Н.Нандинхүсэл мөрөөдлөө биелүүлж, NCAA-д тоглохоор боллоо

Н.Нандинхүсэл мөрөөдлөө биелүүлж, NCAA-д тоглохоор боллоо

Н.Нандинхүсэл мөрөөдлөө биелүүлж, NCAA-д тоглохоор боллоо

Улаанбаатар хотноо болж өнгөрсөн FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн гол тоглогч Н.Нандинхүсэлийн мөрөөдөл биеллээ. Түүний хувьд News.mn сайтад 2023 онд өгсөн ярилцлагадаа "Би АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй" гэж байв. Тэгвэл өчигдөр/2025.07.01/ NCAA-ийн хоёрдугаар дивизонд харьяалалтай Флоридагийн технологийн их сургуулийн Пантерс баг Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа зарлажээ.

Н.Нандинхүсэлийн ярилцлагыг энд дарж уншина уу

Тус багийн ахлах дасгалжуулагч Эшлигийн мэдэгдэлд "Бид холбон тоглогч Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Тэр бол зүрх сэтгэлээрээ, өндөр IQ-тай тоглодог талбайн зохион байгуулагч төдийгүй Флоридагийн технологийн их сургуулийн соёлд тохирох нэгэн. Тэр саяхан Монголын 3х3 шигшээ багаа манлайлан дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөлсөн. Олон улсын тэмцээний туршлагаа багт авчирна. Н.Нандинхүсэлийн олон улсын туршлага, сагсан бөмбөгийн төлөөх хүсэл тэмүүлэл манай багийг талбай дээр болон талбайн гадна өөрчлөх болно. Бид зөвхөн чадварлаг холбон тоглогчийг багтаа нэгтгээд зогсохгүй манай хөтөлбөрийг, хамт олныг бадраах нэгнээр бүл нэмлээ" гэжээ.

Флоридагийн технологийн их сургуулийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг нь NCAA-ийн хоёрдугаар дивизоны эмэгтэйчүүдийн тэмцээнд нийт есөн удаа оролцож байсан бөгөөд зургаан удаа Саншайн мужийн конференцийн аварга болж, дөрвөн удаа SSC тэмцээний аварга, нэг удаа NCAA хоёрдугаар дивизоны өмнөд бүсийн аварга хүртэж, 2002 онд хоёрдугаар дивизоныхоо шилдэг найман багийн нэг болж байжээ.

Харин Н.Нандинхүсэлийн хувьд нийслэлийн нэгдүгээр сургуулийг төгсөөд АНУ-ын "SPIRE" академид суралцан өнгөрсөн жил эх орондоо эргэн ирсэн билээ. Түүний хувьд дээд лигийн Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд хоёр улирал тоглохдоо хоёуланд нь аварга авсан түүхтэй.

Ийнхүү 18 насандаа дахин АНУ-ыг зорьж, коллежийн сагсан бөмбөгт хүч үзэхээр болж байна. Өмнө нь түүн шиг АНУ-ын коллежийн сагсан бөмбөгт өрсөлдсөн монгол эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчин үгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-02 59.153.115.100

биeэ бодоорой амжилт

Avatar

Нэргүй 2025-07-02 81.9.119.69

))))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-02 202.9.40.247

Гадны багийг сайжруулахын тулд монгол эмэгтэй тийшээгээ явж болохгүй. Олимп дэлхий, тивийн аваргад монгол улсынхаа нэрийг гаргаад явж байвал ард түмэн хүндэлж үнэлэх болно. Тийшээ яваад хэрэггүй дээ ах нь тэгэж зөвлөх байна.

Avatar

Нэргүй 2025-07-02 202.126.91.215

чи тэжээх юм уу ,аалзаа
өөрөө Монголдоо үхтлээ амьдар

Avatar

Нэргүй 2025-07-02 202.179.18.173

shal demii shte. huviin kareer huuguud heden jiin daraa harisan hoinoo ergej ireh biz. ulsaa bodood zutgesen ni arai deer de manai sagsan bumbugt

Avatar

Иргэн 2025-07-02 103.212.116.203

баг тараагаад шал дэмий юм.

Avatar

Нэргүй 2025-07-02 202.55.188.124

сайхан мэдээ байна…амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-07-02 142.126.123.77

Томрооч дэлxийн аварга xүн чинь, юун 2-р дивиз вэ

Avatar

goy 2025-07-02 202.70.44.116

ur chadvar ulam saijraad daraagiin delhiin avargaar tsom orgoorei ohiduudaa amjilt husie!

Avatar

Зочин 2025-07-02 202.179.25.83

энэ багтаа байвал нөгөө хэддээ мөн хэрэгтэй юмсан. Яг нэг баг болж гар нийлж байхад нь явах болж байгаа юм уу. Тэнд сургуулийн л нэр гарна эндээ байвал Монголын нэр гарна шүү

Avatar

Нэргүй 2025-07-02 202.126.90.110

Хэний хүүхэд юм бол, Аав,ээж нь тамирчин хүмүүс үү ?

Avatar

Зочин 2025-07-02 202.179.18.227

чаид ямар хамаа байна аав ээж нь бас тамирчин байх ёстой юу юу асуухаа бодооч

Avatar

Нэргүй 2025-07-02 103.229.122.11

DIVISION 1 IIN SURGUULIUDAD HUSELTEI YAVUULVAL

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.178.80

Энэ хөдөөнийхөн юм л бол Амжилт гүсье гээд юм л шаардаад байх балайчууд юмаа

Avatar

Нэргүй 2025-07-02 202.179.18.227

өөрөө хөдөөнийх байж элий балай минь хот руу орохоороо лхотынх болдог гэж санаа юу ямаа минь

Avatar

Нэргүй 2025-07-02 103.212.162.149

гайгүй нэгнийг гадаад аваад явчих юм. Гэвч амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-07-02 192.82.92.204

Мундагаа юмаа. Амжилт

Avatar

Нэргүй 2025-07-02 103.57.93.253

Багийн сэтгэл зүйг өөд нь татах агуу увидастай мундаг охин. Үнэхээр дайчин,

Avatar

Нэргүй 2025-07-02 103.145.234.109

Эвий дээ.Ёстой хөөрхөн мундаг охин.Монголын хойч үеийн шилдэг төлөөллийн нэг.Амжилт хүсье ээ

Avatar

Нэргүй 2025-07-02 202.55.191.194

ТОМ МӨРӨӨДӨЛ ТОМ АМЖИЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж