Иргэдийн овор ихтэй цүнхийг металл хайгч багажаар шалгана

Иргэдийн овор ихтэй цүнхийг металл хайгч багажаар шалгана

Иргэдийн овор ихтэй цүнхийг металл хайгч багажаар шалгана

Үндэсний баяр наадам зохион байгуулах коммис нэгдсэн байдлаар өнөөдөр /202.07.01/ наадмын бэлтгэл ажил болон баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах ажлуудыг есөн салбар хорооны хамтаар хүргэлээ.


"БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Д.Амгалан:

-Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баяр наадмыг зохион байгуулах коммисыг Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулж, дэд даргаар Соёл спорт залуучууд аялал жуулчлалын сайд Ч.Ундрам, нийслэл Улаанбаатар хотын дарга, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын нарийн бичиг, Төрийн нарийн бичгийн даргууд хамтран ажиллана. Мөн салбар яам хариуцсан сайдуудтай хамран зохион байгуулахаар болжээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дэргэд есөн салбар хороо хамтран ажиллаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Баяр наадмын тасалбарын үнийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд багцын үнэ 100-150 мянган төгрөгийн хооронд байна.

Улсын баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn  цахим сайтаас иргэд олон нийт худалдаална. Нээлтийн үйл ажиллагааны хувьд өмнөх жилүүдийн адил орой давтан тоглоно. Иргэд олон нийтийг улсын баяр нээлтийг нөхөж үзэх боломжоор хангана. Энэ жил үндэсний баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч, хүндэтгэлийн концертыг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар нар найруулахаар болсон аж.

-Монголын үндэсний бөхийн холбооноос 38 арга хэмжээг зохион байгуулж, 76 хувийн гүйцэтгэлтэй явж байна.  Энэ жилийн улсын баяр наадмын бөхийн бүртгэл долдугаар сарын 9-нөөс хийж, 512 бөх барилдана. Шөвгөрсөн 32 бөх, сурын харвааны эрэгтэй эмэгтэй 16 харваачдыг допингийн шинжилгээнд хамрагдана. Допингийн шинжилгээний хариу өмнөх жилтэй мөн жил 48 цагийн дотор хариу гарна гэсэн юм.

Улсын баярыг наадмын талбайгаас цахим хуудас,  телевиз болон наадмын талбай дээр байрлах лед дэлгэцээр наадамчин олонд хүргэнэ. Долдугаар сарын 6-ны өдрүүдэд 300 орчим цэргийн алба хаагч, 40 техник тоног төхөөрөмж,  байрлуулна.

-Хурдан морины хуваарьт өөрчлөлт ороогүй байна. Долдугаар сарын 10-ны өдөр шүдлэн, хязаалан нас уралдах бол энэ сарын 11-ний өдөр азарга, их нас, 12-ны өдөр соёолон даага, 13-ны өдөр эрлийз дээд, доод, дунд насны уралдаанаас гадна жороо морины уралдаан зохион байгуулна.

Бүх насны уралдах морины сэрвээний хэмжээг үзэх арга аргачлал адилхан явагдана. Урьд жилүүдэд чанга, сул дарж байна гэх гомдол гардаг бол энэ жил шинэлэг аргаар хэмжихээр болжээ.

Ойролцоогоор  даага, хязаалан, шүдлэн морьдод 800-аас 1кг даралт сэрвээн дээр ирэх аж. Их насны морьд азарга, соёолонд 2-2.3кг дарж хэмжихээр болсон байна. Цэргийн төв эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын талбай дээр байгаа уяач, унаач хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана.

-Үндэсний баяр наадмыг тохиолдуулан үндэсний сурын төвийн дөрвөн төрлөөр, үндэсний сур, буриад сур, урианхай сур, өсвөр насны харваачдын бүртгэл  өнөөдөр эхэлсэн. Баяр наадамд сумны стандарт хангасан харваачдын бүртгэлийг хийж цэц мэргэнээ сорих боломжийг олгож байна.

Шагай харвааны нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 11-ний өдөр хийхээр төлөвлөж ажиллаж байна. Энэ жил шагай харваа уламжлалт ёсоор насанд хүрэгчид, ахмад болон өсвөрийн гэсэн гурван төрлөөр зохион байгуулна. Баяр наадамд оролцох шагай харваачдын бүртгэдлийг долдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж дөрвөн хоногийн хугацаатай хийнэ. Монголын шагай харваа холбооны цахим сайтаар  бүртгэлийн мэдээллийг хүлээн авах аж.  Ахмад  болон өсвөрийн баг долоодугаар сарын 6-8 хооронд  шагай  харвааны наадам зохион байгуулж байгаа бол насанд хүрэгчдийн харваа долдугаар сарын 9-12 хүртэл зохион байгуулна.

Энэ жил 2500 гаруй  уран бүтээлч, соёлын ажилтны баг бүрэлдэхүүнээр 14 үндсэн үйл ажиллагаанд тулгуурлан бэлтгэл ажил хангагдсан байна. Энэ жил нийт 40 гаруй ААН-үүд оролцож соёлын арга хэмжээнд хувь нэмэр оруулж байна.

-Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 576 хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ,  хөдөлгөөнт тоглоом байрлана. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт үйл ажиллагаа явуулах бол хүй долоон худагт 280 үйлчилгээ үзүүлэх эрх олгоно.

Энэ жилийн хувьд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр  цэнгэлдэх төвд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн ААН-үүд хуваарилагдсан. Хүй долоон худагт Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ААН-үүд үйл ажиллагаа явуулах болсон байна.

Энэ жил худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлагыг мэдээллийн санд бүртгэлтэй ААН-үүд байна гэж тусгасан.  Хоёрт, ААН-үүд тогооч ажлын үнэмлэх, тогоочийн мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагыг хүргүүлсэн. Гуравт, үйлчлэх бүх ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, цагаан дэвтэртэй байхаас гадна сүүлийн зургаан сараар бөглөгдсөн байх ёстой.

ААН-үүд ямар чиглэлээр хоол үйлдвэрлэх хүсэлтийг өнөөдрөөс эхэлж Ulaanbaatar.mn цахим хуудсаар хийгдэж эхэлнэ. Үйлчилгээний хугацааг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн дотор хүсэлтийн авна. Долдугаар сарын 4-ний дотор тухайн ААН-үүд харьяа дүүрэгт  хүрүүлнэ. Шалгарсан аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн журмаар сургалтыг орно.

-Төв цэнгэлдэхийн хамгаалалт, Хүй долоон худгийн хамгаалалт нийт 4700 гаруй хамгаалалт гарна. Энэ жилээс аюулгүй байлгах зэргийг нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд анхаарч ажиллах аж. Иргэдийн овор ихтэй цүнхийг металл хайгч багажаар шалгаж Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг рүү нэвтрүүлэхээр болжээ.

Өнгөрсөн жилүүдийн наадмын хүрээнд наадамчин олон хотоос гарах, орох хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээг долоодугаар сарын 9-ны авч хэрэгжүүлнэ.

Үүнээс гадна замын хөдөлгөөний чиглэл дээр шинэчилсэн захирамж гарчээ.  Улсын баяр наадмын 9, 10-ны өдрүүдэд хөдөө орон нутаг зорих хөдөлгөөнийг ямар ч саад бэрхшээлгүй зорчих зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 автомашин байршихаар зохицуулалт хийжээ. Харин Хүй долоон худагт өмнө 4000 мянган автомашины зогсоол байсан бол энэ жил хоёр дахин нэмэгдүүлж 8000 мянган  авто зогсоол  болгон шинэчилжээ.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүнлэг..... 2 цагийн өмнө 202.126.90.153

Хүнлэг Энэрэнгүй Ардчилсан Нийгэмтэй Улс мөнүү Монгол улс ???? Өдрөөс өдөрт Зэрлэг Балмад үйлдэл гаргадаг боллоо….ТӨР, ШАШИН 2 хамтраад Нийгмээ Гэгээрүүлээсэй

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.138

Сүхболд үнэхээр шинэлэг зоригтой ажиллаж бна маш зөв дэмжиж бна сүүлийн үкд хутга зодооны хэрэгсэл их гарах болсон энэ бүрэн дээр анхаарч ажиллах

Avatar

Зураач 5 цагийн өмнө 94.1.57.204

Ерөнхийлөгч илтгэл тавихгүй биз дээ? ха ха ха

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.169.50.224

1 scanner tei teriigee shaha geed uhej bgaa hurandaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж