Баяр наадмын тасалбарыг цахим сайтаар худалдаалж эхэллээ

Баяр наадмын тасалбарыг цахим сайтаар худалдаалж эхэллээ

Баяр наадмын тасалбарыг цахим сайтаар худалдаалж эхэллээ

Баяр наадмын тасалбарыг өнөөдөр /2025.07.02/ өглөө 07.00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар борлуулж эхэллээ. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний долдугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй борлуулах юм байна.

Наадмын нээлтийн ёслол болон бөхийн барилдааны тасалбарыг нэг иргэн хоёр тасалбар авахаар зохицуулалт хийсэн байна. Харин орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг ticket.mn-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Д.Амгалан мэдээлэл өгөхдөө "Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Баяр наадмыг зохион байгуулах коммисыг Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулж, дэд даргаар Соёл спорт залуучууд аялал жуулчлалын сайд Ч.Ундрам, нийслэл Улаанбаатар хотын дарга, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын нарийн бичиг, Төрийн нарийн бичгийн даргууд хамтран ажиллана. Мөн салбар яам хариуцсан сайдуудтай хамран зохион байгуулахаар болсон.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дэргэд есөн салбар хороо хамтран ажиллаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Баяр наадмын тасалбарын үнийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд багцын үнэ 100-150 мянган төгрөгийн хооронд байна.

Улсын баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn  цахим сайтаас иргэд олон нийтэд худалдаална. Нээлтийн үйл ажиллагааны хувьд өмнөх жилүүдийн адил орой давтан тоглоно. Иргэд олон нийтийг улсын баяр нээлтийг нөхөж үзэх боломжоор хангана. Энэ жил үндэсний баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч, хүндэтгэлийн концертыг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар нар найруулна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.229.121.134

НИЙСЛЭЛИЙНХЭН КОМИССТОЙГОО НИЙЛЭЭД ЦААГУУРАА ТАРААГААД ДУУСГАСАН… ШӨНӨӨС ЭХЛЭЭД САЙТ НЬ АЖИЛЛАХГҮЙ ХУДАЛ ШОУ ХИЙГЭЭД БАЙГААРАЙ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.161.208

болохгүй байсаар дуусчихлаа

Avatar

Молиго 11 цагийн өмнө 202.9.46.151

Худлаа, намын маань сонгуулийн шоу байлаа.

Avatar

Сугалаа 11 цагийн өмнө 66.181.182.48

бүх иргэдийнхээ дунд сугалаад маягаар тараагаад өгчихдөг баймаар юм сонгогдсон хүн нь тасалбараа яах нь хамаагүй

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.70.43.34

Тонож, Булааж , Дээрэмдсэн, Ялан дийлж , Эзлэн түрэмгийлж, Алж Хядсанаа баярлан бахдаж тэмдэглэдэг Монголчууд. Энэрэн Хайрлаж, Нигүүлсэж, Хүний эрхийг дээдлэн, Бүтээж, Байгуулж, Бий Болгосон бүхнээ дээдэлдэг улс мөн үү Монгол ?? Хүнлэг энэрэнгүй Ардчилсан Монгол мөн үү ?

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.191.145

Uneheer bolsongui! Zahialga hiij baina gesnee aldaa zaagaad bailaa

Avatar

Гомдогч 12 цагийн өмнө 202.55.191.194

Худлаа байлаа

Avatar

гүйгч 12 цагийн өмнө 103.229.121.134

шал худлаа юм бна, бүгд зараггдсан гэж харагдаж бна. худлаа тавьсан болоод дамладаг бололтой

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 174.224.254.121

Угаасаа л тэгдэг ш дээ
Зарж байгаа нь бүгд шагчидад бөөндөж өгөөд авилгалаа авч байгаа
Шагаар л олж авдаг ш дээ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж