Тайландын ерөнхий сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүллээ

Тайландын ерөнхий сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүллээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Тайландын ерөнхий сайдыг албан тушаалаас нь түдгэлзүүллээ

Тайландын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватрагийн Камбожийн ерөнхий сайд асан Хун Сентэй ярьсан утасны яриа задарсан хэрэг явдал өнгөрсөн сард гарсан билээ. Энэ хэргээс болж тус улсын эвслийн засгийн газар нуран унахдаа тулсан. Эцэст нь Тайландын Үндсэн хуулийн шүүх ерөнхий сайд Паетонгтарн Шинаватраг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Эргэн сануулахад, Паетонгтарн Шинаватра Зүүн өмнөд Азидаа томоохон улстөрчид тооцогддог байсан Хун Сентэй утсаар ярихдаа түүнийг нагац ах аа гэж дуудаж байжээ. Мөн Тайландын армийг үл хүндэтгэсэн хандлага гаргасан нь олны дургүйцлийг төрүүлсэн юм.

Паетонгтарн Шинаватра нь сүүлийн 20 жилийн турш Тайландын улс төрд ноёрхсон хүчирхэг Шинаватра овгийн гурав дахь улстөрч. Гэтэл ийнхүү бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй эрх мэдлээ алдаж байна. Өдгөө 38 настай тэрбээр Тайландын хамгийн залуу удирдагч. Мөн ерөнхий сайд болсон хоёр дахь эмэгтэй.

Утасны яриа задарснаас хойш түүний үнэлгээ 30.9 хувиас 9.2 болж буурчээ.

Паетонгтарн утасны ярианыхаа төлөө уучлалт гуйснаас гадна энэ яриагаа сүүлийн үеийн хилийн маргаантай холбоотой хэлэлцээрийн арга гэж дүйвүүлсэн байна. Гэвч консерватив хууль тогтоогчид түүнийг Камбожийн өмнө бөхийж, Тайландын армийг сул дорой харагдуулсан гэж буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж