АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Катар, Египетийн дэвшүүлсэн Газын зурваст 60 хоног гал зогсоох эцсийн саналыг нь хүлээж авахыг Хамасаас шаардлаа. Тэрбээр холбогдох албан тушаалтнуудын хамтаар Израильтай Газын асуудлыг хэлэлцсэн аж. Энэ уулзалтыг урт удаан бөгөөд үр дүнтэй үргэлжилсэн гэж Трамп дүгнэсэн юм.
Уулзалтад чухам ямар албан тушаалтнууд оролцсоныг Трамп нэрлээгүй ч АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нар Нетаньяхугийн ахлах зөвлөх Рон Дермертэй уулзах товтой байжээ.
Энэ уулзалтаар Израиль 60 хоног гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн тул Хамаст эцсийн саналыг танилцуулна гэж Трамп мэдэгдсэн юм. Тэрбээр "Ойрхи Дорнодын сайн сайхны төлөө Хамас энэ саналыг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Эс бөгөөс байдал дордоно уу л гэхээс дээрдэхгүй" гэжээ.
Хамас бүлэг барьцааны хүмүүсийг суллаж, гал зогсоох хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэн. Гэсэн ч Израилийн шаардсанаар бүрэн зэвсэггүй болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэргүй 1 минутын өмнө 202.21.109.8
трамп зөнөг өөрийгөө дэлхийн эзэн гээд боджээ
ҮГЛЭЭ.ӨВГӨН 6 цагийн өмнө 103.229.122.206
зальтай жүүдүүдь
зэвсэггүй болгохыг хүсжээ.
яг шуналт Орос шиг??