тохохыг хичээнэ, Улс орон иргэдэд учиргүй хайртай хүмүүс болж жүжиглэнэ, Монголчуудыг тэнэг гэж бодоо юу, Уг нь болж байгаа зүйл,улс орон ард иргэдэд хэрэгтэй чухал чухал зүйлийг дэмжиж,түүнийг хэрэгжүүлэхэд, хоёр нам хамтарч ажиллавал зүгээрсэн, Элдэв,хэрүүл гүтгэлэг иргэдийг үнэхээр залхааж байна
Нэргүй 2025-07-03 59.153.114.209
оюунэрдэнэ АН болчихсон уу
Нэргүй 2025-07-03 202.9.40.247
Ж.Нямсүрэн мэтийн хүмүүс хэзээ ч төрийн албанд ажиллаж улсын хөгжлийг урагшлуулахгүй болохоор тарийн албыг цомхтогох тухай байнга ярих юм. Нямсүрэн ч яахав Элбэгдоржоос доллараар цалинждаг байх. Харин иргээд бол ажлын байр хэрэгтэй. Төрийн алба байх хэмжээндээ байх нь зүйтэй. Хөлсний бичээч нар нэг нам, нэг хүний эрх ашгийн төлөө л дуугардаг.
Аврал 2025-07-03 103.212.118.173
ЯГ ҮНЭНГ ХЭЛЛЭЭ. ТӨРИЙГ цүмхотгох биш хэрэггүй хөрөнгө оруулалтаа л багасгавал хувийн хэвшил хаана юу хийхээ мэднэ. Тэгвэл төрөөс төрдөг баячуудын тоо цөөрнө. Төр хүчтэй байх ёстой.
ИРГЭН 2025-07-03 103.57.95.61
Наадмын дараа намар гэдэг ирэх 8- сараас Монголчууд бид энэ хулгай луйварын тэнхлэг болсон Хулих хулгайчаараа дуудуулаад тоохгүй сууж байгаа Хулих Хурандаа Хүрэлсүхийг зайлуулахгүй бол Монгол улс сүйрлээ!!! Хоёр дахь Элбэгдорж байна Монголчууд минь!!! Хүрэлсхээс болгоомжлоорой! Сайн ажиглаарай бүх юм нь хамелеон бн шүү!
Нэргүй 2025-07-03 122.201.31.250
гааль гэж жил бүр олон тэрбум төгрөгөөр хувцас өмд цамц зангиа гутал бараг л оймс бандааш авч бна
Нэргүй 2025-07-03 66.181.186.96
Юуны түрүүнд энн Татварын газраа шинэчлээ
Зочин 2025-07-03 66.181.187.39
сайн бичжээ
Нэргүй 2025-07-03 124.158.108.202
Данх олон жил тасралтгүй засаглах шунал агуулж байгаад огцорсон. Новшийн ЕС байсан байна.
Нэргүй 2025-07-03 66.181.178.181
Алдаа завхрал, хулгай хий гэж Зшатар даалгавар өгсөн юм уу? Гарчиг бол тийм утгатай байна.
Нэргүй 2025-07-03 59.153.112.168
Shal hudlaa, uuruuxh h**** ideltseed l suuj bsan bailgui dee. Ene Zandanshatar eder odoo neeh yvsan hooronduur ni hudlaa. Uchnuu olon jil togoond ni hajuud ni haraad, esvel hamtarch ideltseed baij bsan baij.