Лиллардыг хасч, Төрнерийг авчирсан нь Яннист таалагдсангүй гэв үү?

Лиллардыг хасч, Төрнерийг авчирсан нь Яннист таалагдсангүй гэв үү?

Лиллардыг хасч, Төрнерийг авчирсан нь Яннист таалагдсангүй гэв үү?

NBA-ийн чөлөөт агентын зах зээл албан ёсоор нээгдэж, багууд ирэх улиралдаа бэлдэж эхэллээ. Олон ч сонирхолтой шилжилт хөдөлгөөн болж, гэрээ байгуулагдав. Үүнээс хамгийн гэнэтийн, цочирдом үйл явдал нь Милуоки Бакс баг бүх одод холбон тоглогч Дамиан Лиллардыг хасч, цалингийн цэсээ суллажээ. Түүнийгээ ашиглан чөлөөт агент, төвийн тоглогч Майлс Төрнертэй дөрвөн жилийн 107 сая ам.долларын гэрээ байгуулсан аж.

Дамиан Лиллардын гэрээ дуусахад хоёр жил дутуу, 113 сая ам.долларын цалин авах байсан юм. Харин одоо үүнийгээ таван жилийн хугацаанд Бакс багаас хүртэнэ. Өөрөөр хэлбэл, юу ч хийхгүй гэртээ сууснаараа жилийн 22.6 сая ам.доллар авах гэнэ.

Цагтаа NBA-ийн шилдэг холбон тоглогчдын тоонд орж, эгзэгтэй мөчид чухал шидэлтүүдийг амжилттай болгодог, тэмцэгч сэтгэхүйгээрээ онцгойрсон Лиллард өнгөрсөн тавдугаар сард ахиллесийн шөрмөсөө тасалж, хүнд бэртэл авсан билээ.

Энэ жил 35 нас хүрэх Лиллард өнгөрсөн улирал Баксын төлөө 58 тоглолтод 24.9 оноо, 7.1 оновчтой дамжуулалт, 4.7 самбар дунджилжээ. Харин түүний оронд ирсэн Майлс Төрнер 29 настай бөгөөд өнгөрсөн улирал Индиана Пэйсерст 15.6 оноо, 6.5 самбар, 2.0 хаалт дунджилсан үзүүлэлттэй.

Багийнх нь дээрх үйлдлүүд Яннис Антетокоунмпод таалагдахгүй байгаа бололтой. Тэрбээр өөрийн Х хуудаснаа "Mood" гэсэн тайлбартай "Яг одоо юу болоод байгааг мэдэхгүй байна" гэсэн өөрийнхөө зургийг нийтэлжээ.

NBA-ийн сурвалжлагч Кевин О’Коннорын хэлж буйгаар Лиллардыг явуулж, Төрнерийг авчирсан нь Яннисыг Бакст үлдээх санаачлагын нэг хэсэг гэжээ. Лиллард болон Яннисын хоршил санасан хэмжээнд хүрээгүй учир Баксын удирдлагууд ийм шийдвэр гаргасан гэнэ. Гэвч тэд Лиллардыг явуулж, Төрнерийг авчирч байгаагаа Яннист дуулгаагүй гэх мэдээ гарав.

О’Коннер мэдээлэлдээ "Энэ бүхэн Яннисыг үлдээхийн төлөөх шийдвэр гэж би харж байна. Яннис энэ бүхэн сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн гэдгийг Крис Хэйнес(NBA-ээр дагнан бичдэг сэтгүүлч) мэдэгдсэн. Тиймээс энэ бүхэн хэрхэн өрнөхийг харцгаая. Одоо бол тэд Яннис дээр суурилсан багийг бүрдүүлж байна. Хэрэв тэр багтаа үлдвэл бид жилийн өмнөх MVP Яннисыг харах болно" гэв.

Яннисыг багаасаа явна гэх шуум гараад удаж буй. Түүнийг том зах зээлтэй, аваргын төлөө өрсөлдөхүйц багтай нэр холбосоор ирсэн. Баксын удирдлагуудын шийдвэр ямар үр дүнд хүрэхийг харах л үлдлээ. Нөгөө талд чөлөөт агент болсон Дамиан Лиллард аль багт очих вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Ямартай ч одоогоор тэрбээр бэртлээ эдгээж, ирэх улирлын төгсгөлд эсвэл плей-оффын үеэр талбайд гарах боломжтой болох гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.69

!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж