"Сангийн яамнаас төсөвт тодотгол хийхгүй хагас жилийг барсан"

"Сангийн яамнаас төсөвт тодотгол хийхгүй хагас жилийг барсан"

"Сангийн яамнаас төсөвт тодотгол хийхгүй хагас жилийг барсан"

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор А.Энхбаттай төсвийн тодотгол болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол оруулахаар УИХ-д өргөн барьсан энэ удаагийн төсвийн тодотголыг та юу гэж харж байна?

-Дэлхийн улс орнуудын хоорондын улс төрийн болон эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байгаа, ялангуяа хөрш орнуудын эдийн засгийн байдал АНУ-ын болон Евро бүсийн зүгээс тавьж байгаа эдийн засаг болон худалдааны хоригоос шалтгаалан  эрсдэлтэй, уул уурхайн салбарын уналт нь дотоодын эдийн засагт нөлөөлж агшсан цаг үед шинээр зохион байгуулагдсан Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зургадугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын нийт экспорт 2025 оны эхний таван сарын байдлаар 5.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан бөгөөд  үүнээс нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам. доллараар буурсан.

Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан улсын төсвийн орлого буурч, улмаар макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн энэ удаагийн төсвийн тодотгол нь хэд хэдэн онцлогтой байгаа. Нэгдүгээрт; 2025 оны төсвийн тодотгох хуулийн төслийг дагуулан 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлиийн тухай хоёр хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлэгдсэн. Өөрөөр хэлбэл 2025 оны төсвийн тодотголтой хамт  Төсвийн хүрээний мэдэгдэл буюу дөрвөн жилийн хугацааны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн 36 тоо өөрчлөгдөхөөр байна. Энэ нь төсвийн тогтвортой байдалд шууд утгаар сөргөөр нөлөөлж байгаа. Урьд өмнө нь аль ч Засгийн газрын үед нэг жилийн төсвийн тодотголыг хийхдээ хоёр Төсвийн хүрээний хүрээний мэдэгдлийг хөндөж байгаагүй.  Хоёрдугаарт; 2025 оны төсвийн тодотголын хамт  дөнгөж сарын өмнөхөн УИХ-аас баталсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсөөлөлд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг оруулж ирж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дахь заалт буюу  “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байгаа.

Гуравдугаарт; 126 гишүүнтэй шинээр бүрэлдсэн парламент жил хүрэхгүй хугацаандаа 2024 болон 2025 оны жилийн батлагдсан төсвүүдэд тодотгол хийж байгаа нь хүндхэн сорилт болж байна.

Дөрөвдүгээрт, мэргэжлийн байгууллагууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд тухайлбал; Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны аравдугаар сард манай улсын 2025 оны эдийн засгийн өсөлт болон нүүрсний үнийн бууралтыг урьдчилан таамаглаж анхааруулж хэлж байхад үл тоомсорлон Засгийн газар, УИХ-аас 2025 оны төсөв болон Төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Тавдугаарт; 2025 оны эхнээс нүүрсний үнийн уналт бий болох нь тодорхой байсныг үл харгалзан төсөвт тодотгол хийхгүй цаг хугацаа алдсан, Зургаадугаарт; Төсвийн орлогын өөдрөг төсөөллийн алдаанаас үүдэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн зэрэг асуудлууд байна.

"САНГИЙН ЯАМНААС АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙГ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ"

-Сүүлийн жилүүдэд жил бүр төсвөө 1-2 удаа тодотгох үйл явц өрнөж байна. Энэ юутай холбоотой байна вэ?

-Энэ удаагийн төсөвт тодотгол хийх практик шаардлага хэмээн дурдаж байгаа “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч зарлага нэмэгдсэн” гэдэг нь хандлага нь нэгэнт тодорхой байсан, өмнөх онуудад төсөв батлахдаа тооцож болох зүйл байсан бөгөөд төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, дагуулаад зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт, зөвлөмждөө байнга сануулсаар ирсэн. Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш жилийн төсөвт тодотгол хийгдээгүй жил бараг байхгүй байх.

Энэ юуг харуулж байна гэхээр нэг бол төсөв, санхүүгийн харилцааны эрх зүйн зохицуулалт бүрэн хийгдэж цогц болоогүй, нөгөө талаас мэргэжлийн байгууллагууд болох Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг байгууллагуудын боловсон хүчний чадавхи тааруу, төсвийн төлөвлөлт болон хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаатай, эсвэл мэргэжлийн гэхээс илүүтэй улс төрчдийн өнгө аясыг дагуулж төсвөө, хөгжлийн бодлогоо тодорхойлдогтой холбоотой гэж дүгнэж болохоор байна.

Түүнчлэн төсвийн сахилга бат, хариуцлага нь төсвийн төлөвлөлтийн болон хэрэгжүүлэлтийн, гүйцэтгэлийн, тайлагналтын аль ч шатанд байхгүй байгаатай холбоотой.

 -Тодотгол тойрч ярилцахаасаа өмнө УИХ-аар 2025 оны төсөв хэлэлцэж байсан үеийг эргэн санацгаая. Тухайн үед энэ оны төсвийг хэт өөдрөг төсөв болж байгаа талаар ТББЗ болон, эдийн засагчид, судлаачид, УИХ-ын гишүүд ч хэлж анхааруулсан. Тэр үед гаргаж байсан таамаглал өнөөдөр үүссэн эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал хэр хол зөрүүтэй байна вэ?

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024, 2025 оны гуравдугаар сард Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайлангуудад макро эдийн засгийн таамаглалыг тусгасаар ирсэн ч Засгийн газрын зүгээс ДНБ-ий бодит өсөлт болон нэрлэсэн хэмжээг ТТБЗ-ийн төсөөллөөс өндрөөр тооцож, УИХ-аар батлуулж ирсэн. Үнэхээр тийм, тухайн үед 2025 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс нүүрсний үнийг 105 ам.доллараар тооцож, төсвийн орлого хангалалттай бүрдэнэ гэж тайлбарлан,таниулж батлуулж байсан. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ эхний таван сарын байдлаар дунджаар 70 ам долларт хүрч, тооцоолсноос 30 гаруй хувиар унаад байна.Үүний эцсийн үр дүнд өнөөдөр УИХ энэ оны батлагдсан төсөвт 3,2 их наяд төгрөгийн орлого буурснаас шалтгаалсан төсөвт тодотгол хийх нөхцөл байдалд хүрээнд байна. Сангийн яамны төлөвлөлтийн алдаанаас шалтгаалан алдагдсан боломжийн өртгийг гаргах шаардлагатай.  Тухайлбал айл өрх болон хувийн бизнес эрхлэгч нар улс орны төсөв санхүүгийн төлөв байдлыг улсын төсвөөс олж харж төлөвлөдөг.

Энэхүү буруу өөдрөг төлөвлөлтөнд итгэсэн өрх гэр, улсын болон хувийн бизнес эрхлэгчдийн бизнесийн ашиг, алдагдалд, наад зах нь инфляц болон валютын ханшны өсөлт, төгрөгийн сулралаар дамжин нөлөөлнө.

Энэ оны болон ойрын хоёр жилийн эдийн засгийн нөхцөл байдал тийм таатай бус байгаа, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд улс орнуудын болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг байнга бууруулж байна. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндхэн хэвээр хурцадмал байна, энэ нь уул уурхайн түүхий эдэд тулгуурласан жижиг эдийн засагтай манайх шиг улс орнуудад хүндээр тусах нь илэрхий байна.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн нь төсөв тодотгох шалтгаан байв уу, шалтаг болчихов уу. Засгийн газар өөрчлөгдөхөөс ч өмнөх макро эдийн засгийн үзүүлэлтүүд төсөвт тодотгол хийх цаг болсон гэдгийг илтгэж байсан шүү дээ?

– Шинээр байгуулагдсан Засгийн газар Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалт буюу "урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх" мөн 34.1.4 дэх заалт буюу "төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх" гэсэн үндэслэлээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.Энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай талаар зарим нэр бүхий УИХ-ын гишүүд болон Төсвийн тогтвой байдлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэд, судлаачид байнга хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж байсан боловч Засгийн газар, Сангийн яамны зүгээс төвөт тодотгол хийхгүй гэж гүрийж бараг хагас жилийг барсан.

Уг нь нөхцөл байдал тодорхой байхад урьдчилан энэ оны гуравдугаар сард төсөвтөө тодотгол хийсэн байсан бол бид өнөөдөр их хэмжээний төсвийн орлогын тасалдал хүрэхээгүй урьдчилан сэргийлэх, нөгөө талаар хууль зүйн сөрөг үр дагавар, бэрхшээлээс зайлсхийх боломжтой байсан.

Нөгөө талаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар хатуу тогтсон эрх зүйн зохицуулалттай болохгүй бол шинэ Засгийн газар бүрэлдэх болгонд төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэж байгаа нь төсвийн тогтвортой байх шинж чанарт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаар үүнийг дагаад бас муу үр дагаврууд гардаг. Ойрхны жишээ нь  шинэ УИХ, Засгийн газар бүрэлдэхтэй холбогдуулан 2024 оы төсөвт тодотгол хийх тухайн үед төсвийн тодотгол өргөн барих хуулийн үндэслэл нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тухай асуудал байсан боловч үүнд хамааралгүй зардлуудыг тусгаж төсвийн зарлагын 3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Жишээлбэл, эхлэх дуусах хугацаа, нийт төсөвт өртөг нь тодорхойгүй, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2021-2025 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Монгол Улсын 2024 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй төслүүдийг санхүүжүүлэхэд 342.6 тэрбум төгрөг төсөвлөж, он дуусахаас гурваас дөрөвхөн сарын хугацаанд урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчилгээ авах, бэлтгэл ажлыг хангах болон хөгжлийн төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээ зэрэгт 173.8 тэрбум төгрөгийг зарлагадсан. Үүний бодит үр дүнг татвар төлөгчид, иргэд нэхэх, мэдэх эрхтэй.

"УУЛ УУРХАЙН ЭРДЭС БАЯЛАГЫН САЛБАРААС ОРОХ ТАТВАРЫН ОРЛОГОД ХЭТ ИХ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ"

-Тэгвэл энэ удаагийн төсвийн тодотголд та бүхний саналыг хэр бодитоор тусгав. ТТБЗ-өөс өгсөн зөвлөмжөд тусгаснаар төсвийн тодотголын хувь хэмжээг дахиад ч нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байсан уу?

-Төсвийн бодлогын чиглэл бодит байдалд нийцэх хандлагатай болж байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хэт тэлсэн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлахад чиглэж, дэлхий нийтийн болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцсэн гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж байгаа. Хямралтай гэж тооцсон үеийн ДНБ-ий бодит өсөлт, нэрлэсэн хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс жилийн өмнө тооцож байсан бодит төсөөлөлтэй нийцтэй байгаа гэсэн үг.  Засгийн газар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д 2025 оны эдийн засгийн өсөлтийг 7.5 хувиас 5.5 хувь болгон бууруулсан нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны гуравдугаар сард гаргасан төсөөлөлтэй ойролцоо байсан.

Улсын салбарын төсөв, санхүүгийн нөөц маш их байгаа, үргүй зардал, шаардлагагүй зардлуудыг нарийн тооцож, төлөвлөлтийг зөв хийвэл нөөц бололцоо их бий.

Одоо л Засгийн газар бүтцийн өөрчлөлт цомхотголын асуудлыг ярьж эхэлж байна. Уул нь ийм нөхцөлд байдалд хүргэхгүйгээр дунд болон урт хугацааны төсөв, санхүүгийн стратегийг тодорхойлж, энэхүү баялгийн хараалаас тойрч гарах боломж, цаг хугацаа байсан. Уул уурхайн салбар, газрын доорхи эрдэс баялаг, ашигт малтмалын орлогод хэт найдан, мөнхийн байх шиг бодож, орлогоо хэт өөдрөгөөр төсөөлөн цалин, тэтгэвэр тэтгэмж, халамж зэрэг төсвийн зардлыг дагуулан өсгөдөг харалган бодлогын эцсийн үр дүн нь тухай улс орон ядуу орны тоонд орж, их өртэй болдог, баян хоосны ялгаа хязгааргүй болдог зэрэг 1960,1970,1980-аад оны Африк, Латин америк, Ойрхи донродын орнуудын бэлэн жишээг бид давтсаар л байна.

-Жилийн эцэст төсвийн орлого 3.2 тэрбум төгрөгөөр тасрана гэж үзээд ийм хэмжээний тодотгол оруулахаар тооцож байгаа юм байна. Тавдугаар сард нүүрсний үнэ төсөвт тооцсон үнээс даруй хоёр дахин буурсан. Цаашдаа ч буурахгүй гэх баталгаа бий юү?

-Өмнө нь хэлсэнчлэн дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын дотоодын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Нэгэнт унаж агшиж байгаа эдийн засаг, түүхий эдийн зах зээлийн үнийн уналт зэрэг нь хэдий хугацаатай үргэлжлэх болон бусад тааварлашгүй эрсдэлүүд шинээр гарч ирэхийг үгүйсгэхгүй. Дэлхийн 2025 оны эрсдлийн тайланд, хамгийн нэгдүгээрт улс орнуудын хоорондын цэргийн дайны нөхцөл байдал 23 хувь, хоёрдугаарт цочмог уур амьсгалын  тохиолдолд 14 хувь, гео эдийн засаг болон алдаатай мэдээлэл, буруу мэдээлэл тус бүр 8 хувь, 7 хувийг эзлэж байна гэх зэргээр дурдсан байсан.

-Уул уурхайгаас орж ирэх орлого, түүнийг дагасан  татварын орлого цаашид ч буурах эрсдэлтэй биш үү?

Шуудхан хэлэхэд уул уурхайн эрдэс баялагын салбараас орох татварын орлогод хэт их найдах хэрэггүй. Одоо харин үүнийг давуу тал болгон ашиглаж төр өөрөө цэгцрэх, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийн үр ашигггүй байдалд дүгнэлт хийж зөв бодлого явуулах, Засгийн газрын цомхон үр дүнтэй,  үр ашигтай төсөвтэй болох чиглэлд анхаарах, уул уурхайн бус салбарт төрийн бодлого ач холбогдол өгч хөгжүүлэх шаардлагатай байна.  Тийм учраас энэ оны төсөвт энэ тодотголоос гадна дахин тодтгох шаардлага яригдахыг үгүйсгэхгүй.

"ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ДАХИАД 2 ИХ НАЯДААР БУУРУУЛАХ БОЛОМЖ БИЙ"

-Хэрэв 3.2 их наядаас давж төсөв тасарвал Монгол Улс эдийн засгийн ямар нөхцөл байдалтай нүүр тулах вэ?

-Бидэнд төсвийн зардлыг дахиад 2 их наядаар бууруулах боломж бий гэж харж байна. Учир нь энэ удаагийн төсвийн зардлын таналт нь ДНБ-ний дөнгөж 0.1 хувьд хүрэхгүй байна. Бид дорж хяаж төсвийн зардлыг ДНБ-ний 2-5 хувьтай тэнцэх хэмжээний зардлын таналтийг хийж байж, өнөөгийн бодит нөхцөл байдал руу орж ирнэ.

-Гадаадаас авсан зээлийн хэмжээ одоо ямар байна. Цаашид нэмэх боломж бий юү?

Засгийн газрын танилууж байгаагаар Засгийн газрын өрийн үлдэгдэл 2024 оны жилийн эцсийн байдлаар 33.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 41.8 хувьтай тэнцэж байсан бол 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар 34.6 их наяд төгрөг буюу хүлээгдэж буй ДНБ-ий 38.5 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын 2025 оны төсөвт нийт 1,959.4 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн төслийн санхүүжилтийг авч ашиглахаар төлөвлөгдсөнөөс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Засгийн газрын гадаад төслийн зээлийн ашиглалт 672.3 тэрбум төгрөг буюу 44 хувийн гүйцэтгэлтэй, тусламж 95.5 тэрбум төгрөг буюу 23 хувийн гүйцэтгэл, нийт гүйцэтгэл 767.8 тэрбум төгрөг буюу 39 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Төрийн албан хаагчдыг 9 орчим хувиар бууруулж 14400 хүнийг цомхотгох асуудал яригдаж байна. Төрийн албан хаагчдыг төсөв хэмнэх нэрээр хоморголон халах нь хэр зөв шийдэл бол?

-Ер нь зарчим нь Засгийн газар эхнээс цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит бүхий л байгууллагууд болон тэнд ажиллаж байгаа ажиллагсадыг оруулж хэлбж байгаа юм шүү. Гэтэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Засгийн газар цомхон бүтэцтэй ажиллах талаар ярьдаг ч, хэзээ ч түүнийгээ хийж хэрэгжүүлдэггүй байсан. Харин эсрэгээр шинэ яам, шинэ сайд, дэд сайд, байгууллага бүр орлогч дарга нар, Засаг дарга нар 5-6 орлогчтой байх гэх мэтчилэн хүнд зориулсан албан төрийн байгууллага, албан тушаалыг бий болгож байсан. Төсвийн тодотголын хүрээнд төрийн тусгай албан хаагчийн орон тоог 2.8 мянгаар, төрийн захиргааны орон тоог 2.9 мянгаар, багш, эмчээс бусад төрийн үйлчилгээний орон тоог 8.4 мянга, улс төрийн орон тоог 0.2 мянгаар тус тус хасахаар тооцож төсвийн тодотголд тусгасан байна.

Гэнэт л нэг өглөө босоод мэргэн санаа олж түүнийгээ хэрэгжүүлэх гэдэг нь буруу бөгөөд утгагүй.

Харин үүнийг иргэд олон нийтэд эртхэн хэлж, танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, ямар салбараас ямар ангилалын төрийн албан хаагчийг чөлөөлөх хэзээ, хэдий ямар хугацаанд, чөлөөлөх үндэслэл, шалтгаан, нөгөө талаар хувийн салбарт шилжихэд тухайн хүнд ямар боломжийг бүрдүүлэх зэрэг маш олон асуудлыг цэгцтэй шийдэж төлөвлөж байж хийх ёстой. Хамгийн гол нь орлоготой цалинтай байсан иргэн хүн үүнд хохирогчоор үлдэж түүнийг даган иргэн, айл өрх, ядуурлын ангилал руу гулсах маш олон эрсдэл байгааг тооцох шаардлагатай.

Төрийн албан хаагчийг цомхотгох гэсэн биш төр дааж давшгүй нийгмийн сөрөг үр дагаврыг бий болгох нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй.

-Дээрх шийдвэрээс үүдэн төсөв дээр хэдэн төгрөгийн бодит хэмнэлт гарах талаар тооцоо байгаа болов уу. Эргээд гэнэт ажилгүй болсон алба хаагчдад өгөх тэтгэмж төсөвт дарамт болох уу?

-Мэдээж төсвөөс тодорхой хэмжээний дарамт орж ирнэ. Үүнийг Төрийн албаны зөвлөл, Сангийн яам тооцож үзсэн байх аа гэж бодож байна. Хамгийн гол нь мөнгөөр хэмжигддэггүй маш олон сөрөг үр дагавар гарч ирэхийг тооцох хэрэгтэй. Хэрвээ энэ өртөг их хэмжээний байх бол зүгээр л дарга ангилалаас таналт хий, жирийн мэргэжилтэн ажилчдыг, нийгмийн салбар, эрүүл мэнд, боловсрол, цэрэг хүчний болон онцгой байдалд ажилллаж байгаа ажилчдыг л хамруулах хэрэггүй.

Хуулийн дагуу тавдугаар сарын 31 гэхэд гэрээгээ байгуулаагүй худалдан авалт, төсөл хөтөлбөрүүд хэмнэлт болж тодотголд тусгагдсан. Гэсэн ч эрүүл мэндийн салбар гэхэд эмнэлгүүдэд нэн яаралтай тоног төхөөрөмжүүд хэмнэлтэд өртсөн байна. Улмаар сургууль нь ашиглалтад орсон ч хүүхдүүд нь суух ширээ сандалгүй болох ч нөхцөл байдал үүсээд буй. Тэгэхээр энэ бодит байдал дээр төсвийн хэмнэлт мөн болов уу?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл санхүүжилтийн дүнгээр тооцвол зургадугаар сарын 24-ны байдлаар 12 хувьтай байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ны дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгах, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, зарцуулахгүй байх зохицуулалтын хүрээнд 535.9 тэрбум төгрөгөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахаар төсвийн тодотголын төсөлд орж ирсэн.

Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлж байгаа Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотой асуудал гэж ойлгож байгаа. Энэ асуудал одоо олон нийтийн дунд эргэлзээтэй асуултыг бий болгож байна.

Үнэхээр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт тусгагдсан төсөвтэй холбоотойгоор гэрээ байгуулагдаагүй төслүүдийн хөрөнгийг хэмнэлтэнд тооцохоор тусгасан байгаа нь тухай салбарын удирдлагуудтай шууд холбоотой асуудал. Нэг талдаа хариуцлагын асуудал нөгөө талдаа үүний улмаас иргэд хохирох нөхцөл байдал үүсэж байна. Иймд буруутай эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тоцох, нөгөө талаар төсвийн тодотголоор цахилгаан станцын аваарын хохиролыг арилгах зардлыг шинээр нэмсэнтэй адилхан тэрхүү хөрөнгийг хэрвээ УИХ-д эрх нь байгаа бол нэмж төсөвт тусгахад л болно.

 –Засгийн газраас зарласан 14 мега төслүүдийг бүгдийг нь хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ зарлалаа. Ач холбогдлын хувьд зөв эрэмбэлж чадсан болов уу?

-Засгийн газар 14 мега төслийн дөрвөн төслийг үргэлжлүүлж, таван төслийг түр хойшлуулж, бусад таван төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тооцож байна. Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтын бусад төслүүдийн хувьд ач холбогдлын эрэмбэлэлтийг дахин хийх, төсөвт өртгийн тооцооллыг эргэж хянах, онцын шаардлагагүй төслүүдийг жагсаалтаас хасах талаар тодорхой ажлууд хийгдсэн эсэх нь төсвийн тодотголын танилцуулга материалд тодорхойгүй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-02 81.9.119.69

)))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-02 103.212.116.62

монглын сангийн яам монгол банкинд нь ямар хүмүүс ажиладаг юм болдоо хөөрхий ямач байсан ажил мэргэжилээ маш тааруу муу сэтгэл зүрх нь буруу л нөхдүүд байдаг бололтой монголын маань царай нэг л баргар

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.178.229

Хаанахын пздриисэв энэ

Avatar

Нэргүй 2025-07-02 103.57.94.115

жавхланг цаазалсанч багадана

Avatar

зочин 2025-07-02 66.181.182.118

Энгэж бусдыг гүтгэж заналхийлж солиорч байж хэрэгт оров оо, Урт хэл хүзүү орооно

Avatar

зочин 2025-07-02 192.82.64.153

сангийн сайд холбогдох газрын дарга нарыг солих хэрэгтэй

Avatar

зочин 2025-07-02 66.181.182.118

АН-ын гол зорилго бол Сайд нарыг байнга сольж ажлыг нь цалгардуулах,Засгийн газрыг байнга унагаж, хийхээр төлөвлөсөн гол ажлуудыг нь тасалдуулах, Бүх бурууг түүнд тохож ,ажиллах ,хийж бүтээх ямар ч чадваргүй, худал амлаж төрийн эрхэнд гарсан мэт харагдуулах, гүтгэж нэр нөлөөг нь унагах явдал,

Avatar

Нэргүй 2025-07-02 202.126.90.78

Төсвөө хийж чаддаггүй Саншийн сайдыг газрын ппарга нартай нь хамт огцруулж хуучин соц үед төсвийг Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо хийж Сангийн чам яг д нчгтлангиынхаа олгосон мөнгийг яаэ үр ашигтай зарцуулах тал дээр ажиллаж байсан. Өнөөгийн ЭЗХөгжлийн яам ийм ажлыг хийхгүй нягтлангаар удирдуулж биелэх эсх нь тодрхойг төсөл, хөтөлбөрөөр дагнахын зэрэгцээ төсвийг мөн төлөвлөх нь зүйтэй байнаа

Avatar

Нэргүй 2025-07-02 188.162.254.95

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь угаартуулж алсан оюунэрдэнэ гээчийн туухэн гавьяа !!!!

Avatar

Монгол хүү 2025-07-02 64.119.29.63

ЭНЭ УЛСЫН ГАЙГҮЙХЭН АЖИЛЧИХДАГ ГАНЦ САЛБАР, САНГИЙН ЯАМАНД ЖАВХЛАН ГЭЖ НЭГ СҮГ ИРЭЭД ЭНЭ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ САНХҮҮГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ БАЙГААД БУСДААС ГУЙЖ ӨР ЗЭЭЛ ТАВИАД МОНГОЛ АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛД ҮР АШИГТАЙ ТҮЙ Ч ХҮРТЭЭХГҮЙГЭЭР БҮҮР ЦАЛИН МӨНГӨ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГААЖ ЯДРААЖ ЯДУУРУУЛЖ БАЙХАД ЯМАРЧ АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ ТӨР, ЭРҮҮЛ УХААН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ…

Avatar

зочин 2025-07-02 66.181.182.118

Засгийн газрын бодлого зөв, Төсвөө өль болохоор бага танаж,харин гарах зардлыг хэмнэх замаар энэ онд төлөвлөсөн ажлуудын ихэнхийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна, Харин АН бол төсвийг аль болохоор их тануулж,төлөвлөсөн ажлын ихэнхийг тасалдуулах, хамаг бурууг Засгийн газарт тохох, дахин жагсаал цуглаан хийж,үймээн самуун үүсгэж, Засгийн газрыг унагах хорон зорилго л агуулж байна, Энэ нам угаасаа барууны тавиулууд,Эх оронч болж жүжиглэнэ, Иргэдийг хуурах гэж оролдоно

Avatar

Жавхлан 2025-07-02 202.9.46.151

Хохь чинь…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж