Тэтгэврийн зээлийг маргаашийн дотор шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2025.07.03-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг маргаашийн дотор шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлана

Тэтгэврийн зээлийг маргаашийн дотор шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлана

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50:50 өр орлогын харьцааг эсэргүүцэж, Төрийн ордны гадаа суулт зарлаж байсан ахмадуудын төлөөлөл өнөөдөр /2025.07.03/ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.


Ахмадууд “Биднийг тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг зөөлрүүлэхийг шаардаж Төрийн ордны баруун хаалганы дэргэд суухаар нэг гишүүн нь гарч ирээд “Наранд битгий суу, та нартаа бид хайртай. Даралт нь ихсэж байгаад үхчихвэл яах юм, шийднэ” гэдэг. Дотор орохоороо ярьдаггүй. Бид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралд сууж үзсэн, төв банкныхан нь хараат бус байгууллага гэдгээр өөрсдийгөө хаацайлж байгаа.

Удахгүй улсын их баяр наадам гээд УИХ, Засгийн газар, яам, Тамгын газрынхан амарлаа. Намар хүртэл амраад явна. Өнөөдөр долдугаар сарын 3-н, маргаашийн дотор Монголбанк, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд уулзаж, тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэхгүй бол бид ирэх долоо хоногийн Даваа гаригаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.

Тэтгэврийн зээлд тавьсан 50:50 шалгуур бол зээлтэй байгаа ахмадуудад хэрэгжих боломжгүй.  Манай нэг ахмад зээл авах гээд банкинд хандтал “Зургаа хүртэлх сая төгрөгийн зээлээ төлчихөөд 24 сарын хугацаатай зээл ав” гэдэг шаардлага тавьсан байна.

Бид тэтгэврийн зээлийн хүүг буулгаад өг гэж шаардаагүй, мөн тэтгэврийн зээлийг тэглээд өг гэж хэлээгүй. Зээлээ ахмадууд чөлөөтэй авахаар зохицуулаад өг, 36 сараар авах боломжийг нь олгочих.

Бид зуны дэлгэр цагийг алдаж, бидний эрх ашиг боогдож байна. Эмчилгээ хийлгэмээр байна, нүд, хөл ,гараа эмчлүүлмээр байна.

Хэрвээ тэтгэврийн зээлийн асуудлыг долдугаар сарын 4-ний дотор шийдэхгүй бол уучлаарай бид айдаггүй байгаа шүү. Есөн ахмад өлсөхөд бэлэн болчихоод байгаа. 21 аймаг, 330 сумаас ирж бидний тэмцэлд нэгдэх ахмадууд маш олон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүэлсүх та ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэсэн, ахмадын төлөө зүтгээд өгөөч ээ. Бид амьд явах эрхтэй, өнөөдрийг хүртэл тэвчлээ. Та бүхэн яасан сэтгэлгүй хүмүүс вэ.

Хүний эрхийн үндэсний комисс “Дөрвөн ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд амьдарч байна. Үр хүүхдүүд нь аав, ээжийгээ дарамталж тэтгэврийн зээлийг нь авдаг” гэхчлэн судалгаа танилцуулсан. Гэвч энэ судалгааг авахдаа энэ хуралд сууж байгаа хүмүүсээс нэгээс нь ч аваагүй. Бид үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн хүмүүс.  Аав, ээжийгээ зодож тэтгэврийг нь дээрэмддэг гэх мэдээлэлд бид итгэхгүй байна. Манай залуучууд ухамсартай болсон, ингэж худал тархи угаахаа боль.

Долоо хоногийн Лхагва гариг бүрт Монголбанкнаас мэдээлэл өгнө гэсэн гэж хүлээсээр наадам туллаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуай таныг хүлээсээр бид нар хэцүүдлээ" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж