Индонезийн Бали арлын ойролцоо гатлага онгоц осолдож, дор хаяж дөрвөн хүн амиа алджээ. Үндэсний эрэн хайх, аврах агентлагаас мэдээлснээр завь дээр 53 зорчигч, хөлгийн багийн 12 гишүүн байсан бөгөөд одоогоор 43 хүн сураггүй байна.
Завь Ява арлын зүүн эргийн Банювангигаас Бали арал руу явах замдаа Лхагва гаригийн шөнө орон нутгийн цагаар 23:20 цагт осолджээ. Тухайн үед завь эргээс хөдлөөд хагас цаг орчим болсон байсан. Бали арлын Гилиманук боомт руу хүрэхийн тулд 50 км зам туулах ёстой байжээ.
Завь дээр зорчигчдоос гадна 22 тээврийн хэрэгсэл тээвэрлэж явсан. Үүний 14 нь ачааны машин юм.
Энэ төрлийн осол 17 мянга гаруй арлаас бүрдсэн Индонез улсад түгээмэл гардаг. Гатлага онгоцыг тус улсад тээврийн хэрэгсэл болгон ашиглах нь элбэг бөгөөд үүнийг дагалдаад аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдөх нь их.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.100
!! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom