Энэтхэгт үйлдвэрийн дэлбэрэлтээр 34 хүн амиа алдав

Энэтхэгт үйлдвэрийн дэлбэрэлтээр 34 хүн амиа алдав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Энэтхэгт үйлдвэрийн дэлбэрэлтээр 34 хүн амиа алдав

Энэтхэгийн өмнөд хэсгийн Телангана мужид орших “Sigachi Industries” эмийн үйлдвэрт гарсан томоохон дэлбэрэлтийн улмаас дор хаяж 34 хүн амиа алдаад байна. 31 хүний цогцсыг нуранги доороос гаргасан бол гурав нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Хохирогчдын гомдлын дагуу “Sigachi Industries” компанийн удирдлагуудад цагдаа нар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ослын улмаас байгууламжийн үйл ажиллагааг 90 хоног зогсоож байгаагаа компанийн зүгээс мэдэгдлээ.

Дэлбэрэлт болох үед барилгад 60 орчим хүн байсан. Ажилчдын ихэнх нь Энэтхэгийн хойд болон зүүн хэсэгт орших Жаркханд, Одиша, Бихар, Уттар Прадеш, Баруун Бенгал зэрэг мужаас ирсэн байжээ. Нас барагсдаас гадна дор хаяж 25 хүн янз бүрийн түвшинд түлэгдэж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна. Өөр хэчнээн хүн нуранги дор дарагдсан байгааг одоогоор мэдээлээгүй байна. Цогцоснуудыг танихын тулд ДНХ-ийн шинжилгээ хийж байгаа аж.

“Sigachi Industries” нь эм, гоо сайхан болон хүнсний үйлдвэрт ихэвчлэн хэрэглэгддэг микрокристалл целлюлозыг үйлдвэрлэдэг.

Ерөнхий сайд Нарендра Моди хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, нас барагсдын ар гэрт 200 мянган рупи, шархадсан хүмүүст 50 мянган рупигийн нөхөн олговор тус тус олгох болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

f 38 минутын өмнө 50.169.138.78

buchig ni adilxan ## +;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж