Наадам үзэх хүсэлтэй 10 мянган жуулчны 2000-д нь тасалбар өгнө

Наадам үзэх хүсэлтэй 10 мянган жуулчны 2000-д нь тасалбар өгнө

Наадам үзэх хүсэлтэй 10 мянган жуулчны 2000-д нь тасалбар өгнө
Аялал жуулчлалын салбарын оргил ачааллын үе эхэлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол орныг зорин ирж, аялж зугаалах гадаад жуулчдын хөл тасрахгүй байгааг салбарынхан хэлж байгаа юм. Гадаад жуулчдын ихэнх нь улсын баяр наадам үзэх хүсэлтэй байдаг бөгөөд одоогийн байдлаар Монголд ирэхээр захиалгаа баталгаажуулсан 10 мянган жуулчин байгаагаас энэ жил 2000 тасалбар өгөхөөр болжээ. Энэ квот нь өнгөрсөн жилийнхээс 200-гаар бага байгаа юм. Хэдийгээр баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээг оройн цагаар гадаад жуулчид үзэх боломжтой ч захиалга өгөхдөө албан ёсны хөтөлбөртөө төрийн ёслол хүндэтгэл, есөн хөлт цагаан туг залах ёслолыг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байна.
Европын орнуудаас ирж байгаа жуулчид наадам үзэхээр 1-2 жилийн өмнө урьдчилж захиалгаа баталгаажуулдаг бол Азийн орны жуулчид 2-3 сарын өмнө захиалгаа өгдөг гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлсэн.
Жуулчдын ихэнх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн  баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал, зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон бий. Өнгөрсөн 2024 оны баяр наадмаар 2200 гадаад жуулчинд нээлтийн арга хэмжээг үзэх боломж олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол өнгөрсөн жил нийт суудлын тоо 12 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөнд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байгаагаа хэлж байсан юм.
МОНГОЛ УЛСАД БНСУ-ЫН ЖУУЛЧИД ОЛНООР ИРЖ БАЙНА
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 329,042 гадаад жуулчин иржээ. Энэ тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 24 хувийн өсөлттэй байгааг салбарынхан мэдээлсэн юм. Энэ талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл ярихдаа "Анх удаа өнгөрсөн зургадугаар сард 87 мянган жуулчин хүлээн авчээ. Өдөрт дунджаар 2700-3500 орчим гадаад жуулчин Монгол Улсын хилээр орж ирж байна. Бид энэ тоон статистикийг Хил хамгаалах ерөнхий газраас өдөр бүр авдаг. Хил хамгаалах ерөнхий газар нь гадаад жуулчдын зорилгыг ангилж, Монгол Улсад байнгын оршин суух, албан хэргээр ирэх, суралцах гэсэн гурван төрлийн визний мэдүүлгээс бусдыг нь аялал жуулчлалын зорилгоор ирж байна гэж авч үздэг. Учир нь Монголд бизнес уулзалтад оролцсон ч гэсэн зочид буудалд байрлаж, үйлчилгээ авдаг. Тиймээс энэ тоо гадаад жуулчдын тоон дээр баттай ордог. Мөн хилийн боомтуудын мэдээллийг маш дэлгэрэнгүй авдаг. Өмнө нь бид долоо хоногт 12 нислэг авдаг байсан бол 2024 оноос эхлэн өдөрт 12-15 нислэг хүлээн авдаг болсон. Энэ бол гадаад жуулчдын тоог нотолж байгаа нэг үзүүлэлт.

Жишээлбэл, нэг өдөрт 1000 гаруй жуулчин Өмнөд Солонгос улсаас ирж байна.

Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг учраас авто замын боомтоор жуулчид бас орж ирдэг бол БНСУ-ын жуулчид зөвхөн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүсээр орж ирдэг. Ойролцоогоор таван онгоц дүүрэн Өмнөд Солонгосын жуулчин Монголыг зорин ирж байна. Үүний дараагаар БНХАУ, ОХУ орж байга бол дараагаар нь Япон, АНУ, Герман, Франц, Австрали, Их Британи, Беларусь, Турк улсын жуулчид олноор ирэх хандлагатай байна. Энэ оны бүтцийг харахад, Монгол Улс зөвхөн Азийн орны жуулчин гэлтгүй Европын орнуудад маркетингийн үйл ажиллагаагаа жигд, идэвхтэй явуулсны үр дүн юм" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

5000 2025-07-02 202.55.188.86

5000суудал,билетээ бүгдийг жуулчдад зар тэнэгүүдээ

Avatar

gadni gyilagchinguin baituinoz; world oypnx; 2025-07-02 169.133.250.254

naadam yzex ni chyxalyy, pokazalit

Avatar

yuch geej y#; 2025-07-02 169.133.250.254

uniin xiipugdul

Avatar

-ylcuin batalgaat -# ###-; 2025-07-02 169.133.250.254

xylxodana shyy

Avatar

CJN ystaigsf xylgaich bainginCjKMr xylgain 2025-07-02 169.133.250.254

opasnizarj

0 0
Avatar

T 2025-07-02 169.133.250.254

gsf CJN ystai

0 0
Avatar

Нэргүй 2025-07-02 81.9.119.69

)))))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-02 59.153.115.83

SEXSDEED UILCHLEED8095587TSAGN SEKSEER VANXANDI80955877BOOW XOXOJ DOLOON

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.184.9

өглөө 6 цагт босоод тасалбар авах гэж хичээлээ. үнэхээр хулхи луйвар хийдэг юм байна. суудал байна гэж харагдуулчихаад яг авах гэхээр таэы сонгосон суудлыг захиалсан байна гэж хулхидах юм. 10 гаруй удаа оролдоод авч чадсангүй. одоо тасалбарын үнэ дамчдын үнээр хаданд гарна даа

Avatar

зочин 2025-07-02 122.201.19.173

Төв цэнгэлдэхийг өргөтгөж олон суудалтай болгох хэрэгцээ байгааг харж шийдэх хэрэгтэй болж байна даа. Аялал жуулчлалыг дэмжин ирсэн жуулчдад болон Монголчууддаа баяр наадмынхаа нээлтийг үзүүлэх боломжийг бүрдүүлэх нь чухал. Газар нь багадаад байвал, суудлаа дээш нь нэмэгдүүлэх арга хэмжээ авбал ямар вэ.

Avatar

Нэргүй 2025-07-02 202.55.188.86

нээлтийн тоглолтыг 3 хоногийн турш өглөө болон шөнийн гэж хийвэл хүртээмжтэй биш үү. Монголчууд нь ч үзэж чадахгүй бнашдээ

Avatar

Нэргүй 2025-07-02 192.82.64.248

саяын даншиг наадмыг 8 сардаа сайхан хийдгээрээ хийгээд явсан бол дахиад олон хүн үзэх байсан даа, 14 хоногийн зайтай 2 наадам байдаг ?????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж