Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” институци нь 1961 оноос эхлэлтэй бөгөөд спирт, архи, шар айраг, хийжүүлсэн ус, цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо дэлхийд алдартай юм.
"Monde Selection"-ий шалгуур үзүүлэлтэд бүтээгдэхүүний загвар, үнэр, амт, сав баглаа боодол болон олон нийтийн үнэлгээ гэсэн үзүүлэлтүүд ордог бөгөөд хамгийн дээд оноо цуглуулж чадсан бүтээгдэхүүнүүдэд дөрвөн төрлийн чанарын шагнал олгодог.
Ийнхүү олон улсын чанар, стандартын хүрээлэнгийн бие даасан мэргэжилтнүүд болох их сургуулийн профессорууд, хүнсний инженерүүд, мэргэжлийн амт шалгагчид АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдэрч, чанарыг нь дээд зэрэглэлийнх хэмээн дахин үнэллээ.
2025 оны шалгаруулалтад Монгол улсаас үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК-ийн “Blue Mark”, “Kharaa”, “Seruun”, “Ginger Ale” брэндүүд “Gold winning awards” шагнал хүртлээ. Ийнхүү Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлд хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр дахин АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд нэрлэгдлээ.
63 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ оны шалгаруулалтад дэлхийн 90 гаруй орны үйлдвэрлэгч 3000 гаруй бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож 60 гаруй шалгуур үзүүлэлтээр, салбартаа шилдэгт тооцогдох мэргэшсэн 80 шинжээчээр шүүгдэж чанар стандартаараа өрсөлдлөө.
Олон улсын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Monde Selection” институциэр шалгуулж баталгаажуулснаар тус хүрээлэнгийн тэмдгийг байрлуулах эрхтэй болдог бөгөөд Европын хэрэглэгчид уг тэмдэглэгээг чанарын гол шалгуураа болгон хэмждэг.
Үүний дашрамд дуулгахад, 2025 оны тавдугаар сараас эхлэн “АПУ” ХК нь Францын хамгийн нэр хүндтэй дарс, ликёрын сүлжээ болох "Nicolas" дэлгүүр мөн Европын хамгийн том цахим худалдааны платформ болох "Vinatis"-д "Chinggis Khan", "Soyombo" болон "Chinggis Grandkhaan" брэндүүдээ албан ёсоор худалдаалж эхэлсэн.
Европын зах зээлд худалдаалагдаж эхэлснээр монголчууд баярын ширээгээ чимэх, ойр дотнын хүмүүстээ үндэсний брэндээ танилцуулахын тулд холын гийчинд захих, агаарын тээврээр дамжуулах шаардлагагүй болж, ердөө гар утсаараа www.vinatis.com-оор зочлон худалдан авалт хийх, хэрвээ Францад амьдардаг бол өөрт ойр “Nicolas” сүлжээ дэлгүүрээс цаг алдалгүй худалдан авах боломжтой.
Ийнхүү чанар, стандартын өндөр шаардлагатай, өрсөлдөөн ихтэй зах зээлд Монголын брэндүүд амжилттай нэвтэрч, дэлхийн тансаг хэрэглээний шинэ хэмжүүрт хүрч буй нь манай үндэсний брэндийн үнэлэмж, чанар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйн тод илрэл юм.
Зочин 2025-07-03 103.57.92.105
ард олон чинь архинд живсэн шүү дээ.тэр тусмаа охид эмэгтэйчүүд ямар их уудаг болоо вэ
Нэргүй 2025-07-03 81.9.119.100
!!! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom
Нэргүй 2025-07-03 103.229.123.53
Монголдоо монгол хүн …
Бат 2025-07-03 66.181.160.109
Гадаадууд уугаад шартахгүй байна гэж үү?
Хараа 2025-07-03 202.9.47.44
Хүүе, Хараа архи чинь АПУ юмуу, Ерөөл биш билүү?
Нэргүй 2025-07-03 66.181.188.246
болж дээ өөр хүнсний зүйлээр өрсөлдөх л хэрэгтэй манай хиамнууд бол германтай л үзэх хэрэгтэй дээ яагаад болохгүй гэж дээ
Зочин 2025-07-03 122.201.23.226
Дэлхийд үнэлэгдсэн үнэлэгдээгүй бүх архи согтоодог донтуулдаг хор уршигтай
Temuujin 2025-07-03 66.181.186.77
шууд утгаараа архины сурталчилгаа байна шд.
Нэргүй 2025-07-03 66.181.189.202
дотоод зах зээл дээрээ дан хулхи х***а спиртээр найруулсаныг зардаг гэж ойлогдог. хараа гэх архи нь х****л нэртэй болж олон хүнийг үхэлд авч одож буй хэмээн бодон харамсдаг даа.