Монголын Урлагийн зөвлөл нь Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран “ЮНЕСКО-гийн орчин үеийн өвийн хөтөлбөр"-ийн хүрээнд "Монголын архитектур өвийг хамгаалах асуудал" сургалтыг 2025 оны долдугаар сарын 3-ны 10.00-17.00 цагийн хооронд “Улаан гэр” галерейд зохион байгуулах гэж байна.
Монголын архитектур нь нүүдэлчдийн өв уламжлал, буддын шашны нөлөө, социализмийн үеийн барилга байгууламж, орчин үеийн шийдлийн туршилтуудыг хослуулсан баялаг түүхийг илэрхийлдэг онцлогтой.
Хотжилт эрчимтэй явагдаж буй өнөө үед барилга байгууламжийн биет болон биет бус хэлбэрүүд олон сорилтод өртөж байна. Орчин үеийн архитектурын өвийг хамгаалах асуудлыг онцлон дэвшүүлснээр илүү хүртээмжтэй, тогтвортой, орон нутгийн онцлогт тулгуурласан хөгжлийн арга замуудыг дэмжих боломжтой. 2001 оны эхээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төв, ICOMOS (Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл), DOCOMOMO (Орчин үеийн хөшөө дурсгал, дурсгалт газрыг баримтжуулах, хадгалж хамгаалах олон улсын хороо) хамтран 19-20-р зууны архитектурын өвийг тодорхойлох, баримтжуулах, сурталчлах зорилготой “Орчин үеийн өвийн хөтөлбөр”-ийг эхлүүлсэн. Энэхүү сургалт нь ЮНЕСКО-гийн Орчин үеийн өвийн хөтөлбөрийн хүрээнд явагдах ба архитектурын өвийг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр Монголын архитекторууд, инженерүүд, өвийн мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилготой. Сургалтад орчин үеийн аргачлал, олон улсын стандартууд, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, урт хугацааны хамгааллын шийдлүүдийг танилцуулах болно.
Нэргүй 2025-07-02 81.9.119.69
!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom