Европ даяар хэт халалт ердийнхөөс илүү эрт эхэлснийг цаг уурчид онцолж байна. Хэт халалтын улмаас Итали улс гадаа ажиллахыг хориглож, Франц улс сургуулиудаа түр хаасан бол Турк улс ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Түүнчлэн Испанийн зарим хотод 40 хэм давж халж, түүхэнд байгаагүй халуун зургадугаар сарыг үджээ.
Европын агаарын хэм дэлхийн өсөлтийн дундаж хурдаас хоёр дахин хурдтай нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий 10 жил тутамд 0.2 хэмээр дулаарч байвал Европ тив мөн адил хугацаанд 0.4 хэмээр дулаарч байна гэсэн үг. Ингэснээр тус тив хамгийн хурдацтай дулаарч буй тив болоод байгааг Европын холбооны Коперникын цаг уурын өөрчлөлтийн алба мэдээлэв.
Итали улс гадаа ажиллахыг хориглосон нь Даваа гаригт болсон осолтой холбоотой. Тодруулбал, тус улсын хойд хэсгийн Болонья хотод барилга дээр ажиллаж байсан ажилчин нас барсан тул эрх баригчид нийт 17 хотод өдрийн хамгийн халуун цагаар гадаа ажиллахыг хориглосон тушаал гаргажээ.
Иргэд агааржуулагч байнга хэрэглэх болсноор эрчим хүчний ачаалал ихэсч, хэд хэдэн хотод цахилгаан тасалдсан тохиолдол ч гарсан байна.
Улаан загалмайн нийгэмлэг Испанийн өмнөд хэсэгт орших Малага хотод оршин суугчдад зориулж агааржуулагчтай "хоргодох байр" байгуулжээ.
Турк улсын тухайд Измир хот болон ойролцоох Маниса муж, мөн зүүн өмнөд хэсэгт орших Хатай зэрэг бүс нутагт ой хээрийн түймрийн улмаас 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Нэргүй 9 цагийн өмнө 67.168.92.100
Африкаасих хүн ирэхээр дагаад цаг уур нь ч дагаад Африк болж байна даа ха ха
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.177.43
Байгаль дэлхий уур амьсгал хэцүү болж бна даа
Веган 2025-07-02 202.9.41.79
Нарны шуурга, Хэт халалт, Үер, Газар хөдлөлт зэрэг Байгалийн төрөл бүрийн үзэгдэл их гарч байгаа, мөн дайн байлдаан, мөргөлдөөний улмаас ялангуяа Европ тив, бусад тивийн улс орнууд ч ялгаагүй онц аюултай байгаа учраас Энэ зун намартаа гадаадад аялж зугаалахгүй байсан нь дээр, НУТАГТАА БАЙСАН НЬ ӨЛЗИЙТЭЙ ШҮҮ, хүмүүс ээ.