Сурвалжлага: Гэмтлийн эмнэлгийн ачаалал зун 2 дахин нэмэгддэг

Сурвалжлага: Гэмтлийн эмнэлгийн ачаалал зун 2 дахин нэмэгддэг

Сурвалжлага: Гэмтлийн эмнэлгийн ачаалал зун 2 дахин нэмэгддэг

Баяр наадмын өдрүүд дөхөж, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн /ГССҮТ/ Яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс нэмэгддэг. "Эмч ээ, туслаарай. Өндрөөс унаад гэмтчихлээ", "Хүн ирээд толгой хагалчихлаа", "Тусламж хэрэгтэй байна, эмч дуудаач" гэх мэтчилэн амь гуйсан хүмүүс Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг орчмоор холхино. Тус тасагт энгийн үед өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг бол, зуны улиралд эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдэж, 1000 орчим хүн үйлчлүүлдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.

ГССҮТ: БЭРТЭЛ ГЭМТЛИЙН ИХЭНХ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШАЛТГААНТАЙ БАЙДАГ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 85613 хүн тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлын 35401 нь 0-18 насны хүүхэд байгаа юм. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны хувьд, унаж бэртсэн 37930 гэмтэл бүртгэгдсэнээс 15983 нь хүүхэд бол 19543 зам тээврийн ослын 3532 нь хүүхэд байна. Мөн 17304 шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртсөн гэмтэл бүртгэгдсэний 4900 нь хүүхэд, 2592 түлэгдэх гэмтлээс 1705 нь хүүхэд, хорт амьтан, ургамалд өртсөн 24 гэмтэл бэртлээс долоо нь хүүхэд байгааг эмч мэргэжилтнүүд хэлсэн юм.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын шинэ тохиолдол 2024 онд нийт 27660 бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 19107, орон нутагт 8553 тохиолдол бүртгэгдсэн байна. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт зам тээврийн ослын шалтгаанаар нийт 18688 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар /2025.06.25-ныг хүртэлх хугацаанд/ нийт 12926 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 9354, орон нутагт 3572 тохиолдол бүртгэгдсэн байна. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт зам тээврийн ослын шалтгаанаар нийт 9130 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Зам тээврийн осол гэмтэл нийслэлд өндөр хувьтай бүртгэгддэг бол, нас баралтын тоо орон нутагт өндөр хувьтай бүртгэгдсэн байна.

Тухайлбал, улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн ослын улмаас нийт 528 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 141, орон нутагт 387 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар /2025.06.25-ныг хүртэлх хугацаанд/ зам тээврийн ослын улмаас нийт 207 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 53, орон нутагт 154 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна.

ГССҮТ-ӨӨР ХОНОГТ 600-800 ӨВЧТӨН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

Яаралтай тусламжийн тасгийн их эмч М.Өлзийдэлгэр:

Гэмтэл согог судлалын үндэсний төв хоёр салбар нэгжтэй. Өвчтөнүүдэд хоёр газраар өдөр бүр түргэн тусламж үзүүлж ажиллаж байна. ГССҮТ-өөр хоногт 600-800 өвчтөн үйлчлүүлдэг. Яаралтай тусламжийн тасаг бусад эмнэлэгтэй харьцуулбал ихэнх нь бэртэж гэмтсэн үедээ зорин ирдэг. Ахуйн хүрээний осол, авто осол, гудамжны нохой муурт хажуулах, шавжид хажуулах, могойд хатгуулах, тодорхой бус өндрөөс унах, түлэгдэл, архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хоорондоо үл ойлголцож бэртсэн, авто осол, цахилгаан дугуйд мөргүүлсэн гэх иргэд их. Энэ бүгдэд эмнэлгийн алба хаагчид  түргэн шуурхай хэнийг ч ялгаварлалгүй тэгш эрх хүртээмжтэй байдлаар үйлчилгээ үзүүлнэ. Бид бүхэн тангараг өргөсөн эмч.

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд бэртэл гэмтлийн улмаас ирэх нь их байна. Зуны дэлгэр цагт эцэг эхчүүд хүүхдүүдээ тавих хараа хяналт суларсны улмаас тоглоомын талбай дээрээс унаж бэртэх, ухарч байсан машины ард шүргүүлэх, могойд хатгуулах, ахуйн хүрээний түлэгдэлт осол гэмтэл нэмэгдэж байх шиг. Сүүлийн үеийн тоон мэдээлэл харвал 2025 оны зургадугаар сарын байдлаар 35 мянган гаруй хүүхэд бэртэж гэмтсэн байдаг. Гэмтсэн хүүхдийг эмнэлгийн алба хаагчид түргэн шуурхай үзэж, таарсан эмчилээг хийдэг. 35 мянган хүүхэд гэдэг бол харьцангуй их тоо. Харин бага насны хүүхдүүд ихэвчлэн өдрийн 12:00 цагаас оройн 24:00 цаг хүртэлх хугацаанд гэмтэж өртөж байна.

Харин насан хүрэгчид орой 24:00 цагаас үүрийн 06:00 цаг хүртэл бэртэл гэмтлийн шалтгааны улмаас үйлчилгээ авахаар ирдэг. Иргэдийн дийлэнх хувь нь тархины гэмтэл, мөчдийн гэмтэл, хэвлийн гэмтэлд өртөнө.

ГССҮТ ачаалалтай үедээ хэт ачаалалтай, ачаалал бага үе бас байна. Хүмүүс хэр бэртэж ирнэ тэр хэмжээгээр эмч нарын ачаалал нэмэгддэг.

Баяр наадам ойртсон үед массыг хамарсан осол, хөдөө орон нутаг руу чиглэсэн урсгал нэмэгдэж буй цагт зарим олныг хамарсан осол гэмтэл байдаг. Үүн дээр эмнэлгийн алба хаагчид хүрэлцэхгүй байх тохиолдол бий. Гэхдээ энэ үед тухайн хэсэгт тасагт зохицуулалт хийх, өөр ачаалал хэвийн тасагт хандаж хүний нөөцөө хангах, яаралтай түргэн тусламжийн бүх эмч нараа дайчлах шаардлагатай үе тулгардаг.

Баяр наадмын үед иргэд олон нийт хариуцлагатай байж осол болон бэртэл гэмтлээс дор бүрнээ хамгаалах хэрэгтэй. Баярын өдрүүдэд гэмтлийн эмнэлэг хамгийн оргил ачаалалтай байдаг. Өдөрт 1000-аас дээш өвчтөн аймаг сум, хороо, дүүргээс хандаж ирдэг. Одоо үндэсний баяр наадам ойртсон үед иргэд олон нийт өөрийн эрүүл мэндийг хамгаалж бэртэл гэмтлээс хол байх нь чухал.

ЭМЧ НАРЫН ЧАДВАР ӨМНӨХ ҮЕТЭЙГЭЭ ХАРЬЦУУЛБАЛ ДЭЭШИЛЖЭЭ

Иргэн А.Баярцэцэг:

Манай хүүхэд орой гэрийн гадаа тоглож байгаад хуруугаа төмөрт хавчуулж цус алдаж ирсэн. Хүн цагаа тулахаар шууд л ГССҮТ-д ханддаг юм байна. Охиныхоо хурууг хараад тасарсан байх вий гэж нулимстайгаар наашаа зорьж ирсэн. Айж балмагдсан үед хотын түгжрэл үнэхээр хүнд юм. Хөдөлж өгөхгүй, охин хажууд уйлахаар би дагаж уйлчих гээд хэцүү байлаа. Эмнэлгийн эмч нарын чадвар өмнөх үетэйгээ харьцуулбал дээшилжээ. Дан ганц үзлэг оношилгоо хийхээс гадна хүүхдийн сэтгэл санааг дэмжиж, тайтгаруулж байгаа нь сайхан санагдсан. Бага насны хүүхэд учраас бэртэж гэмтэх нь олон. Өнөөдөр эмнэлэгт харьцангуй хөнгөн бэртэлтэй иргэд харагдаж байна.

Иргэн Г.Төмөр-Аюуш:

Өнөөдөр гуя хэсэгтээ шил зоосон. Гэрийнхээ цонхны шилийг солих явцад хагарч унаад гэмтлийн эмнэлэг дээр ирж шилээ аван баруун хөлийнхөө гуянд 15 оёдол тавиулсан. Өвчин намдаах эмч нь үйлчлэхээ больж байх шиг байна. Баруун хөл дагаж өвдөж байна. Хүн гэнэ алдахад ийм аюултай байдалд хүрдэг юм байна. Хэдэн минут удсан бол хүнд нөхцөлд орох байсныг эмч хэлсэн. Манай гэрийнхэн бөөнөөрөө шахуу  ирлээ. Настай хүн болохоор ар гэрийнхэн айх нь зөв байх. Би гэдэг хүн олон удаа ГССҮТ-д ирсэн. Энэ анхны тохиолдол биш. Үнэхээр яаралтай үед ийшээ ирэхээс өөр аргагүй. Хувийн эмнэлэгт яаралтай тусламж авах гээд очно гэх тохиолдлыг ах нь сайн мэдэхгүй, харж ч байгаагүй. Хүмүүс дандаа наашаа л ирдэг. Бага насны хүүхэд энэ хавьд олон харагдаж байна. Гар, толгой, хөлөө боосон хүүхэд их харагдсан. Хүүхдүүдийн хувьд надаас илүү өвддөг байх. Яагаад гэвэл өвчин гэдэг зүйлийг тэд хараахан сайн мэдээгүй байж магад.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2 дахин 9 цагийн өмнө 202.9.47.44

Зун 2, өвөл халтиргаа эхлэхээр 20 дахин!

Avatar

Зочин 2025-07-03 103.57.95.134

ёстой аймшигтай ачаалалтай. ёстой аймаар хүмүүс ирдэг юм билээ.наадмын дараа нэг удаа очиж байсан юм байна. эмч нар тэнд ажиллагсад ёстой бурхад хэлэх юмгүй

Avatar

Ддд 6 цагийн өмнө 66.181.188.109

гэмтлийн эмнэлэг үнэхээр их ачаалалтай юм билээ.Эмч эмнэлгийн ажилтнуудаа хайрлаарай хүмүүсээ.Өвчин тусч үзээгүй хүмүүс мэддэггүй байх

Avatar

Нэргүй 2025-07-03 202.131.229.108

DEERHIIN ZAYA EMEGTEIG TOOIROOL SHAWCHDIIN BA LEE IRGED GEMTELDEE OCHIHOOS OOR TANUUS HAANA CH HULEEJ AWAHGUI

Avatar

Дураакууд 2025-07-03 202.9.47.44

явган зам дээр скүүтер, моторт дугуй, мопёд мотоциклъ, унадаг дугуй, заримдаа автомашинууд явган хүмүүсийг дайрч унагаж, тахир дутуу болгон, алж хядаж байна

Avatar

Нэргүй 2025-07-03 202.126.89.16

haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж