УИХ-аар батлагдах бүх хууль хүний эрхийн шалгуур давдаг боллоо

УИХ-аар батлагдах бүх хууль хүний эрхийн шалгуур давдаг боллоо

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
УИХ-аар батлагдах бүх хууль хүний эрхийн шалгуур давдаг боллоо

УИХ өнгөрсөн баасан гарагт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталснаар эрх зүйн тогтолцоонд нэгэн шинэ соёл, ойлголтыг авчрах шийдвэр гаргасан юм. Үндсэндээ парламент өөрийн үүргээ биелүүлж эхэллээ. Парламентаар хэлэлцүүлж батлуулах бүх хууль, тогтоолд тавигдах шаардлага, шалгуурт хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хүний эрхийн үндэсний байгууллагын үнэлэлт, дүгнэлт авч байж УИХ-ын босго давдаг болох зохицуулалтыг анх удаа хуульчлаад өгчихлөө. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоомжийн тухай хууль бол хуулиудын “хууль” буюу аливаа хууль, шийдвэрийг боловсруулахаас эхлээд батлагдах хүртэлх бүх шат дамжлага, үйл явцыг зохицуулдаг хууль. Ес дэх удаагийн УИХ бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэх 2024-2028 стратеги төлөвлөгөөнд тусгасан хууль эрх зүйн орчны Гурван төгөлдөржилтийг бодит болгох үйл явц аль хэдийнэ үр дүнгээ өгч эхэлсний илрэл энэ юм.

Манай улсын иргэдийн өдөр тутмын харилцааг зохицуулж буй 400 гаруй хууль бий. Үүнээс хүний эрхийн зөрчилтэй шийдвэр буюу дүрэм, журмууд, ойлгомжтой бус, ноцтой зөрчил бүхий эрх зүйн актуудыг цэгцлэх шаардлага тулгарсныг энэ парламент Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулахаар болж байна. Эхний ээлжинд өөрчлөлт оруулах хугацаат үүргийг Засгийн газарт өгнө гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдааны индэр дээрээс зарлана лээ.

Хуульчдын хувьд олон жил ярьж, санал дэвшүүлж ирсэн хэрнээ зориглон шийдвэрлэхгүй явж ирсэн “асуудал”-ыг өргөс авсан мэт ийнхүү шийдэхийн өмнө УИХ-ын ажлын хэсэг чамгүй эсэргүүцэлтэй тулгарсан. Холбогдох яамд 30 гаруй жилийн тогтолцоог эвдэхдээ эргэлзэж тээнэгэлзэв. Хариуд нь хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг нарын хуульчид “Одоо хүнээ бодсон, хүн төвтэй хууль батлах цаг болсон” гэдгийг баримт судалгаатай танилцуулчихсан болохоор хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар их олон шинэ эерэг шийдвэрүүд гарна. Юуны өмнө төрийн хүнд суртлыг багасгах суурь шийдлүүдийг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан юм. Дунд шатны дарга нар дур мэдэн журам гээчийг гаргадаг байдлыг таслан зогсооно. Захын нэг дарга өөртөө нийцүүлж журамлаад шийддэг, хүний эрх зөрчдөг асуудлыг ард үлдээх нь. Энэ хууль батлагдсанаар төрийн байгууллагаас гаргадаг журам цэгцэрлээ гэсэн үг. Нөгөө талаас батлагдаж буй хуулиуд өөрөө өөрийгөө иж бүрэн зохицуулдаг буюу дагалдаж гарах журамгүй батлагдана. Өнөөдөр нийтээр дагаж мөрдөх 2768 журам манайд үйлчилж байна. Өөрөөр хэлбэл өдөр тутмын харилцааг зохицуулж буй хуулиас 6 дахин их журам мөрдөгдөж байх жишээтэй. Тиймээс хууль өөрөө иж бүрэн зохицуулалттай болсноор төрийн хүнд суртал багасаж, бүх хуульд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийдэг болж байна. Өмнө нь зүгээр л ямар нэг хууль, журмын заалтууд нь хүний эрхийн зарчимд нийцэлгүй, бусдын эрх, эрх чөлөө зөрчигдөх нөхцөл үүсгэхүйц байсан гэдгийг хүний эрхийн шинжээчид судалгаагаараа аль эрт нотолчихсон.

Тэгвэл анхны 126-тай шинэ парламент хүнд ойрхон, иргэнээ “бодсон” эрх зүйн орчин бүрдүүлэх суурь хуулиа баталчихлаа. Үндсэн хуулийн суурь зарчим, хэм хэмжээний агуулгад нийцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэх нь тодорхой болжээ.

Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хэм хэмжээ тогтоосон захиргааны бусад хэм хэмжээний акт, дүрэм, журмыг батлах асуудал цэгцэрнэ гэдгийг учир мэдэх хүмүүс онцолсоор байна. Энэ бол хүний эрхийнхний хувьд мөрөөдөл байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227

! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.135

Үхсэн ацны чин шалгуур х***а манжууд х***а манжууда нөм төррү шаахда имй үг хэрглж х***а манжууд далдуурч оруулж шааж бсан х***а манжууд яллдагдах болхоор бас ийм үг хэрглж ялаас зугтах санаархлтай х***а манжууд л***р болноо.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.135

За одоо лалаоууд чин хулгай ш****н яллагдх болооп ирсэн баахан эрх мэрх яриа шаачин тэг тэг хүний эрх мэрхээ хийх гээд үз ял үүрхэд чин хэрэг болох ч юм билүү нэмэргүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж