"Хаппи веритас" оношилгооны төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаагаас Дүрс оношилгооны давуу тал болон онцлогийн талаар тодрууллаа.
-Дүрс оношилгоонд түгээмэл ашигладаг эхо буюу хэт авиан оношилгоо, "MRI", компьютер томографи гэсэн гурван технологи бий. Эдгээр нь өөрсдийн гэсэн онцлогтой. Тухайлбал, эхоны хувьд хүний биеийн дотор эрхтнийг хэт авиагаар дүрсжүүлж хардаг бол компьютер томографи нь рентгэн туяа ашиглаж хүний бие доторх бүтцийн өөрчлөлтийг хардаг. Харин "MRI" бол соронзон долгион ашиглаж мөн хүний биеийн бүтцийг харна. Технологийн онцлогоос хамаарч хүний биеийн бүтцийн харагдах, оношлогдох байдал нь өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, эхогоор дотор эрхтнийг бүгдийг нь харж болно. Гэхдээ хэт зузаан өөхөн давхаргыг нэвтэлж харах боломжгүй мөн хий ихтэй бүтцийг харахад хүндрэлтэй байдаг. Харин "MRI", компьютер томографын хувьд хүний биеийн бүтцийг бүхэлд нь харж болдгоороо давуу талтай. Мөн тодосгогчийг ашиглахад хялбар.
Ингэснээр хавдрыг нарийн илрүүлдэг. Компьютер томографи нь хүний биед байгаа хатуу бүтцийг илүү нарийн гаргаж, оношилдог. Мөн дотор эрхтэнг сайн харуулдаг бөгөөд хурдан оношилдог буюу шинжилгээний хариу хурдан гардаг гэдгээрээ давуу талтай.
Харин зөөлөн эдийг /булчин шөрмөс, мэдрэл/ нарийн оношилж чаддаггүй. Мөн цацраг туяа ялгаруулдаг. Энэ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ технологи болон тухайн рентгэн хардаг мэргэжилтнээс хамаарч хүний биед өгөх цацраг туяаны хэмжээ өөр, өөр байна. Хэрвээ цацраг туяа ихэдвэл хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Тэгвэл "MRI" оношилгоо нь тархины үйл ажиллагаа, судас түүний бүтцийг илүү нарийвчлан оношлох гэх мэт зөөлөн эдүүдийг илүү сайн харуулж, оношилдгоороо давуу талтай. Цацраг туяа ялгаруулдаггүй учир "MRI" оношилгоонд жилд хэдэн ч удаа хамаагүй харуулж болдог. Харин компьютер томографын шинжилгээнд яаралтай, шаардлагатай биш бол хэдэн сарын зайтай орох нь зүйтэй.
Нэргүй 2025-07-03 81.9.119.100
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom