Бараг бүх нэр хүндтэй хөлбөмбөгийн клубүүд өөрсдийн гэсэн хочтой байдаг. Зарим нь бүр хэд хэдэн хочтой. Эдгээр хочнууд нь уламжлал, фанатууд эсвэл өрсөлдөгчдийн санаачилгаар үүсдэг. Тэдгээр нь сүржин, өдсөн утгатай эсвэл зүгээр л хөгжилтэй байж болно. Өнөөдөр NewsX-ийн зүгээс хамгийн хөгжилтэй хочнуудын талаар өгүүлэх гэж байна.
АККРИНГТОН СТЭНЛИ — “ХЭН Ч МЭДДЭГГҮЙ БАГ”
Хөлбөмбөгийн инээдтэй түүхээ бид Англиас эхэлье. Хөлбөмбөгийн эх орон Англид Арсеналыг “Их буучид” (Gunners), Эвертоныг “Чихэрчид” (Toffees), Манчестер Юнайтедыг “Улаан чөтгөрүүд” (Red Devils) гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ Английн доод лигийн клубүүд хамгийн өвөрмөц хоч, гайхалтай уур амьсгалтай цэнгэлдэх хүрээлэнтэй байдаг.
Аккрингтон Стэнли баг нь Аваргуудын лигт түрүүлж байгаагүй, Премьер лигт ч тоглож байгаагүй ч 1980-аад оны үед гарсан сүүний сурталчилгаагаар алдаршсан. Энэхүү сурталчилгаанд Иан Раш шиг гоол оруулахыг мөрөөддөг хоёр хүү гардаг. Нэг нь: “Хэрвээ би их сүү уухгүй бол том болоод Аккрингтон Стэнлид л тоглох байх даа” гэхэд, нөгөө нь гайхсан байдалтай “Аккрингтон Стэнли гэж хэн юм?” гэж асууна. Хариуд нь нөгөөх нь “Харин тийм” гээд сүүгээ нэг амьсгаагаар уудаг.
Үүнээс хойш “Хэн ч мэддэггүй баг” гэсэн нэршлийг албан бус хоч болгон ашиглаж эхэлсэн бөгөөд фанатууд энэ шоглолыг ихэд таашаан хүлээж авсан. Учир нь энэхүү сурталчилгаа нь Британийн хошин шогийн нэгэн бэлгэ тэмдэг болсон юм.
КЬЕВО — “НИСДЭГ ИЛЖИГНҮҮД”
Энэ хочийг хайртай багтаа өгсөн гэж итгэхэд бэрх. Кьево бол Верона хотын захад байрладаг жирийн л орон нутгийн клуб. Тэд урт хугацааны турш Веронагийн шилдэг клуб болох Хеллас Веронатай өрсөлдөж ирсэн. Хелласын фанатууд өөрсдийн давуу талыг илэрхийлэхийн тулд дооглож, дараах уриаг зохиож байв.
“Илжигнүүд нисэж сурахад л бид Сери А-д дерби үзнэ дээ”
Гэвч хувь тавилан хошин мэдрэмжтэй. 2000-аад оны эхээр Кьево Сери А-д дэвшиж, харин Хеллас Верона доод лиг рүү унажээ. Түүнээс хойш Кьевогийн фанатууд өөрсдийн багийг “Нисдэг илжигнүүд” гэж хочлох болсон.
ТЕНЕРИФЕ — “АРХИЧИД”
Одоо халуун наран доорх Испанийн Канарын арлууд руу очъё. Энд Тенерифе баг өөрийн талбайдаа тоглолтуудаа хийдэг. Тус баг онцгой амжилтаар гайхагддаггүй ч, тэдний хоч хамгийн бүтээлч нь гэж хэлж болно.
Канарын арлуудын цаг агаар эх газрын Испаниас ч илүү халуун тул хүмүүсийн сьеста буюу үд дунд амралт илүү удаан үргэлжилдэг. Энэ үеэр оршин суугчид сэрүүцэхийн тулд коктейль, хүйтэн ундаа их уудаг тул тэднийг “архичид” гэж хошигнон нэрлэх болсон. Цаг хугацаа өнгөрөхөд энэ хоч нутгийн багийн фанатуудад ч шилжжээ.
ЖУВЕНТҮДЭ — “ДАВХАР ЭРҮҮНҮҮД”
Бразилын Кашиас ду Сул хотоос гаралтай энэ жирийн клуб сүүлийн 25 жилийн хугацаанд дотоодын цомдоо түрүүлж үзээгүй. Гэхдээ тэд Бразилын хөлбөмбөгийн хамгийн инээдтэй хочтой.
1920-иод оны үед өрсөлдөгч багийн фанатууд “Жувентүдэ хөлбөмбөг тоглодоггүй, талбай дээр мөлхдөг” хэмээн шоглож байжээ. Үүнийгээ тэд багийн тоглогчдыг хэт тарган, хүзүү нь хөвсийсөн, давхар эрүүтэй мэт гэж доромжилсон хэлбэрээр илэрхийлсэн аж. Жувентүдэгийн фанатууд гомдохын оронд энэ хочийг хошигнон өөрсдөдөө үлдээсэн. Тэр үеэс хойш “Давхар эрүүнүүд” хоч нь үлджээ.
Заримдаа багийн хоч нь түүх, амжилтаас ч илүүг өгүүлдэг. Иймэрхүү жижиг сажиг зүйлс нь фанатуудын сэтгэл хөдлөл, бидний хайрладаг хөлбөмбөгийн соёлын жинхэнэ дүр төрхийг илэрхийлдэг билээ.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227
!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.135
Нам төрийг х***а манж хулгайчууд-с үтэр түргн чөлөөлх ёстой хэр-с хэтртлээ хулгай шаасан одоо дахиж нэг хоногч хулгай шаалгуулах шаардлага бхгүй эрдннт монросцветмет дархн төмөрлг. х***а манжууд өдөр шөнгүй 35 жил үргэлжлсэн хулгай шааж даварцан муу л******д. Эрднэс монгл бөөн хулгай. Гичинүүд. Наадам саадам яаадийн юунда ч нааддийн хоосон ард түмэн наадан гэж гэж юу бсийн худлаа наадаж баярлж бгаа дүр исгэхүү. п***а.
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.135
Хулгайч х***а манж пиздагуудыг үхтл нь дарамтл.