"Amazon" компани нэг сая дахь ажилчин роботоо үйлдвэрт байршуулснаа өнгөрсөн Даваа гаригт /2025.06.30/ зарлажээ. Технологийн компаниуд ажиллах хүчээ цомхотгож, автоматжуулалтад анхаарал хандуулах болсон энэ цаг үед "Amazon" ч тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж байна.
"Amazon Robotics"-ын дэд ерөнхийлөгч Скотт Дрессер энэ талаар ярихдаа "Манай компанийн 300 гаруй байгууламжуудад байршуулсан сая робот нь дэлхийн хөдөлгөөнт роботын хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд оператор гэсэн байр суурийг бэхжүүлж өгч байна. Шинээр нэвтрүүлсэн ‘DeepFleet’ хиймэл оюун ухааны загвар нь гүйцэтгэх төвүүд дэх хөдөлгөөнийг зохицуулж, багцын хүргэлтийг илүү хурдан болгох юм" гэжээ.
Тус компани 2012 онд агуулах дахь бараа материалын тавиуруудыг зөөх зорилгоор робот ашиглаж эхэлсэн. Тэр цагаас хойш "Amazon"-ы байгууламжууд дахь роботын үүрэг асар их өсчээ.
Мэдээж роботууд ажлын талбарт гарснаар хүн төрөлхтөнд нэг талаасаа эрсдэл үүснэ. Хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд болон үйлдвэрийн ажилчдыг ажлын байраа алдах эрсдэлтэй бүлэгт тооцдог. "Amazon" компанид энэ эрсдэл хэдийнэ нүүрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал, тус компани 2022, 2023 онд 27 мянга гаруй ажлын байраа цомхотгожээ.
Технологийн салбарыг нийтэд нь аваад үзвэл, өнгөрсөн онд 551 компани ойролцоогоор 153 мянган ажилтнаа халсан гэсэн судалгаа байна. Мөн АНУ-ын ажил олгогчдын 48 хувь нь хиймэл оюун ухаанаас болж ажиллах хүчээ цомхотгохоор төлөвлөж байгааг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан тайланд дурджээ.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.100
))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom