Сэр Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог

Сэр Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог

Английн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн намтар – 1xBet

"NewsX Mongolia"-ийн зүгээс дэлхийн номер нэг спортын түүхэн дэх хамгийн хайр татсан, нөлөө бүхий хөлбөмбөгчдийн нэгний талаар өгүүлэх гэж байна.


БҮХНИЙ ЭХЛЭЛ

1975 оны тавдугаар сарын 2-нд Лондон хотын энгийн нэгэн айлд, Манчестер Юнайтед багт тоглохыг мөрөөддөг хүү мэндэлжээ. Энэ бол түүний эцэг, эхийн хайртай баг байлаа.

Дэвид зөвхөн мөрөөдөлтэй байсангүй, тэр ер бусын авьяастай байв. Тэрбээр Юнайтед багийн академид элсэн орж, ах дүү Невилл, Ники Батт, Райан Гиггз, Пол Скоулз нарын хамт "1992 оны анги"-ийн нэгэн хэсэг болжээ. 1990-ээд оны дунд үе гэхэд энэ залуус Манчестер Юнайтедын түүхийг шинээр бичиж байв. Гэвч Бекхэмийн нөлөө зөвхөн Олд Траффордоор хязгаарлагдаагүй, бүр хөлбөмбөгчин гэдгээс ч давсан.

ТҮҮХЭН БАРУУН ХӨЛ

Бекхэм хэзээ ч хамгийн хурдан, эсвэл хамгийн шилдэг техниктэй тоглогч байгаагүй. Харин дамжуулалт, цохилт нь жинхэнэ урлаг байв. 60 метрийн яг таг нарийн дамжуулалтыг нь үү? Түүний хувьд энгийн л нэг зүйл. Хөдөлгөөнгүй бөмбөгнөөс цохьсон бөмбөг бүр нь гоолын боломж. Дэлхий дээр түүн шиг бөмбөгийг тэгж эргүүлж цохих хүн байсангүй. Тэрбээр 65 удаа чөлөөт цохилтоос гоолдсон бөгөөд түүний булангийн дамжуулалтууд нь Манчестер Юнайтедыг УЕФА Аваргуудын лигийн финалд Байерн Мюнхенд хожигдохоос аварсан юм.

УНАЛТ БИДЭНД БОСОХЫГ ЗААДАГ

1998 оны ДАШТ-д Бекхэм бол Английн итгэл найдвар байв. Түүний хурц жигүүрийн тоглолт, лазер шиг дамжуулалт, Колумбийн эсрэг хийсэн гайхалтай чөлөөт цохилтын гоол зэрэг нь түүнийг дэлхийн аваргыг гэрт нь буцааж авчирч чадах хүн мэт харагдуулсан. Гэвч ганцхан мөч бүхнийг өөрчилсөн.

Аргентины эсрэг хасагдах шатны тоглолтод Бекхэм сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Диего Симеонегийн хийсэн алдааны дараа, тэр газар унасан байхдаа өрсөлдөгчөө хөнгөн жийж, улаан хуудас хүртсэн. Тус тоглолтод Английн шигшээ баг торгуулийн цохилтоор ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Англи даяараа Бекхэмийг буруутгаж, ард иргэд нь заналхийлж, хэвлэлүүд түүнийг шүүмжилж, зураг хөргийг нь шатааж байв. Гэвч тэр сөхөрсөнгүй. Харин улам хүчирхэг, илүү төвлөрсөн байдлаар эргэн ирсэн. Бекхэм тун удахгүй дэлхийн хүндэтгэлийг дахин хүлээх учиртай байв.

ҮНДЭСНИЙ БААТАР

Олон жилийн турш Бекхэм Английн шигшээ багийн ахлагч, сүнс нь байлаа. Түүний олон домогт мөчүүдийн нэг нь яах аргагүй 2001 онд Грекийн эсрэг хийсэн гоол. ДАШТ-ий эрхийн төлөөх сүүлийн тоглолтын сүүлчийн мөчүүдэд Англи 1:2 гэсэн харьцаатай хожигдож байв. Гэхдээ нэг гоол хийвэл эрхээ авна. Чөлөөт цохилт. Бекхэм бөмбөгийг хаалганы дээд буланд эргүүлээд цохичихсон. Хаалгач хөдөлж ч амжаагүй. Хурдлан булангийн туг руу гүйх тэр агшин, олон мянган хүний уухай дунд Бекхэм дахин үндэсний баатар болсон юм.

ЗАГВАРЫН ТРЕНД ТОДОРХОЙЛОГЧ

Дэвид гадаад төрхөндөө байнга анхаардаг. Тэр эмэгтэйчүүдийн дунд хурдан алдар нэрд хүрсэн. Заримдаа шинэ үсний засалт нь Премьер лигийн тоглолтоос нь ч илүү анхаарал татдаг байв. Өнөөдөр бүх топ тоглогчид загварын гэрээтэй болсон ч энэ бүгдийн анхдагч нь Бекхэм байлаа. Мянганы эхэн үед түүний царай сэтгүүл, самбар, зар сурталчилгаа гээд хаа сайгүй байв. Зарим нь түүнийг тоглолтдоо анхаарахаа болилоо гэж шүүмжилдэг байсан ч түүний загварын мэдрэмж, зах зээлд эзлэх байр суурийг үгүйсгэх хүн байсангүй.

ДОМОГ БОЛСОН ЗАМНАЛ

Манчестер Юнайтед багт тэр дэлхийн супер од болон тодорч, нэгэн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон. Хэрвээ Бекхэм байгаагүй бол Юнайтедын 1999 оны гурван том тэмцээнд түрүүлсэн амжилт байхгүй ч байж магадгүй. Дэлхий даяарх сая сая хүүхдүүд ч бас МанЮ-гийн фэн болохгүй байсан байж мэднэ.

Тэрбээр Реал Мадридын бүрэлдэхүүнд байхдаа ч гайхамшигт чөлөөт цохилтуудаараа фэнүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн. Мөн ЛА Галакси, АС Милан, Парис Сен-Жермен багуудад тоглож, амжилттай улирлуудыг ардаа үдсэн.

Бекхэм АНУ болон Европын дөрвөн лигт түрүүлсэн. Премьер лигт зургаан удаа аварга болсон. Түүний амжилтыг илтгэх тоонууд гэвэл 129 гоол, 200 давсан гоолын дамжуулалт.

БАГИЙН ЭЗЭН, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Тоглогчийн замналаа өндөрлүүлсний дараа Бекхэм зоримог алхам хийж, өөрийн клубыг үүсгэн байгуулсан. 2018 онд Интер Майами баг үүсч, АНУ-ын Мэйжор лигт тоглож эхэлжээ. Тэр зөвхөн баг байгуулаад зогсоогүй хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг болох Лионель Мессиг урвуулан авчирсан.

Өнөөдөр Интер Майами амжилттай явж байна. Тус баг лигийнхээ цомд түрүүлж, АНУ-ын Мэйжор лигийнхээ анхны аваргын төлөө өрсөлдөж буй.

СЭР ДЭВИД

2003 онд Бекхэм Британийн эзэнт гүрний одон хүртсэн. Харин хаан Чарльз III түүний сүүлийн жилүүдийн хөлбөмбөг болон хүмүүнлэгийн салбар дахь гавьяагаар нь нэр хүндтэй “Сэр” цол хүртээжээ.

Өдгөө тэр домогт тоглогчийн хувьд домгуудын тоглолтод оролцож, Интер Майами баг нь клубуудын ДАШТ-д түрүүлэхийн төлөө тууштай тэмцэж байна. Та бүхэн NewsX-тай хамт Бекхэмийн багийг дэмжээрэй. Мөн найдвартай Х платформ дээр үнэ төлбөргүй шууд үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-02 81.9.119.69

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж