VS: Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах ёстой юу?

VS

VS: Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах ёстой юу?

VS: Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах ёстой юу?

Боловсролын сайд П.Наранбаяр нь  тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр  төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил юм гэж үзэн нэр бүхий гишүүд огцруулах шаардлагыг тавиад буй.

Харин Боловсролын сайд П.Наранбаяр “Би шалгадаг байгууллагад нь бүрэн шалгуулна. Надад буруу хийсэн, хууль зөрчсөн үйлдэл байхгүй. 1.2 тэрбум төгрөг өгье гэдэг бол сургуулиудын менежерүүдийг сайжруулах төслийг 2022 онд Боловсролын яам өөрөө зарлаад, үүнээс хойш тууштай хэрэгжүүлж буй. 2022 оноос мөнгийг нь төлөөд менежрүүдийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх тушаалыг миний өмнөх сайд гаргаад хэрэгжүүлж байсан. Түүнийг л үргэлжлүүлсэн” гэж тайлбарлаж буй. “Шинэ Монгол”  сургуулийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын үүсгэн байгуулсан бөгөөд Боловсролын сайд П.Наранбаяр мөн тус сургуулийг удирдаж байсан юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах нарын байр суурийг онцолж байна.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Нэр бүхий гишүүдээс Ерөний сайд Г.Занданшатарт Боловсролын сайд П.Наранбярыг огцруулах шаардлагыг гардуулж байна. Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны есдүгээр сарын 9-ний өдөр сургуулийн менежементийг сайжруулах дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаа зарласан. Намрын чуулган дээр тодорхой төсөвт хөрөнгийг 2025 оны төсөвт тусгах замаар санхүүжүүлэх тушаалыг гаргаснаа зарласан . Түүнийг нь УИХ-ын гишүүд эсэргүүцсэн. Гэтэл ямар арга хэрэглэсэн бэ гэхээр ерөнхий боловсролын 120 сургуулийг батлаад сургууль бүрт 10 сая төгрөг олгох замаар 1.2 тэрум төгрөгийг тараан байршуулсан.

120 сургуулиас буцаагаад нэг байгууллага буюу судалгаа хөгжлийн Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага руу 10, 10 сая төгрөгийг буцаан төвлөрүүлсэн.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган дээр ярихад нь эсэргүүцсэн “Шинэ Монгол” сургууль руу дээрх мөнгийг өгөхийн тулд  120 сургуульд 10, 10 саяаар хувааж тарааж өгөөд буцаан татсан гэсэн үг. Энэ бол яалт ч үгүй авлигын асудал, энэ бол яалт ч үгүй ашиг сонирхлын асуудал.

Тодорхой гэрээ нь хүртэл ирсэн. Энэ гэрээг 120 сургуульд өгөөд 1.2 тэрбум төгрөгийг тухайн ТББ дээр төвлөрүүлсэн ийм асуудал байгаа юм.

Нийт 1.2 тэрбум төгрөгийн ийм асуудалд тендер зарлаж болох л байсан.

Боловсролын салбарт хамгийн их мөнгө угаагддаг. Татвар төлдөггүй учир. Одоо харвал бүх том бизнесүүд сургуультай болсон байна. Тэр сургуулиудаар мөнгө угаагддаг гэж би хардаж байгаа. Татвараас зайлсхийсэн мөнгө сургууль руу орж, боловсрол, хүүхдийн нэрийг барьж хаацайлагдаж байна. Хэрэв тендер зарлаад, мөнөөх ТББ нь оролцоод 120 сургууль үнэхээр сонгож гэрээ байгуулаад явсан бол асуудалгүй. . Хамаарал бүхий гэдэг асуудал хөндөгдөх ч гэлээ ядаж ном журмаараа явах байсан. Хуулиараа 20 сая төгрөгөөс дээш дүнтэй бол тендер зарлах ёстой. Тиймээс1.2 тэрбумыг 10, 10 саяар нь 120 сургуульд хуваан байршуулсан. Ингээд дараа нь тендергүй гэрээ хийх замаар хамаарал бүхий ТББ дээрээ буцаан төвлөрүүлсэн. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Сургуулиудын шилэн дансан дээр тухайн ТББ руу “Менежментийн хөтөлбөр” гэж 10 сая төгрөг шилжүүлсэн баримт нээлттэй бий.

Авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэж Ерөнхий сайд УИХ-ын чуулганд томилогдохдоо хэлсэн учраас энэ үгэндээ эзэн байж, өөрийнх нь хэлсэн үнэн бай гэдэг үгээр тухайн сайдыг огцруулах асуудлыг хөндөж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

-Боловсролын сайд П.Наранбаяр “Шинэ Монгол” сургуульд  1.2 тэрбум төгрөгийн төслийг тендергүйгээр өгсөн гэж нэр бүхий гишүүдийн ташаа мэдээлэл хийсэн учраас би намын бүлгийн хуралдаанд тайлбар өгсөн байгаа.

“Төрийн өмчит сургуулиудын менежмэнтийг сайжруулах”  төсөл нь миний өөрийн санаачилгаар эхлүүлсэн гурав дахь шатандаа хэрэгжиж буй төслийг П.Наранбаяр сайдтай холбож ташаа мэдээлэл гаргаж байна.

Би боловсролын салбарт ажиллаж байгаа багш хүний хувьд  “Шинэ Монгол” сургуулийн 20 жилийн ойн хүрээнд 2020 онд нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийвэл боловсролын салбартаа нэмэр тус болж болох вэ гэж эрэлхийлж энэ ажлыг эхлүүлсэн.  Эхний жил сумын хоёр, аймгийн төвийн хоёр, нийт найман сургууль, дараагийн жил нь 60, төслийн гурав дахь шатанд 120 сургуульд нийт 188 сургуульд амжилттай хэрэгжиж байгаа төсөл. Томилолтоор ирж очиж, сургуулийнхан маань Улаанбаатарт ирж туршлага судалж, 36 долоо хоногийн турш сургалт явуулсны үндсэн дээр сургуулиуд маань үнэхээр илт сайжирсан, 96 хувь нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 60 гаруй хувь дахиад энэ төслийг үргэлжлүүлэх санал гаргасан. 2023-2024 онд тайлангаа танилцуулснаар нийт 300 гаруй сургууль хүсэлт ирсэн. Сонгон шалгаруулалтаар 120 сургууль шалгаруулж, төслөө хэрэгжүүлж байгаа.

“Шинэ Монгол” сургуулийн төгсөгчдийн амжилт, эцэг эхчүүдийн хандлага, үзүүлж буй амжилт энэ сургуулийн амжилт менежментийн туршлагын үр дүн. Тийм ч учраас сайн үр дүнг бусадтайгаа хувцаалцая, хэрэгжүүлье гэсэн чин хүсэл маань л энэ. Гүйцэтгэх удирдлагууд нь үргэлжлүүлээд  тайлбарлаж, санхүүгийн тайлан тооцоогоо АТГ-д танилцуулаасай гэж би хэлсэн байгаа.

32 долоо хоног бүтэн жил үргэлжилдэг сургалтын хувьд нэг сургууль 10 сая төгрөг гэдэг хамгийн бага тооцоотойгоор гаргасан зардал.

Зардлын 70 хувь нь багш нарынхаа цалинд зарцуулагддаг. Өмнө нь өөрсдийнхөө хүчээр сургалтаа явуулдаг байсан боловсон хүчнээ өргөтгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй багш нарын баг ажилладаг.

32 долоо хоногийн турш сургалт хийж,  даалгавар өгч, газар дээр нь томилолтоор очиж мэргэжлийн арга туслалцаа үзүүлдэг. Зөвхөн 200 удаагийн сургалт, томилолтын зардал гээд та бүхэн тооцоод үзээрэй.

Би сургуулиа байгуулснаас хойш  “Шинэ Монгол Харумофужи”, “Шинэ Монгол” технологийн сургуулийн хүрээнд   300 гаруй хүүхдэд 40 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байдаг юм. Зөвхөн  “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид гэлтгүй  21 аймгийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан “Шинэ Монгол мабүчи” сан байгуулж, таван жилийн хугацаанд 1350 мянган ам.долларын тэтгэлэг олгож, таван жилийн дараагаас эхний жилийн төлбөрөө төлөөд явдаг.

21 аймгаас 30 их дээд сургуульд 356 төгсөгчдөд жил бүрийн 1350 мянган ам.доллар  гээд 5 орчим тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод явж байгаа хүний хувьд нэг сургуулийн 10 сая төгрөгөөс би хожоод олоод байх сэтгэл байхгүй ээ.

П.Наранбаяр сайдын хувьд мэдлэг боловсролтой,боловсролын салбараа хөгжүүлэх гэсэн  зүрх сэтгэлтэй хүн. Яалт ч үгүй 2020 онд нэр дэвших болсон учраас ажлаа хүлээлгэн өгч, би өөрийн гараар халагдах тушаалд нь гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш 5 жил өнгөрөөд байна. Энэ төсөл 2020 онооос хойш хэрэгжсэн. Цаг хугацааны хувьд өнөөдөр ингэж мэдээлэгдээд байгаа болохоос биш П.Наранбаярыг сайд болохоос өмнө, үе үеийн боловсролын байгууллагынхан дэмжиж ажиллаж байгаа, бид ч зүрх сэтгэлээрээ хэрэгжүүлж байгаа ажил юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2 цагийн өмнө 103.229.122.152

Наранбаяр гэдэг ашиг сонирхолын зөрчилтэй нөхрийг огцруулах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.69

! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.229.121.13

Наранбаяр огцрох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-07-02 103.57.94.191

Үр хүүхдээ боловсролтой болгоё гэсэн бодол БатЭрдэнэ лалартанд байдаггүй юм байна. Бас нэг урвагч хутган үймүүлэгч, хор гүйлгэгч новшинцортой болж дээ МАН. Маныг тарааж байж л нар үзнэ шүү

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.177.56

Буруу замаар БУДАА, ГУРИЛ ч бай МӨНГӨ ТӨГРӨГ ч бай зөөсөн л бол Гавъяатны..

Avatar

зочин 2025-07-02 103.212.117.142

Галбадрах багш тийм зүйл хийж явах хүн бишээ. Манай нийгэм зөв зүйл хийж гайгүй яваа нэгнээ янз бүрийн худал гүтгэлгээр шороотой хутгаж байж, сэхэхгүй болгож байж сэтгэл нь амардаг болсон нь юутай харамсалтай. Наранбаяр зөв залуу, хүнийг байгаа байдлаар нь олзлон дайрах муухай. Галаа багшийг дэмжиж ирсэн дэмжсээр ч байх болно

Avatar

Нэргүй 2025-07-02 103.229.123.90

Ийм бүдүүлэг болхи системээр улаан цайм хулгай хийж байгаа нь улсаар нь доромжилсон явдал шүү

Avatar

Нэргүй 2025-07-02 223.186.239.84

Санаа нь зөв сайхан санаа гэхдээ ном журмийн дагуу тендэрээ зарлаад явбал шудрага шүү дээ, мэддэг ч гэсэн тоохгүй гүйцэлдүүлсээ бол хам хулгай л даа

Avatar

Зочин 2025-07-02 59.153.113.13

ЖДҮ-ийн ЛУЙВАР гээд маш олон хүн хамрагдсан ч сайд нь хариуцлага хүлээгээд бусад хүмүүс нь жаахан яригдаж байгаад одоо мартагджээ. ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга Бат-Эрдэнэ гэдэг хүн ЭНЭ ЛУЙВАРТ НЭР ХОЛБОГДОЖ, ажлаасаас халагдаж байсан санагдах юм. Арай энэ БАТ-ЭРДЭНЭ САЙД БОЛООД, УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД, ОДОО БАС ШУДАРГА ХҮН БОЛЖ ТОГЛООД ЯВЖ БАЙГАА БИШ БИЗ. МАНАЙХАН Ч МЭРГЭЖЛИЙН ТҮВШНИЙ ХЭМЖЭЭНД УЛС ТӨРИЙН ЖҮЖИГ ДЭГЛЭЭД БАЙГАА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-07-02 202.55.188.123

зөв огцрох ёстой. цаанаа ёс зүйн асар том асуудал байна. Галбадрах гэж бөөн мөнгө авч сургасан нэр зүүж байгаа өвгөн их хурлын гишүүнээ болиод үхэх хүртлээ хувийн сургуулиа ажиллуул бас нэг соронзон

Avatar

Иргэн 2025-07-02 157.15.7.106

Яамнаас худалдан авалт зарлаад өрсөлдөөнтэйгээр шалгаруулалт хийх ёстой: Яагаад Галбадрах давуу эрхээр шууд зөвлөх үйлчилгээ авдаг билээ. Энд авлига, ашиг сонирхлын зөрчил байна. Огцруулах л ёстой

Avatar

Зочин 2025-07-02 66.181.176.16

Сайд маань ойрд алганы амт үзээгүй байгаа шүү

Avatar

Багш 2025-07-02 66.181.178.178

улаам цайм луйвар…..

Avatar

Нэргүй 2025-07-02 202.21.112.154

Өмнөх соёлын сайд, херо энтертайнмент, хотын боржур зэргийн хажууд бага мөнгө шүү, цэнгэлдэхийн хиймэл зүлэгний мөнгөнд ч хүрэхгүй эд. тэгээд ч зарцуулалт нь ил мөнгө. данхын орлогыг нотолмоор бна. хэдэн их наядын ашиг сонирхлын зөрчилтэй их мөнгөө ярь л даа.

Avatar

Иргэн 2025-07-02 157.15.7.106

Яамнаас худалдан авалт зарлаад өрсөлдөөнтэйгээр шалгаруулалт хийх ёстой: Яагаад Галбадрах давуу эрхээр шууд зөвлөх үйлчилгээ авдаг билээ. Энд авлига, ашиг сонирхлын зөрчил байна. Огцруулах л ёстой

Avatar

Нэргүй 2025-07-02 103.212.116.62

Ичмээр УИХ ЗГ-тай л байгаа ш дээ

Avatar

Ажилтан 2025-07-02 103.212.119.9

НАРАНБАЯР САЙД 2025 ОНЫ 06 САРИЙН 05-НЫ А/314 ТООТ "АНГИЛАЛД ХАМРУУЛАХ ТУХАЙ" ТУШААЛ МАШ ЭРГЭЛЗЭЭТЭЙ, БУДИЛААНТАЙ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ИХТЭЙ ГАРГАСАН. ЯАМНЫ ДУНД ТУШААЛЫН ДАРГА НАР Ч УГ ТУШААЛ ГАРАХАД МАШ ШУДАРГА БУСААР ОРОЛЦСОН. АВИЛГАЛЫН АСУУДАЛ Ч ДУУЛДАЖ БАЙГАА!

Avatar

Массын боловсрол 2025-07-02 202.70.43.34

Массын боловсролдоо одооноос анхаарахгүй бол Нийгэмд Боловсролын ялгаа маш их гарахаар бна, тэгш бус боловсрол нь алсдаа Иргэд Нийгэм биесээ барьж идэх , биесийгээ боол болгох хэрэгсэл болж хувирна. Төр энийгээ анхаараасай.

Avatar

Зочин 2025-07-02 59.153.112.175

Наранбаяр яг юу хийсэн юм бэ их л өлбөгөр сулбагар байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-07-02 202.9.40.173

Улс төрийн я***н явсан нь дээр. ХҮН намд би 2 сонгуулиар санал өгсөн, гэтэл МАН-ын өвөрт шургах юм.

Avatar

Нэргүй 2025-07-02 103.212.162.106

Энэ нэг Бат-Эрдэнэ гэх ч харанхуйг огцруулааа!!!

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.179.99

Энэ бол 100% авилагын хэрэг. АТГ шалгах ёстой. Наранбаяр, галбадрах хоёр нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд мөн

Avatar

Нэргүй 2025-07-02 103.212.116.62

хэ хэ ганц энэ сайд ч биш бүгд л засагтбайх ёсгүй хүмүүс цаашлаад УИХ нь асуудалтай

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.184.9

Боловсролыг хөгжүүлэхийн төлөө хичээж байгаа харагддаг. ЭЕШ-ийн материалыг сайд боловсруулаагүй, дүн тавьдаггүй. Тифм байхад түүнтэй хариуцлага тооцох үндэслэлгүй. Харин шалгалтын зарим асуулт арай дэндүү тэнэг байсан. Тэр Солонгосын судлаачдын нэр энэ тэр ямар хамаа байнаа. Нутгийн аялгуу энэ тэр ч гэх шиг. Монрол улс бол Унитарный улс. Төв халхын аялгууг л орчин үеийн монгол хэл гэж тооцох хэрэгтэй. Эрин галвын 13-р зууны түүх 21-р зууны ирээдүйд ямар балдуушаа хийхэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж