ХХБ: Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо

ХХБ: Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо

Энэхүү өдөр бол дэлхий даяар амьдарч буй Франц иргэдийн хувьд Бүгд Найрамдах Улсын эрхэм зорилго, үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдлийг тэмдэглэдэг онцгой өдөр юм. Монгол Улсын банкны салбарыг олон улсын зах зээлд төлөөлөх Худалдаа хөгжлийн банк нь энэхүү арга хэмжээнд оролцсон нь нэр төрийн хэрэг байсан ба арга хэмжээ нь Монгол, Францын харилцаа, тэр дундаа санхүү, худалдаа, соёлын хамтын ажиллагаа гүнзгийрч байгаагийн нэгэн тод илрэл болсон юм.

ХХБ нь Францын санхүүгийн байгууллагуудтай олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагаатай ажилласаар ирсэн. Тухайлбал, Францын тэргүүлэх банкуудын нэг болох Natixis банктай хамтран олон улсын төлбөр тооцооны чиглэлээр үр ашигтай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Монгол, Францын хооронд хийгдэж буй нийт гүйлгээний ойролцоогоор 40 хувийг ХХБ нь дангаараа гүйцэтгэж байгаа нь тус банкны салбар дахь манлайлагч байр суурийг бататгаж байна.

Мөн 2024 оны аравдугаар сард, ХХБ нь Францын төрийн хөрөнгө оруулалтын банк болох "Bpifrance" банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус банкны тусламжтайгаар монгол харилцагчиддаа чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

ХХБ нь цаашид Монгол, Францын хоорондын худалдаа, төлбөр тооцоог хөнгөвчлөх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжтэй шийдлүүдийг хүргэх үйл хэрэгт тууштай ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-ylcuun, yildberleluinE; + galzyyT;?? 8 цагийн өмнө 132.194.13.93

ABC NUYrs ugch

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 81.9.119.69

)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.160.74

balaiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж