Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралын мэдээлснээр Богд уулыг нүхэлж, Төрийн ордныг Хөшигийн хөндийтэй холбон ган татлагат гүүр барих төслийг мэргэжлийн экспертүүд судлаад үр өгөөжгүй гэж үзжээ. Иймээс эл төсөл зогсох жагсаалтад багтсан байна. Энэхүү саналыг тус яам Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хувьд дээрх төслийг үр ашигтай төсөл хэмээн үзэж байсан бөгөөд эсэргүүцэгчид нь дархан цаазат хайрханаа сэтэлж болохгүй гэх суртал ухуулга хийж байна гэж мэдэгдсэн удаатай. Энэ талаар тэрбээр “Та нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Богд уулыг нүхэлж гүүр барих үнэлгээний хувьд 5.5 их наядаар барина гэдэг худлаа PR хэргээр явуулаад байна. Би энэ талаар бүтэн жил гаруй судалгаа хийж байна.
Та нар бод. Богд уулын амаар дүүрэн хаус байна. Ухаж төнхөөд битүү хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс Одон орон судлал хүртэл баячуудын хаус байна. Богд уулын дээр баячууд хаус бариад, бааж шээж байхад ард түмэнд тийшээ гарах гарц хийж яагаад болдоггүй юм. Надад хаус байхгүй. Ард түмэнд зөв ойлгуулаасай гэж бодож энэ тухай хэлж байна. Дээр нь гарч сууж байшингаа барьчихаад дархан цаазат уул гээд мөнгө төлөөд PR хийгээд байна. Өөрсдөө Богд уулаа шүтдэг биширдэг гэчихээд энэ хайрханыг ухаж төнхөж тансаг амьдраад болоод байхад ард түмний төлөө юм хийж яагаад болдоггүй юм. Яагаад энэ хүмүүс хийлгэхгүй гэдэг PR явуулаад байна гэхээр би нэг л дүгнэлтэд хүрсэн. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас. Тийшээ тунель гаргачихвал массын үйлчилгээ болж байгаа учраас тав тух алдуулна гэж тэр. Энэ ажлыг хийхэд 5.5 тэрбум биш 700-800 сая ам.долларын л өртөг шаардана. Гэтэл тэр өртгийг хоёр нугалж, зориуд харлуулж, худлаа PR хийгээд байна. Би энэ бүтээн байгуулалтыг хийх гэж явж байгаа хүн тийм худал PR хийхгүй ш дээ” гэж мэдэгдэж байв.
Г.ХОРОЛ
Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.89
tov aimgihan uulaa toirood yavaad irj ochood bolood bn. tov aimag hot hoyor neg negruuugwe ochih gj tugjreed bgamu. ene yanzaar ingeseer bgaad eniigee hiij l salah bh uhernuud yahav moorool bayrlaal uldene biz. neg tom hund l ene tosliig hiine gd tohirj dee
сонгогч 3 цагийн өмнө 202.9.46.2
ЭМНЭЛГҮҮДЭД КВОТ ГЭГЧИЙГ ТОГТООГООД% ХАМАГ МӨНГИЙГ НЬ ХАСААД ХАЯЧИХСАН УЧИР ИРГЭД ХЭВТЭЖ ЧАДАХГҮЙ БОЛООД БАЙХАД ЮУН УУЛ НҮХЛЭХ ВЭ ???? БАГ СОЛИОРЦГОО…………..ЭМНЭЛГИЙН МӨНГӨӨ НЭМ….!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.95.169
Энд дээр бичсан баячууд Боүд уулын оройд бааж шээж буй асуудал үнэн шүү. Тунель гаргаад цааш явуулбал эдийн засгийн үр ашиг бий. Тэнд Төв аймаг, Хөшигтийн хандийн нисэх буудал, шинээр бүтээн байгуулагдах Хүннү хот, тээвэр ложистикийн төмөр замын бүтээн байгуулалт гээд олон хүн суурьшсан газар бий болно. Хотын түгжрэл ч саарна. Нүхлэвэл таарна
Зураач Лондон 5 цагийн өмнө 94.1.57.204
Богд уулыг нүхэлж байж Тэнгэрт ниргүүлэв ээ, Сайд аа…ккк.
За энэ ч яахав наргиан. Богд уулын цаана бас нэг УБ шиг том хот байж гэмээ нь ашигтай. Эзгүй хоосон тал руу гарч яах юм бэ? зугаалах уу?
Лондон зураач 6 цагийн өмнө 94.1.57.204
Төрийн ордныг Хөшигийн хөндийтэй холбон ган татлагат гүүр…гэнэ үү? Юун тэнэг ч гэмээр, инээдтэй ч гэмээр юм бодож олдог байна аа, аан?
хөх 8 цагийн өмнө 66.181.164.23
энэ илжиг үнэхээр хийх гээд байгаамуу албаар өдөөд байдаг юмуу, наад мөнгөөрөө метрогоо барьж эхлээчээ эргүү ацаа, УБ чинь 00 зогсоход ойрхон байна, гүүрэн замууд шулуун замуудаа нэмж байриачээ
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.135
Нам төр хулгайлж 35 жил хулгай шаасан х***а манж пиздагуудыг хулгайд ялын дээд хэмжээгээр яллж асар их хулгай п***а хэмжээллж бараашгүй хулгай сүйрүүлэлт.