УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит бус хуралдаан 14.00 цагт эхэллээ.
Завсарлага дуусаж, төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжив
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-өөр УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан байсан нь дуусаж, санал хураахад гишүүдийн 56.6 хувь нь "Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй" гэж үзэв. Иймээс энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хийж байгаа юм.
АН гурав хоногийн Ардын нам хоёр цагийн завсарлага хүсэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэн санал хураах болоход Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн бол УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага хүссэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн шалтгаанаа дээрх хуулийн төсөл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэдэг санал шүүмжлэл бүлгийн гишүүдээс гарсан тул судлах шаардлага үүссэн гэж бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэхүү төслийг Засгийн газар яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт өгсөн. Мөн санал хураалтыг өнөөдөртөө багтаан хийж дуусах юм бол ажлын өдөрт багтааж асуудлыг шийдэх боломжтой. Долдугаар сарын 9-ний дотор багтаах шаардлага үүссэн тул богино хугацааны завсарлага авах шаардлага байна гэв.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан хоёр цагийн завсарлага хүссэнийг УИХ-ын дарга ёсоор болгов.
Завсарлага авахын өмнө гишүүд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулж дараах асуултад хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Өмчийн эзэнтэй тохиролцохгүй бол Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал гоидол ирж байна. Энэ хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжихгүй байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Энэ төсөлд албадан чөлөөлөх, хүний өмийн эрхэнд халдах тухай зохицуулалт байхгүй. Гэр хорооллын газар чөлөөлөлт дээр харилцан зөвшилцөж, үнэлгээ оруулах зөвшөөрөл өгсөн нөхцөлд иргэний эрх зүйн хэлцэл хийж тухайн иргэний газрыг чөлөөлж байгаа. Таны сонгогдсон Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс хэн нэг хүний газрыг албадан чөлөөлж буулгасан гэсэн гомдол ирээгүй гэж бодож байна.
Хот барилга барих тухай ойлголт байхгүй. Газраа чөлөөлж, инженерийн шугам сүлжээ татаж өгөөд барилгын компанид Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр уг төслийг хэрэгжүүлэх эрхийг өгнө. Барилга барьсан компани баригдсан барилгаасаа тодорхой хувийг буюу 15-20 хувийг эргүүлээд газрын төлбөр болон инженерийн шугам сүлжээнд холбож өгсний төлбөрт өгнө. Тэр нь эргээд сандаа төвлөрнө. Санд төвлөрөхөөр дараагийн байршлыг чөлөөлж, дараагийн хувийн секторт газар олгох юм.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-НИТХ-ын төлөөлөгч байсны хувьд хуулийн төсөл яаралтай горимоор орж ирж байгааг ойлгож байна. Нийслэлийн асуудал нэг үзүүрээс нь татахаар маш олон асуудал гарч ирдэг. Газар чөлөөлөх процессоос эхлээд цаг их авдаг, ажил хийхэд хүндрэл үүсгэдэг.
Улаанбаатар хотоор дүүрэн түгсэн цахилгааны кабель, дулаан,цэвэр усны, бохирын гээд тэр нь нийслэлд харьяалагддаггүй учраас аливаа ажил зохион байгуулахад цаг авах асуудал их байдаг.
Тиймээс ойлгож байна. Харин сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулахад ил тод бөйдлыг хангаж чадаж байгаа юу. Газар чөлөөлөлтийн нөхөн олговрын хэмжээ, мяханизм шударга байдал хангагдаж чадаж байна уу.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Энэ хууль долдугаар сардаа багтаад батлагдсан тохиолдолд Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Усны тухай хуулиар голын сав дагуу гүүрэн байгууламж, инженерийн байгууламж барих эрхийг нээж авахгүй бол манай өмнөх гүүрэн байгууламжуудаар Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтлахгүй явсан гажуудлыг арилгаж байгаа юм.
Гэр хорооллын иргэдийн гол өмч болсон газар, хашаа, байшин, түүн дотор байгаа байгууламжийг бүхэлд нь үнэлж хөрөнгийг бүрэн орлуулан үнэлэх буюу Азийн хөгжлийн банкны баримталдаг аргачлалыг баримталж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 71 байршилд газар чөлөөлөлт хийж байна. Цэвэр хэлцлийн үр дүнд газар чөлөөлөлт хийж байна.
Х.Нямбаатар: 2000 айлын орон сууцыг зарах шаардлага үүсээд байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байгаатай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
-Газрыг дахин төлөвлөж, Гэр хорооллын хөгжлийн санг байгуулах талаар хуульд зааж. Сангийн мөнгө түр суурьшуулах орон сууцны хөрөнгийг шийдвэрлэхэд зарцуулагдах уу. Газраа чөлөөлчихдөг эцэст нь хашаа байшин ч үгүй, байр ч үгүй хохирсон иргэд олон байна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр байгуулахад Гэр хорооллын хөгжлийн сангаас хөрөнгө зарцуулахаар заажээ. Сангийн хөрөнгийг тэгш хүртээхийн тулд ямар зарчим барих вэ. Хотын төв дэх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр барихад сангийн хөрөнгө түлхүү зарцуулагдаад гэр хорооллыг дахин төлөвлөх ажил нь орхигдох вий. Тэнцвэрийг нь хэрхэн хангаж ажиллах вэ?
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-УИХ-аар 2023 оны арванхоёрдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлахтай зэрэгцэж Улаанбаатар хотод баригдах талбайн 60 хувь барилгажина, үлдсэн 40 хувь нь ногоон байгууламж, авто зам, зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхаар өөрчлөлт оруулсан.
Гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн хүрээнд Газар чөлөлөх сангаас хамгийн нэгдүгээрт газар чөлөөлөлтийн ажил зохион байгуулна.
Чөлөөлөгдсөн газар дээр инженерийн шугам сүлжээ дэд бүтэц татах ажлыг зохион байгуулна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барихад энэ сангийн хөрөнгөөс зарцуулна. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах түүнд хяналт тавих журмыг НИТХ батална.
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгасан тохиолдолд оршин суугчдыг нь түр орон сууцанд шилжүүлэх хөрөнгө энэ сангаас гарна.
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, шинээр барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
Тендер зарлах замаар одоо ч явж байна. Хотын төвийн дөрвөн давхар орон сууц дээр шийдэл гаргаагүй, УИХ-аас батлах хэсэгчилсэн төлөвлөгөөний хүрээнд шийдэхээр төлөвлөсөн.
Газрын хөгжлийн сангийн хуулийг өнөөдөр яагаад зайлшгүй оруулж ирэх шаардлага үүссэн бэ гэвэл Улаанбаатар хотын хэмжээнд ирэх найм, есдүгээр сараас эхэлж урт хугацаатай хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжаар баригдсан 2000 орчим айлын орон сууцыг зарах шаардлага үүсэж байгаа.
Зарагдсан барилгыг нэгдсэн санд төвлөрүүлээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлтийн ажлыг үргэлжлүүлж явах, түүндээ дэд бүтэц татах шаардлага байгаа.
Өмнө нь ийм зорилттой бондын мөнгөөр хэд хэдэн орон сууцны хороолол боссон ч дараа дараагийнхаа газар члөөөлөлтийн сан нөхөн бүрдүүлэлтийг хийгээгүйгээс газар чөлөөлөлтийн ажлууд явагдаагүй гашуун туршлага дээр үндэслэж энэ санг байгуулж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Бизнесийн хувьд огт ашиггүй байршилд байгаа төслийг яаж шийдэх вэ. Жишээ нь Биокомбинатад байгаа байрыг буулгахад хэн ч орж ирэхгүй, иргэд нь маш хүнд нөхцөлд байдаг.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд стандартын бус маш том барилгын ажил эхлүүлсэн байна гэдэг гомдол иргэнээс ирүүллээ. Та бид хоёр Хан-Уулын III хороонд "Жигүүр гранд"-ынхантай уулзаад газар чөлөөлж, сургууль барихаар болсон ч өнөөдрийг хүртэл чөлөөлсөнгүй. Хэдүүлээ ямар арга хэмжээ авах вэ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотод хамгийн том тулгамдсан асуудал болоод байгаа зүйл бол ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байгаа болон орон сууцаа төслийн компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр нураасан асуудал. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт Аи Ти Си-ийн 201, 202 дугаар байрыг нураагаад айлыг нь орох оронгүй болгочихсон. Гэрээ байгуулсан компани нь карказ л цутгасан, өөр хийсэн ажилгүй.
Аудит оруулахаар 35 айлын л мөнгө орсон. Үлдсэн нь ороогүй байна гэдэг дүгнэлт гаргадаг. Өөрсдөө болохоор бүх айлаас захиалга авсан гэдэг.
Эрүүгийн журмаар шалгуулж байгаа. Цаана нь иргэд хохироод байгаа асуудалд Гэр хорооллын газар чөлөөлөлтийн сангаас гүйцээн дуусгаж, тухайн айлыг хохиролгүй болгох, тухайн сан мөнгөө өөрөө эргүүлж олж авах нөхцөл тохироотойгоор ашиглана. Гэхдээ энэ бол цөөн тохиолдолд. Ихэвчлэн газар чөлөөлөлтөд энэ санг ашиглана.
Биокомбинат болон Шувуун фабрик зэрэг алслагдсан газарт байгаа ашиглалтын шаардлага хангахгүй байршилд бизнесийн бусад идэвхи сонирхол төрүүлэх, худалдаа үйлчилгээний төв байгуулах байдлаар газар нэмж олгох замаар төслийг үр өгөөжтэй болгох талаас менежемент хийх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ бид эхний ээлжинд нураагдсан, айлууд нь орох оронгүй болсон төсөл хөтөлбөрийг Улаанбатаар орон сууцжуулалтын корпораци арилжааны банкнаас тодорхой нөхцөлтэй зээл авах замаар барилгуудыг гүйцээн барих ажлыг хийж байгаа. Цаашид энэ сантай уялдаж ажиллана.
“Жигүүр гранд” компанид албан шаардлага өгсөн. Хоёр талаасаа хэлцэл хийгээд хэлцэл хүчин төгөлдөр болсон учраас шаардлагатай гэж үзвэл газрыг албадан чөлөөлж сургуулийн барилгыг эхлүүлнэ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа барилгын талаар мдэээлэл ирсэн. Хотын стандартын газар болон Хотын хяналт шалгалтын газрыг шалгалт хий гээд явуулсан. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хоёр барилгын асуудал яригдаж байна. Эргээд бичгээр мэдэгдье.
"Гэр хорооллыг орон сууцжуулах ажиллагаа шинэ шатанд гарсан"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийг Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд танилцууллаа.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотой эдийн засаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг авах зорилгоор нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, 1990 онд 560.6 мянган хүн амтай байсан нийслэл Улаанбаатар хот 2000 онд 747.1 мянга, 2010 онд 1.112.3 мянга, 2025 онд 1.768.1 мянган хүн амтай болж өссөн бөгөөд үүнтэй холбоотой авто замын түгжрэл, агаар, орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт гэх мэт үр дагаврыг бий болгох болсон.
УИХ-аас 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн зорилт нь иргэдийн саадгүй зорчих нөхцөл, нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудал юм.
Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн 1.6 жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, авто зогсоолын менежмент, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх асуудал, гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа шинэ шатанд гараад байна.
Судалгаанаас харахад Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлагдах хүртэл хугацаанд буюу 2015 онд 72, 2016 онд 145, 2017 онд 253, 2018 онд 924, 2019 онд 576, 2020 онд 354, 2021 онд 138, 2022 онд 744, 2023 онд 202 нэгж талбарыг чөлөөлсөн бол хууль батлагдсаны дараа буюу 2024 онд 2082 нэгж талбарыг чөлөөлсөн.
Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөж барилгажуулах гэдгийг сайд тодотгосон.
Ирэх жилүүдэд “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээний дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дан ганц орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсээд байгаа бөгөөд газрыг өөрийг нь эргэлтэд оруулж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолоор нийслэлийн “Теле хяналтын камерын нэгдсэн төв” байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан бөгөөд нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон есөн дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвүүдийг байгуулжээ. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замд 2606 камер суурилуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюунд суурилсан систем ашиглан илрүүлэх нөхцөл бүрдсэн гэв.
Хуулийн төсөлд нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн зохицуулалт, мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн болон Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор борлуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүү асуулт тавьж, хариулт авч байна.
Спортод амжилт гаргах гадаад иргэнийг Монгол Улсын харьяат болгох төслийг танилцууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Спортын төрөлд онцгой амжилт гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын харьяат болгох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа юм.
Энэхүү хууль батлагдсан нөхцөлд Монгол Улсын иргэдийн спортод хандах хандлагыг сайжруулан, залуучуудын дунд идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үндэсний бахархал, эв нэгдлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж буй.
Хуулийн төслийг П.Сайнзориг нарын есөн гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зургадугаар сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Санал хураалтыг 16:30 цагт хийх юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх танилцуулгыг сонслоо.
Оюутолгой төслийн асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал бөгөөд УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу 89 гишүүн энэхүү асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байгаа юм.
Мөн Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах. Тайланг 2025 оны намрын чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар төсөлд тусгасан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай зэрэгцэн байнгын хороод хуралдаж байгаа тул хуулийн төслүүдээр санал хураахад гишүүдийн ирц хангалттай бус тул 16:30 цагт хураахаар болов. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна.
"ХЗБХ нь шүдгүй арслан болсноос иргэн нь зодуулж, улстөрчид хонгил ярьж байна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/нэгтгэсэн/-ийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Хууль зүй, Ерөнхий сайдаар томилогдож байсан хүмүүс өнгөрсөн хугацаанд хуулийн хонгил нураана гэж орж ирсэн. Хонгилыг нураахад 126 гишүүнтэй энэ парламент бодитоор хувь нэмэр оруулж чадах уу, таны санаачилсан төсөл энэ үйл хэрэгт хувь нэмэр оруулж чадах уу?
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Үндсэн хууль батлагдаад 33 жил, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болоод 17 жил болж байна. Гэтэл бид 17 жил иргэнийхээ эрхийн төлөө хууль маш бага гаргасан.
Эрх мэдэлтэн, дарга ,төрийг эрх мэдэлтэй болгох хуулийг маш ихээр үйлдвэрлэсэн.
Сая УИХ стратеги төлөвлөгөөгөө баталсан. Хүний эрхэд суурилсан хүн төвтэй, хууль зүйн бодлогын төлөө 126 гишүүн ажиллана гэж хэлсэн. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал байна. Хүний эрх, эрх чөлөө түүний баталгааг хангах нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал, гэмт хэрэгтэй тэмцэх, урдчилан сэргийлэх бодлого боловсруулах нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холботой асуудал Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаатай холботой асуудал Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах асуудал түүнтэй холбоотой хууль зүйн бодлого боловсруулах бол Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Гэтэл эрхлэх асуудлаараа хяналт тавьж чаддаггүй байнгын хороо яаж шийдвэр гаргах вэ, яаж асуудлыг бодитой дүгнэх вэ.
Бид иргэнд зориулсан хуулийн шинэтгэл хийж чадахгүй байгаа учраас гудамжинд иргэд айдастай байгаа. Улстөрчид өөрсдөө хонгил ярьж байгаа.
Өөр хоорондоо утсаар ярихдаа сонсоод байна, дарга нарыг дуудахдаа нэг, хоёр, гурав гээд бүр хочоор нь ярьж байгаа. Зүүн Германы нууц цагдаа шиг хувийн мэдээллээ хуулийн байгууллагад шүүхийн зөвшөөрөлгүй алддаг, тэнд хууль биелж байгаа эсэхийг мэддэггүй, иргэний эрх чөлөө хаана эвдэгдээд байгаа гэдэг ямар ч ойлголтгүй. Гэтэл гудамжинд иргэн нь зодуулж байдаг, хутгалуулж байдаг, хуулийн байгулулагад эрүү шүүлтэд өртөж байдаг. Үндсэн хуульд иргэний чухал үндсэн эрхийн нэг нь эрүү шүүлтэээс ангид байх гэж заасан. Энэ эрхийг Онц байдал зарласан үед ч үл хүндэтгэж болно гэдэг Үндсэн хуулийн заалттай атлаа жил болгон эрүү шүүлтэд өртсөн тухай, эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нь иргэнийхээ эсрэг үйлдэл хийдэг болсон тухай сонсоод сууж байгаа. Гэтэл энэний араас явдаг чиг үүрэг бүхий Тусгай хяналтын дэд хороо байдаггүй.
Хууль зүйн байнгын хороо нь шүдгүй арслан шиг гар хөл нь боомилогдсон.
Энэ асуудлыг шийдэж байж, хууль яг хаана биелэхгүй байна, хүний эрх яг хаана зөрчигдөөд байгаа юм бэ гэдгийг, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага өөрөө гэмт хэрэг хийгээд байгаа юм уу, үгүй юм уу гэдгээ УИХ өөрөө мэддэг болно. УИХ парламентат ёсны агуулгаар ардчиллаа хамгаалах чадвартай болно. Хуулийн засаглалын төлөө зогсдог болно.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.07.02/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 73 гишүүн ирснээр ирц 57.9 хувьд хүрсэн. Тус хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн даруйд Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүн санаачилсан/
Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оурулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн санаачилсан/ ,
Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн/,
Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн өргөн мэдүүлсэн/ төслийг хэлэлцэж эхэллээ. Эдгээр төслүүд нэгтгэн хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, ажлын хэсэг байгуулж ажилласан байна. Ажлын хэсэг ажиллаад Агаар, орчны бохирдлын дэд хорооны эрхлэх асуудлыг хоёр төсөлд буюу УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслүүдэд агуулга нь адилхан ч томьёолол зөрүүтэй байсныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын гишүүдийн төслөөр нэгтгэсэн аж. Мөн хууль санаачлагчид хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ялгаатайгаар өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцээд нэгтгэсэн төсөлд батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.
Ажлын хэсгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 17 саналын томьёолол боловсруулжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.69
))))))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom
-xyychnu- 3 цагийн өмнө 132.194.13.93
y
OS 3 цагийн өмнө 132.194.13.93
zalilan#, -ylcuun xamgaalal ( keni?)
### CJNr, ubchlex erx baixgyi. (dyyregt nemelt# UUrCHLULT xolbolt Xuixgyi baix. NURAAN ZASBARAAr amjyylj CJX) 3 цагийн өмнө 132.194.13.93
– dald xui, nyylgej xylgailj #;
-nuugmuin gapal yysel, cexeetnuig chuluul,
– ylcuug batlan xamgaalaxzubxun\\ (ylcuun xamgaaltad zubxun.) [ -Xyychnuuxuugnexen olgox-] + + + +
zopiydaar, zoriyllj, -zubxun ###;- 3 цагийн өмнө 132.194.13.93
dabxtsal, davtagdax
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.184
Нямбаатарын хууль бол яавч Иргэдийн төлөө биш байна
Нэргүй 10 цагийн өмнө 59.153.115.83
SEXSEER VANXANI TACHAANGUI BIEE UNELLENE ANUSDI BOOW GOE XOXMOOR URN SHINEGENE AMSI
80955877
Нэргүй 2025-07-02 202.9.40.135
Түрүүний бөөс нам төр хулгайлж толгойд шаасан х***а манж пиздагуудыг үхтл нь дарамтл.