Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11338 хүрээд байна. Өмнөх өдрөөс хойш 159 тохиолдлоор нэмэгдсэн нь энэ юм.
Эмчлэгдэж буй хүмүүс:
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 609 хүн
- Хөнгөн – 75
- Дунд – 487
- Хүнд – 45
- Нэн хүнд – 2 гэсэн нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 9820, гэрээр эмчлүүлж буй 902, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4576-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2303, 5-9 насны 1455 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.100
!!!!! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom
Нэргүй 2025-07-03 66.181.189.127
Эргүү сэтгүүлчид сэтгэн бодохдоо тааруухан. Өдөрт хэдэн хүн өвдөж байна гэдэг нь чухал. өнгөрсөн хугацаанд нийт хэдэн хүн өвдсөн гэдэг нь өвчин аль зэрэг хурдан тархаж байна гэдгээс ач холбогдол багатай