Манила хотын цэвэрч дарга эрүүл мэндийн онц байдал зарлана

Манила хотын цэвэрч дарга эрүүл мэндийн онц байдал зарлана

Манила хотын цэвэрч дарга эрүүл мэндийн онц байдал зарлана

Филиппиний нийслэл Манила хотын гудамжны хог хаягдлыг цаг тухайд нь ачилгүй бөөгнөрүүлсээр нөхцөл байдал хэрээс хэтрэв. Тус хотод шинээр томилогдсон захирагч Франциско Домагосо хог хаягдлын асуудалтай холбоотойгоор эрүүл мэндийн онц байдал зарлахыг уриалж байна. Мөн шинэ хог ачигчийг шийдэж өгөх хүртэл хогоо гаргаж хаяхгүй байхыг хоёр сая орчим оршин суугчаас хүсэв.

Хотын захиргаа зохих төлбөр мөнгийг нь өгөөгүй учраас хуучин гэрээтэй байсан хоёр компани нь ажил хаясан аж. Тодруулбал, хотын захиргаа хог ачдаг "PhilEco" болон "MetroWaste" компаниудад 400 сая песо буюу долоон сая ам.долларын өртэй байжээ.

Манила бол дэлхийн хамгийн шигүү суурьшсан хотуудын нэг. Гэтэл ачиж амжаагүй хогнууд үнэр орж, өмхийрч, ялаа шавжнууд дээгүүр нь эргэлдэх болсон.

Тэр ялаанууд бидний идэж байгаа хоолон дээр ирж суух учир эрүүл мэндийн онц байдал зарлах шаардлагатай гэж хотын захирагч Франциско Домагосо хэлжээ.

Франциско Домагосо өмнө нь өсвөр насандаа Иско Морено гэх нэрээр алдаршсан дэлгэцийн од байжээ. Тэрбээр "Манилаг дахин агуу болгоно" гэсэн амлалттайгаар тавдугаар сард сонгуульд ялсан юм. Даваа гаригаас албан тушаалаа хүлээж авсан Домагосо Мягмар гаригийн өглөөнөөс эхлээд л ажилдаа оржээ. Түүний тушаал шийдвэрээр Мягмар гаригийн өглөө Манилагийн гудамж талбайг савантай усаар угаасан байна.

Домагосо хоёр дахь удаагаа хотын даргаар сонгогдсон нь энэ. Өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд ч тэр хотын ариун цэвэрт онцгой анхаарал хандуулдаг байжээ. 2019 онд хотын захиргааны танхимын ойролцоох хөшөөг цэвэрлэж яваад Домагосо санамсаргүйгээр хүний ялгадас гишгэсэн удаатай. Үүнийхээ дараа тэр хотын ариун цэврийн асуудал хэчнээн чухал болохыг улам сурталчлан таниулжээ.

Түүний кампанит ажлууд ихээхэн нэрд гарч, Домагосог үндэсний хэмжээний од болгосон. Тэрбээр хотын даргын суудлаас буусныхаа дараа ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзсэн боловч бага Фердинанд Маркост ялагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-02 81.9.119.69

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-02 202.70.43.34

Японы гудманд Хог огт байдагүй ба Хог хаяулдагүйн бна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж