Аятолла Али Хаменеид тулгарсан амаргүй сонголтууд

Аятолла Али Хаменеид тулгарсан амаргүй сонголтууд

Аятолла Али Хаменеид тулгарсан амаргүй сонголтууд

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи бол дотоод санал зөрөлдөөн, эдийн засгийн хямрал, дайн дажинтай 40 орчим жилийг ардаа үдсэн нэгэн. Гэвч АНУ-аас Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгсөн нь түүний хувьд томоохон сорилт болж байна. Түүний гаргах шийдвэр Иранаар тогтохгүй Ойрхи Дорнод даяар чухал ач холбогдолтой. Гэвч Хаменеид тийм олон сонголт байхгүй.

Өдгөө 86 настай Хаменеигийн эрүүл мэнд сайнгүй байгаа нь юу юунаас илүү том шалгуур.

Иранд учирсан хохирлын хэмжээг хараахан бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ АНУ-ын халдлага Хаменеигийн хүч чадал, эрх мэдэлд томоохон цохилт болсон.

Тухайлбал, Исламын хувьсгалын үзэл санааг дэмжигч цэргийн гол хүчин болох Исламын хувьсгалт гвард туршлагатай командлагчдаа алдав. Мөн зэвсгийн зэрэглэлийн уран баяжуулж байсан Ираны цөмийн байгууламжууд ихээхэн эвдэрч, хөтөлбөрийг ахиулж байсан гол эрдэмтэд амиа алдсан. Цөмийн хөтөлбөрт зарцуулсан олон тэрбум ам.долларын хөрөнгө 12 хоногийн дотор салхинд хийсэн алга болсон нь хориг арга хэмжээ, инфляцид дарлуулсан энэ цаг үед эдийн засгийн гүн шарх болов.

Мөргөлдөөн эхэлснээс хойш Аятолла Али Хаменеи анх удаа нийтэд мэдэгдэл хийхдээ өөрөө ил гарч ирээгүй. Энэ нь аюулгүй байдалдаа маш их санаа зовж буйг нь илэрхийлнэ. Тийм ч учраас Бямба гаригт болсон амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд Хаменеи оролцоогүй.

Тэрбээр видео хэлбэрээр мэдэгдэл хийхдээ "Дональд Трамп үнэнийг илчиллээ. Иран бууж өгч байж л Америк сэтгэл хангалуун байх болно гэдгийг тэр тодорхой илэрхийлсэн" гэжээ. Мөн тэрбээр Израиль, АНУ-ын эсрэг Иран ялалт байгуулсан гэсэн утгатай үг хэлсэн.

Энэ үгэнд нь Трамп шууд бөгөөд хатуу хариу өгчээ. Тэрбээр "Хараач ээ, чи чинь итгэл үнэмшилтэй, эх орондоо нэр хүндтэй хүн. Гэхдээ чи шударга байх хэрэгтэй. Танайх гутамшигтайгаар ялагдсан" гэсэн юм.

Нэгэн цагт дэглэмээ тогтвортой байлгахын тулд улс төр, эдийн засгийн маневруудыг чадварлаг хийж байсан Хаменеи нас дээр гарчээ. Өтөлж хөгширсөн Хаменеи амаргүй цаг үеийг туулж байна. Түүний залгамж халаа, цөмийн хөтөлбөр, итгэмжлэгдсэн бүлгүүдийн хүч чадал, цар хүрээ тодорхойгүй байна. Тиймээс Хаменеигийн өмнө улс орныг өмнөх шигээ хатуу дэглэмээр удирдан чиглүүлэх, эс бол илүү их эрх чөлөө олгох өөрчлөлт хийх гэсэн хоёр сонголт тулгараад байна.

Хаменеи анх удаа сорилттой тулгарч байгаа юм биш. Тэрбээр 1989 онд Ирактай хийсэн дайны улмаас сүйрсэн, тусгаарлагдсан улс орныг өвлөн авч байв. Тухайн үед түүнд хямарсан эдийн засаг, нийгмийг сэргээх хүндхэн даалгавар оногдсон. Тусгаар тогтнол, хувьсгалт үзэл санаагаа хадгалахын зэрэгцээ дотоод зөрчилдөөн, өрсөлдөөнийг удирдах, олон улсын эдийн засгийн хатуу дарамтыг сөрөн зогсох шаардлага түүнд тулгарсан.

Түүнчлэн 2009 онд сонгуулийн луйврын хэргээр олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөх үед Хаменеи дотооддоо хатуу хэлмэгдүүлэлт өрнүүлж байв.

Илүү сүүлийн үеийн жишээ дурдвал, Махса Амини бүсгүй толгойн алчуураа зүүгээгүйн улмаас ёс суртахууны цагдаа нарт баривчлагдаж, улмаар амиа алдсан хэрэг гарсны дараа Иран даяар олон хоног жагсаал цуглаан үргэлжилсэн.

Хилийн чанад дахь бүлгэмүүд дэглэмийн эсрэг суртал ухуулга цацдаг 24/7 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж, салан тусгаарлах бүлэглэлүүд түүний цөмийн хөтөлбөрийн нууцыг задруулсан, Израилийн тагнуулын агентлагууд Иранд гүнзгий нэвтэрч, цөмийн эрдэмтдийг хөнөөсөн, Ираны дэд бүтцийн эсрэг кибер халдлага үйлдсэн гээд түүнд тулгарсан сорилтууд олон.

Гэвч өнөөдрийнх шиг дэлхийн хамгийн хүчирхэг армитай улсын халдлагад өртсөн удаа үгүй. Цаашилбал, тэр улсынх нь ерөнхийлөгч амь насанд нь ил тодоор заналхийллээ.

1979 оны Исламын хувьсгалаас хойш хоёр дахь удаагаа өөр улс Иран руу шууд дайрсан нь энэ удаа юм. Анхны тохиолдол нь 1980-аад оны Иракийн довтолгоо байв.

Бусад улс оронд шахалт үзүүлэх хоёр том зэвсэг Хаменед байдаг. Эдгээр нь Ираны дэвшилтэт цөмийн хөтөлбөр болон Израилийг бүсэлсэн зэвсэгт бүлэглэлүүд. Гэвч эдгээрийн аль аль нь одоо суларсан байдалтай байна.

Хаменеи одоогоор дотооддоо хамгийн хүчирхэг нэгэн хэвээрээ байгаа ч сүүлийн үеийн нөхцөл байдлаас болоод байр суурь нь ганхах магадлалтай болсон. Үүний эсрэг тэрбээр хувьсгалын консерватив үзэл санааг хадгалахын тулд хэлмэгдүүлэлтээ эрчимжүүлж магадгүй юм.

Мөн тэрбээр цөмийн хөтөлбөрөө хамгийн найдвартай хамгаалалт гэж үзэж магадгүй. Тус улсын парламент өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагатай хамтын ажиллагаагаа зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Цөмийн хөтөлбөр нь олон улсад Ираны статусыг тодорхойлдог гол хүчин зүйл.

Израиль улс Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд халдан довтолсон гэж тайлбарлаад буй. Харин Ираны тухайд цөмийн хөтөлбөрөө энх тайвны зорилготой гэж үргэлж нотолсоор ирсэн билээ.

Иран улс ураныг зохих түвшинд баяжуулж чадна гэж тагнуулынхан дүгнэвэл Тегеранд дахин цохилт өгөх үү гэж Трампаас асуухад "Мэдээж шүү дээ, эргэлзэх зүйлгүй" гэж хариулжээ.

Одоо Хаменеид Израилийн дайралтын дараах дотоодын ер бусын эв нэгдлийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн нэг арга бий. Тэрбээр видео мэдэгдэлдээ энэ цаг мөчийг улс орны хамтдаа хүчирхэгжих үе гэж тодорхойлсон билээ. "Бурханы нигүүлслээр бараг 90 сая хүн амтай үндэстэн хүсэл эрмэлзэл, хүсэл зорилгын хувьд хуваагдалгүйгээр дуу хоолойгоо нэгтгэв" гэж Хаменеи хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-02 202.55.188.120

Болж, хохь нь

Avatar

Нэргүй 2025-07-02 81.9.119.69

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

зочин 2025-07-02 66.181.160.54

Заавал авсанд хэвтэж байж л албан тушаалаасаа салдаг ийм балайнуудыг ердөөч ойлгодоггүй шд

Avatar

Нэргүй 2025-07-02 37.166.15.127

Оросыг дагасан ямар ч улс уруудан доройтож дарангуйлал дор ордог.Салж чадсан нь хөгжин цэцэглэдэг.

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.182.9

энэ хөгшин одоо яахавдээ яаж ч чадахгүй хөгшин хонины насгүй болсон амьтан сумны гарз гээл амьд үлдээгээ бизнес эрхлэгчид😂😂

Avatar

Нэргүй 2025-07-02 192.82.65.175

Иран хог хог, Хаминей Пүүтлэр мэдийн газрын гайнууд хүн төрөлөхтөний адаг шаарнууд болой. Хурдан далд ортугай

Avatar

Нэргүй 2025-07-02 202.9.46.80

Энэ бас г*** юм байна. Гомонууд трансжендэрүүдийг Иран, Орос баасаа цувуулхыг хориглодог. 😂😂

Avatar

М 2025-07-02 202.126.91.138

америк сөнөж далд ороосой п***а

Avatar

Х 2025-07-02 202.126.91.138

израйль сөнөж далд ороосой п***а

Avatar

Нэргүй 2025-07-02 103.168.34.21

Танай сайт USIAD санхүүжит нь дууссан уу даа золигнууд минь, бас тэр урвагч хулгайч ЭБИ-гээсээ салаач дээ… Бас наад барууны нэг талыг барьж тархи угаах өнгө аясаа одоо больж шударга сэтгүүлзүй рүү шилжээ. ТА нар чаднаа. алийн болгон хар өрөв тас шиг, нохой шиг явахав дэ тануус тиймээ

Avatar

Нэргүй 2025-07-02 67.168.92.100

Ха ха өөрийн бодлоо бичээд байгаа юм байх даа

Avatar

Нэргүй 2025-07-02 66.181.177.216

Одоо хойд Солонгосыг дуусгах хэрэгтэй….

Avatar

Хонконгийн данжаад 2025-07-02 202.9.46.151

Хай яаа, өвгөн буруу номтон хурдан үхбаа.

Avatar

Нэргүй 2025-07-02 103.168.34.21

Өмхий х*******н шээс амаа хамхи жов чи

Avatar

ИРГЭН 2025-07-02 66.181.187.136

Золбирч тэнүүчилж яваа Элбэгээгийн сайт угаасаа Америк барууныг баримталсан Худал мэдээлэл цацдагаараа алдартай сайт,

Avatar

Гуц 2025-07-02 202.9.46.151

чи тэгвэл xятад оросын улааны суртал ухуулгатайгаа үхээ!

Avatar

Нэргүй 2025-07-02 103.168.34.129

Чи тэгвэл vнэн мэдээлэл цацчихаа ч дээ. Орос хэлээр ганц энгийн егvvлбэр ойлгохгvй байж олон юм хуцаач. Юун улирсан баларсан Эби энэ тэр, жонхуу данх гэсэн лаларуудтайгаа зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж