ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 7 болов

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 7 болов

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 7 болов

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт 11 мянга давж, нас баралт долоо болсон талаар мэдээллээ. Улсын хэмжээнд улаанбурхан өвчнөөр нийт 11,179 тохиолдол батлагдсанаас долоон хүн нас барсан байна. Эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоо 9598 бол гэрийн ажиглалтад 964 хүн байна. Харин эмнэлэгт 610 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 36 нь хүнд, хоёр нь нэн хүнд байгаа гэдгийг мэдээлсэн юм

. Нийт өвчлөгчдийн дийлэнх нь буюу 4508 тохиолдол 10–14 насныхан байгаагаар бүртгэгдсэн бол дараа нь 0–4 насных 2218, 15–19 насны 1405 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь улаанбурхан өвчин хүүхдүүдийн дунд өндөр тархаж буйг харуулж байна. Мөн өнөөдрийн байдлаар нийт 75,657 хүн хавьталд орсон гэж бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тун вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.55.188.118

Сайхан мэдээ угаадагтгазар юм аа

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.55.188.118

Нас баралт долоо болоод 14 хонож байна хүүе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж