Бага насны хүүхдүүд төөрч, хил давах шахжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдүүд төөрч, хил давах шахжээ

Гуравдугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр морьтой дөрвөн  хүн 50 гаруй бог мал тууж хил давуулаад нутгийн гүн рүү зугатсан байна. Хилчид зөрчлийг илрүүлэн, хоёр  хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж байна. Сүхбаатар аймгийн Онгон суманд байрлах  хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсгээр гуравдугаар сарын 11-ний өдрийн хүчтэй цасан шуурганы улмаас 1044 толгой мал улсын хилд тулж очсоныг тогтоон эздэд нь хүлээлгэн өгчээ. Мөн өдөр Наран сумын иргэн Одсүрэнгийн бага насны хоёр хүүхэд  10.00 цагийн үед малдаа яваад төөрч алга болсныг  тус  ангийн хилчид хилээс 5 км газраас олж,  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж