Монголын 3х3 сагсыг өөрчилсөн, Көрригөөс илүү шидсэн Стив Сир гэж хэн бэ?

ХҮМҮҮС

Монголын 3х3 сагсыг өөрчилсөн, Көрригөөс илүү шидсэн Стив Сир гэж хэн бэ?

Монголын 3х3 сагсыг өөрчилсөн, Көрригөөс илүү шидсэн Стив Сир гэж хэн бэ?

"NEWS агентлаг энэ удаа ХҮМҮҮС буландаа Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стив Сирийг онцолж байна. Өдгөө 42 настай түүний хувьд анх 3х3 сагсан бөмбөгийн Монголын мэргэжлийн баг болох Улаанбаатар ММС Энержи багт тоглогчийн хувиар хүрэлцэн ирж, улмаар шигшээ багийн дасгалжуулагч болсон түүхтэй. Ийнхүү АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг шидэгч гэх түүнтэй танилцъя. 


ААВЫН НӨЛӨӨ

Стив Сир 1982 оны есдүгээр сарын 16-ны өдөр АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис мэндэлжээ. Түүнийг таван настай байхад гэр бүл нь Канадын Эдмонтон руу нүүсэн аж. Спорт түүний генид байх агаад бараг л "бөмбөг" гэж хэлд орсон гэх. Түүний аав ахлах сургуульдаа шаггүй сагсан бөмбөгийн тамирчин байв. Айовагийн ахлах сургуулийн алдрын танхимд багтаж, Уинона мужийн их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглоод зогсохгүй Бельгид хүртэл мэргэжлийн лигт тоглож байсан гэнэ.

Сир таван настайгаасаа эхлэн бөмбөгтэй танилцаж, "өвдгөө нугал", "шидсэн гарынхаа кистийг барь" гэх мэт аавынхаа зөвлөгөөг сонсч өсчээ. Тэрбээр сургуульд ормогцоо анхны багтаа шалгуулж, хүүхдийн лигт тоглож эхэлжээ.

Энэ талаараа Сир ярихдаа "Би 15 нас хүрэхдээ өөртөө их том зорилгууд тавьсан байсан. Би Канадын ахлах сургуулиудын хамгийн шилдэг тамирчдын нэг болж, АНУ-ын коллежийн нэгдүгээр дивизонд сагсан бөмбөг тоглохыг хүссэн" гэв.

Түүний үеэл NCAA-ийн нэгдүгээр дивизоны Айдахо их сургуулийн багт тоглодог байсан учир Сир түүний багийн бэлтгэл, тоглолтыг үзэх гэж үе үе Айдахо руу очдог байв. Коллежийн сагсан бөмбөгийн багийн бэлтгэлийг хараад л хэрхэн тэдгээр тамирчдыг түвшинд хүрэх талаараа бодож эхэлсэн аж. Залуу хүүгийн хувьд тэндээс л дээд түвшинд тоглохыг тулд юуг даван туулж, хэрхэн хөдөлмөрлөх ёстойг ухаарчээ.

ОРОЙ БҮР 800-1500 УДАА ШИДНЭ

Сир 15 настайдаа л сагсан бөмбөгт өөрийгөө зориулахаар шийдсэн. Сургуулийнх нь ихэнхи хүүхдүүд үдийн хоолны цагаараа Уэстмаунтын их дэлгүүр рүү явж байхад Сир бэлтгэлийн өрөөнд төмөр өргөдөг байлаа. Хичээлээ тарсны дараа найзуудтайгаа кино үзэхийн оронд Росс Шеппардын Тандерсбөрдс багийнхантайгаа бэлтгэл хийж, гэртээ түргэхэн шиг оройн хоолоо идчихээд гудамжны эсрэг талд байх Оттевелл Жр. ахлах сургуулийн зааланд очдог байжээ.

Тэр талаараа Сир дурсахдаа "Би орой бүр 800-1500 шидэлт хийдэг байлаа. Тухайн үед АНУ-ын ахлах сургуулийн элит тамирчид ийм хэмжээний шидэлтийг өдөр бүр хийдэг гэдгийг харсан юм. Тиймээс л тэдэнтэй эн зэрэгцэхийг хүссэн" гэжээ.

Эрт ирж, сүүлд явж, хэнийг ч хараагүй байхад хийсэн зүйлс жинхэнэ тамирчинг бий болгоно гэдгийг түүнд ойлгуулсан дасгалжуулагчдад Сир одоо ч талархаж явдаг. Түүнд шантрах, амаргүй санагдах үе зөндөө тохиосон ч эцсийг нь үзвэл амжилтад хүрэх боломж гарч ирнэ гэж итгэжээ.

Мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн Сирт ахлах сургуульд чөлөөт цаг гэж байсангүй. Түүний найз охин нь "Spalding" гэх сагсан бөмбөгийн бөмбөг л байв. Гэхдээ энэ бүх золиос үр дүнгээ өгч, тэрбээр 10 болон 11 дүгээр ангидаа багийнхаа хамтаар мужийнхаа аварга болжээ. Түүний Алберта мужийн баг ч 17 хүртэлх насны үндэснийхээ аваргад алтан медаль хүртэж, Сир өөрөө MVP-ээр нь тодорчээ. Финалын тоглолтод түүний хувьд 47 оноо авсан үзүүлэлттэй.

Дээрх амжилтынхаа ачаар Сир АНУ-ын Лас Вегас хотноо болдог хамгийн том AAU том тэмцээн болох "Adidas"-ийн зуны тэмцээнд уригджээ. "Sport Illustrated", "SLAM" зэрэг алдартай сэтгүүлүүд түүнийг онцолж байсан гэнэ.

АНУ-Д, NCAA-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

Канадад ахлах сургуулиа төгссөн Стив Сир мөрөөдлөө биелүүлж, NCAA-ийн замналаа эхлүүлэхээр Сан Диего мужийн их сургуулийн Азтекс багт тоглохоор болжээ. Гэвч тус багт түүнд тоглох минут олдсонгүй. Улмаар Хойд Аризонагийн их сургуулийн Люмбержакс баг руу шилжив. Бүх цаг үеийн хамгийн агуу шидэгч гэдэг Стефен Көрри хүртэл коллежидоо Стив Сирийн тогтоосон хамгийн өндөр оновчтой алсын зайн шидэлтийг хувийг давж гараагүй.

Хойд Аризонагийн өмсгөлтэй Стив Сир NCAA-ийн рекордыг тогтоож, 300-аас дээш гурван онооны шидэлтийн оролдлогыг хамгийн өндөр хувьтай гүйцэтгэсэн тамирчин болжээ. Тэрбээр NCAA-д тоглосон жилүүддээ 46.9 хувьтай гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэснээрээ бүх цаг үеийн хоёрдугаарт бичигддэг.

Тухайн үед түүний талаар сургуулийнх нь вебсайтад гарсан мэдээлэлд "Стивийн шидэлтийн чадвар нь домгийн хэмжээнд хүрсэн. Багийн анхны бэлтгэл дээр тэр 100 чөлөөт шидэлтийнхээ 99-ийг нь амжилттай гүйцэтгэсэн. Тэр улирлын эхлэлд 2 цаг хагасын бэлтгэлийн дараа 23 дараалан гурван онооны шидэлтийг амжилттай болгосон. Арван удаа дараалж хийвэл багийнхныгаа гүйхээс аврах байсан юм. Мөн нэг бэлтгэл дээр 42 дараалан чөлөөт шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн. Улирал эхлэхийн өмнө л тэр бэлтгэлээс гадуур 300 удаа гурван онооны шидэлт хийх гэж оролдсон" гэжээ.

Өнөө үед Стив Сир шиг авьяаслаг арван жилийн тамирчид Канадад ахлах сургуулиа төгсөхөө больсон. Тэд АНУ-ын ахлах сургууль, академиуд руу шилжиж, тэнд сагсан бөмбөг тоглохыг илүүд үздэг болсон. Америкчууд канадчуудыг сагсан бөмбөгт тааруу гэх ойлголттой байхад Стив Нэш бүгдийнх нь буруу болохыг харуулж, удахлгүй Торонто хот NBA-д багтай болсноор Винс Картер болон Рэпторс баг канад хүүхдүүдэд NBA-д тоглох итгэл бэлэглэжээ. Энэ мөч л Канадын сагсан бөмбөгт дэвшил авчирсан гэнэ.

Харамсалтай нь Стив Сирийн замнал NBA-д хүрээгүй. Арав гаруй жил Европ болон Канадын лигүүдэд тоглож, эцэст нь 3х3 сагсан бөмбөг рүү эргэлт буцалтгүй орсон юм.

2010 оны аравдугаар сард Миннесота Тимберволвс баг түүнийг бэлтгэлдээ урьсан ч багт багтаагүй. Мөн 2016 оны NBA-ийн зуны лигт Милуоки Бакс багийн бүрэлдэхүүнд багтжээ.

ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ МӨРӨӨДӨЛ

Герман, Мексик, Австри, Румын, Швейцарь, Литви, Канад гээд олон ч улсын лигүүдээр бадарчилсан Стив Сир 2017 онд шинэ зүйл туршихаар шийдсэн нь 3х3 сагсан бөмбөг байлаа. Түүний өссөн Эдмонтонд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн олон жил зохион байгуулагддаг байсан ч төдийлөн олны анхаарлыг татаж байсангүй. Харин Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт тус төрөл багтсанаар тэсрэлт хийжээ.

Стив Сир "Saskatoon" багт Майкл Линклатер, Майк Лифферс, Нолан Брудел нарын хамтаар Их дуулгын тэмцээнүүдэд оролцож, Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд Токиогийн олимпод багтахыг хүсчээ.

Түүний шидэлт, ухаалаг тоглолт богино хугацаанд 3х3 сагсан бөмбөгт танигдаж, олон улсын багагүй тэмцээнээс шагнал хүртэв. Харамсалтай нь, Токиогийн олимпийн эрх олгох тэмцээнд Канадын шигшээгээ төлөөлөн оролцсон ч хэсгээсээ гарч чадаагүй. Ийнхүү түүний олимпод оролцох хүсэл талаар болсон учиртай.

УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ

Стив Сир "Saskatoon" багтайгаа Их дуулгад оролцож эхэлж байх үед монголчууд 3х3 сагсан бөмбөгөөр Азидаа тэргүүлэх улс болсон байв. Хэд хэдэн мэргэжлийн багтай болоод зогсохгүй Улаанбаатар ММС Энержи, Сансар ММС Энержи багууд нь дэлхийн топ арван багт багтаж байлаа.

2021 оноос эхлэн Стив Сир Улаанбаатар хотноо Монголын багуудтай хамтарсан бэлтгэл хийж, харилцаа холбоо тогтоосон гэдэг. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар ММС Энержи багтай тамирчин-дасгалжуулагч гэдэг үүрэгтэй гэрээ байгуулсан. Шинэ багтайгаа анхны тоглолтоо УБ Паласт хийж, тор шатаах шахаж байсныг 3х3 сагсан бөмбөг сонирхогчид сайн санаж байгаа биз.

Улаанбаатар ММС Энержи баг Стив Сирийн хамтаар улам хүчирхэгжиж, оролцсон тэмцээн бүртээ урамтай тоглолтыг толилуулж байлаа. Улмаар Марко Дугосияа багт нэгдсэнээр Улаанбаатар ММС Энержи баг Шанхайд анх удаагаа Мастерст түрүүлж, түүх бүтээсэн билээ.

Шанхайн Мастерсын MVP-ээр Стив Сир тодорсон.

ШИГШЭЭ БАГИЙГ УДИРДСАН НЬ

Улаанбаатар ММС Энержи багийг Мастерсын анхны цомд нь хөтөлсөн Стив Сир шигшээ багийн жолоог атгаж, 2024 онд Азийн аваргад оролцов. 2023 онд Монголын эрэгтэй шигшээ баг Азийн аварга болсон байсан учир аваргаа хамгаалах зорилготой Сингапурт очсон. Гэхдээ илүү залуу бүрэлдэхүүнтэй. Тус тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хос хүрэл медаль хүртэж, бас нэгэн содон амжилтын эзэн болов.

Харамсалтай нь тухайн зундаа Монголын эрэгтэй шигшээ баг Парисын олимпийн эрх авахад ганцхан болчимгүй үйлдэл илүүдсэн. Нөгөө талд 2025 онд Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ болно гэдгийг албан ёсоор зарласан билээ. Үүнээс хойших түүхийг бид сайн мэднэ. Монголын эмэгтэй шигшээ баг эх орондоо болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, түүх бүтээсэн.

Канадын эрэгтэй шигшээ баг 2025 оны дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд оролцож, эрхээ авахад Стив Сир тоглогчийн хувиар тоглож байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 1 минутын өмнө 66.181.191.238

манайхан азтай юмаа ийм хүн ирж дасгалжуулсан нь амжилт авчирлаа

Avatar

Зочин 10 цагийн өмнө 217.146.93.162

Танд маш их баярлалаа

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.180.18

Talarkhaj bna mundag bagsh yum🎉🎉👏👏✊️👍

Avatar

Нэргүй 2025-07-03 66.181.178.181

Хүүхдүүдийг бага балчраас нь спортод сургах, тэгэхдээ авьяас, бурхнаас заяасан өгөдлийнх нь дагуу, зөв, сайн багшаар, шинжлэх ухааны үндэстэй сургах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-07-03 202.126.90.110

Гадаадыхантай нийлсэн монгол жингэрүүдийг цусы нь холиоч, юун одон медаль ?!

Avatar

Нэргүй 2025-07-03 66.181.160.87

Өөрийнхөө дээд үеээ нэг харчаарай.Чам шиг өвөөгөөсөё дээшхийг мэдэхгүй тагжийсан гөлөг өөрийгөө хичээсэн нь өлзийтэй бөлгөө

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.184.18

а**а шүү. Новшоо

Avatar

зочин 8 цагийн өмнө 66.181.191.166

тэнэг нь дэндсэн нөхөр вэ?

Avatar

Нэргүй 2025-07-03 202.70.43.34

Үндэсний компаниуд Гадаадын Сайн Мэргэжилтэнгүүдтэй гар нийлж, хамтран ажиллаж эхэлж байгаан бна даа_Ингэж чадвал улс хөгжинө. Монгол цус яриад биесээ алж хядаад байвал улс урагшилахгүйээ

Avatar

зочин 2025-07-03 64.119.30.210

Багцаатай шаагаачээ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Корригоос илүү шиддэг ч гэх шиг

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.163.243

Чи чулуу ч шидэж чадахгүй дээ
Бөмбөг даах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж