“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй”

Хуучирсан мэдээ: 2025.07.02-нд нийтлэгдсэн

“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй”

“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй”

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг зохион байгуулсан сургалтын талаар тус төвийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга С.Зүчээс тодрууллаа.

Тэрбээр, “Уг сургалтад 14 аймаг, дүүргийн төлөөллүүд хамрагдсан. Ингэснээр өөрийн аймаг, дүүрэгт зохион байгуулах үндэсний бөхийн барилдаанд допингийн шинжилгээ авах эрх үүссэн. Аймаг, сумдын баяр наадамд зодоглох 128 бөхөөс шөвгийн дөрвөн бөхчүүдээс допингийн шинжилгээг 2025 оны долдугаар сарын 11-нээс 12-ны өдрийг хүртэлх хүлээн авна.

Аймаг, сумдаас ирүүлсэн допингийн шинжилгээг улсын баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээтэй хамт долдугаар 13-ны өдөр Герман улс руу шинжилгээнд явуулна.

Допингийн эсрэг сургалтад Баянхонгор, Говьсүмбэр, аймгуудын удирдлагаас долдугаар сарын 5-ны өдрөөс хойш хамрагдах саналыг тавьсан бол Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Налайх дүүргүүд сургалтад хамрагдаагүй бөгөөд тодорхой хариуг өгөөгүй байна. Аймаг, сум, дүүргийн наадмаас цол хүртсэн бөхчүүд допингийн шинжилгээнд хамрагдахгүй тохиолдолд олгосон цол баталгаажихгүй байх эрсдэл үүснэ” гэлээ.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж