137 мянга гаруй өрх үерийн эрсдэлтэй байна

137 мянга гаруй өрх үерийн эрсдэлтэй байна

137 мянга гаруй өрх үерийн эрсдэлтэй байна

Онцгой байдлын ерөнхий газраас үерийн эрсдэл, газар хөдлөлт, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.07.03/ хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар танилцуулсан юм.

137740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна

Үерийн эрсдэлийн үнэлгээгээр Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд байна. 330 сумаас 19 сум маш их, 30 сум их, 159 сум дунд, 94 сум бага, 28 сум маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна. Маш их болон их эрсдэлтэй 49 сумд 137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Газар хөдлөлтийн тоо 11 хувиар өсжээ

Он гарсаар зургадугаар сарын 1-ний байдлаар 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, иргэдэд мэдрэгдсэн. Мөн өнөөдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичиргээ нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

Түймрийн тоо 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна

2025 оны долдугаар сарын 3-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан гурван түймрийг цурамд оруулсан бол Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг ажиллагаанд нийт 417 хүн, 38 автомашин, үүн дотор нэг нисдэг тэрэг оролцож байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оноос 50.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.100

))))))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Улаанбаатар 10 цагийн өмнө 66.181.181.109

газар хөдлөлд өртөх болон үерийн бүсийн зураг хийж полигонуудаа улаанаар анхааруулж зураад өртөх хороолол хотхон гэр хорооллыг ард түмэнд харуулж анхааруулах ажлаа илүү сайн хийгээчээ. Аюултай бүсийн айл хашаа хороог хүчээр нүүлгэж газраа чөлөөлж болно шүү дээ

Avatar

Зочин 10 цагийн өмнө 59.153.112.175

яанадаа энэ айлууд хулгайч дарга нарт найдаад хэрэггүй л боловуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж