Дани эмэгтэйчүүд сугалааны системээр цэрэгт татагдана

Дани эмэгтэйчүүд сугалааны системээр цэрэгт татагдана

Дани эмэгтэйчүүд сугалааны системээр цэрэгт татагдана

Дани эмэгтэйчүүд 18 нас хүрсэн бол 11 сарын хугацаатай цэргийн алба хаадаг болох гэж байна. Тус улсын парламентаас баталсан шинэ журмын дагуу эмэгтэйчүүд сугалааны системээр цэрэгт татагдана. Өмнө нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд сугалааны системээр цэргийн албанд элсдэг байсан бол одоо эмэгтэйчүүд нэмэгджээ.

Европын аюулгүй байдлын асуудал хөндөгдөх болсон тул НАТО батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Дани улс цэрэг татлагын системд өөрчлөлт оруулж буй нь энэ юм.

Өмнө нь эмэгтэйчүүд 18 нас хүрсэн хойноо сайн дурын үндсэн дээр цэрэгт явдаг байсан. Шинэ журмын дагуу эхлээд сайн дурынхныг цэрэгт татаад, үлдсэн орон тоог сугалааны системээр бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн тоо квотдоо хүрээгүй тохиолдолд сугалааны систем ашиглана гэсэн үг.

Дани улс 2024 онд 4700 орчим эрэгтэй, эмэгтэй холилдсон цэрэг татсан. Тэдний 24 орчим хувь нь сайн дурынхан байжээ. Шинэ журам хэрэгжээд эхэлбэл 2033 он гэхэд жил бүр цэргийн алба хааж байгаа хүний ​​тоо 6500 болж өсөх төлөвтэй байна. Одоогоор Дани улсын армид 9000 орчим мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байна.

Эмэгтэйчүүдээ цэрэгт татаж эхэлсэн Швед, Норвеги улсуудын жишигийг Дани улс ийнхүү дагаж байна.

"Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харвал хугацаат цэргийн алба хаагчийнхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд зөвхөн эрчүүд гэлтүй эмэгтэйчүүд ч хувь нэмрээ оруулах ёстой. Энэ бол эерэг өөрчлөлт" гэсэн байр суурийг армийн сайн дурын албан хаагчид ярьж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-02 103.57.92.89

гайтай орос ч бүр дэлхийн шүдний өвчин боллоо шүү

Avatar

Нэргүй 2025-07-02 81.9.119.69

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-02 73.132.11.36

mongol emegteichuud tsergiin alba haadag huulitai bolchihvol yah bol?

Avatar

Зочин 2025-07-02 202.9.46.207

Дани Гренландаа хамгаалахын тулд эмэгтэйчүүдээ ч дайчлах хэрэгтэй. Трамп ч дэмий чалчаагүй л байх…

Avatar

Нэргүй 2025-07-02 109.71.252.182

Дани гэж сураггүй улсанцар бүх хүмүүсээ цэрэгт татсан ч сураггүй хэвээрээ байна, ккк

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.188.39

Ханс Кристиан Андерсен, Нилс Бор, Беринг, Херлуп Бидструп гээл байгаа байна. Орнууд бол мэдэхгүйгээ аргагүй

Avatar

Тэнгис каан 2025-07-02 66.181.165.234

Чингисийн үед дэлхий ингэж айж байсан гэдэг биднээс

Avatar

Нэргүй 2025-07-02 203.98.76.70

zuv ingej bj jender tegsh megsh erhn shiidegden bizdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж