Японы баруун өмнөд хэсгийн Токара арлын гинжин хэлхээний бүсэд зургадугаар сарын 21-нээс хойш газар хөдлөлтийн чичиргээ 900 гаруй удаа бүртгэгдээд байна. Оршин суугчид хэзээ юу болохыг мэдэхгүй тул айж түгшсэн, шөнөдөө унтаж чадахгүй байдалтай байна.
Өдөрт бүртгэгдсэн дундаж чичиргээний тоо зургадугаар сарын 23-нд 183 хүрчээ. Дараагийн хоёр өдөр нь чичиргээний тоо 15, 16-аар тус тус буурсан боловч 28, 29-нй өдрүүдэд 34, 98-аар эргээд нэмэгдсэн байна.
Токара арлын гинжин хэлхээний бүс нутагт ийм олон удаагийн чичиргээ өмнө нь бүртгэгдэж байжээ. Тухайлбал, 2023 оны есдүгээр сард нэг ба түүнээс дээш шатлалын 346 чичиргээ 15 хоногийн турш үргэлжилжээ. Мөн 2021 оны арванхоёрдугаар сард 26 өдрийн турш 308 чичиргээ мэдрэгдэж байв.
Токара арлын гинжин хэлхээ нь 12 арлаас бүрддэг бөгөөд долоод нь хүн оршин суудаг. Долоон арлын оршин суугчийн тоо нийтдээ 700 орчим болно.
Дашрамд дурдахад, 125 сая хүн амтай, Номхон далайн галын цагираг дээр оршдог Япон улс даяар бүтэн жилийн хугацаанд 1500 орчим чичиргээ бүртгэгддэг гэх тооцоолол бий. Энэ нь дэлхийн нийт газар хөдлөлтийн 18 хувийг эзэлдэг.
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.117.110
Нөгөө 7 сарын 15 ч хэзээ мөдгүй боллоо доо. Яана даа
ҮГЛЭЭ.ӨВГӨН 11 цагийн өмнө 103.212.118.95
Арлын.орон.осолтой.хэзээ хөдөлж.гамшиг.болох
бол???
Т1 10 цагийн өмнө 202.9.47.44
Аралын гэдэгтээ биш, дэлхийн галт уулын галт цагирагт байрладгаас болж байгаа юм. Британи, Ирланд, Шотланд бүр Куба улс, Шриланк улс арлын орнууд боловч газар хөдөлдгүй юм.