Сербийн өнгөт хувьсгалыг дэмжихгүй байхыг барууныханд анхааруулав

Сербийн өнгөт хувьсгалыг дэмжихгүй байхыг барууныханд анхааруулав

Сербийн өнгөт хувьсгалыг дэмжихгүй байхыг барууныханд анхааруулав

Серби улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард галт тэрэгний буудлын дээвэр нурсан нь авлига, хээл хахуулийг эсэргүүцсэн жагсаал цуглааны эхлэл болсон. 15 хүний амийг авсан ослын буруутнаар иргэд засгийн газар болон ерөнхийлөгч Александр Вучичийг нэрлэж, "Авлига аллага үйлдлээ" гэсэн уриа лоозон барьж жагссан юм. Үүнээс хойш жагсаал цуглаан долоо дахь сардаа үргэлжилж байна.

Тэгвэл Оросын эрх баригчид Сербид үргэлжилж буй засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг анхааралтай ажиглаж байна гэж Даваа гаригт /2025.06.30/ мэдэгдлээ. Мөн Сербийн өнгөт хувьсгалыг дэмжихгүй байхыг барууны орнуудад анхааруулав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ талаар мэдээлэхдээ "Өөрсдийн ашиг сонирхлыг хангахын тулд бусад улсын дотоод асуудлыг байнга ашигладаг барууныхан энэ удаад өнгөт хувьсгалд оролцохгүй гэж найдаж байна. Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Сербийн ерөнхийлөгч Александр Вучичийн хэлсэнчлэн найрсаг улсын үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу үймээн самууныг намжаахыг бид дэмжиж байна" гэжээ.

Белградын төвд зургадугаар сарын 28-ны өдөр болсон эсэргүүцлийн жагсаалд 140 мянган хүн оролцож, ээлжит бус сонгууль явуулах, Вучичийн 12 жилийн засаглалыг зогсоохыг шаарджээ.

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Эрх баригчдын мэдээлснээр 48 цагдаа шархдаж, 22 хүн эмнэлгийн тусламж авч, 77 хүн баривчлагдсан байна.

Жагсаал өнгөрсөн арваннэгдүгээр сард эхэлснээсээ хойш ерөнхий сайдыг огцруулж, засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгч Александр Вучич энэ жагсаалыг Сербийн засгийн газрыг огцруулах гадаадын дэмжлэгтэй төлөвлөгөөний нэг хэсэг гэж удаа дараа мэдэгдээд буй. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч бас "Өнгөт хувьсгал хийдэг алдартай тактик одоо Сербид ашиглагдаж байгааг үгүйсгэх аргагүй" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-07-01 202.55.191.130

Buh daranguulagchid yag adilhan baidag daa Dankh Oyun-Erdene yag l ingej hutsadag bj bileee

Avatar

Нэргүй 2025-07-01 192.82.65.175

Мунхаг оросуудын өмхий санаа нуран унаж дарлагдсан үндэстэнүүд эрх чөлөөгөө эдлэх цаг ирж байна. Татар, Башкир, Ногай, Крым, Чуваш нар бол Монголын Алтан орд улсын үргэлжлэл юмаа.

Avatar

Нэргүй 2025-07-01 81.9.119.227

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-01 178.174.229.45

BALAI TENEG DEER N MUNHAG A MEDEHGUI IH GURNII DEERENGUI UZELTEI DEVIL OROSUUDAD YAMAR CH HAMAA BHGUI

Avatar

Иргэн 2025-07-01 122.201.31.15

яргачин Путинй ггар ихөлүүд

Avatar

Зочин 2025-07-01 14.1.81.155

Барууныхан дандаа бусдыг хэрэгт будуулгээр оролцож, заваарна!!! ЗХУ-г хуртэл тараасан шуу!

Avatar

Нэргүй 2025-07-01 103.168.34.136

orosuud buzar shuu

Avatar

Нэргүй 2025-07-01 202.9.40.120

АНУ болон барууны орнууд бусад оронд дандаа өнгөт хувьсгал хийлгэдэг. Украйнд өнгөт хувьсгал хийснээс болоод одоо юу болж байна. Мөн Казахстанд өнгөт хувьсгал хийх гээд бүтэлгүйтсэн. Тэд хүсвэл Монголд хөнгөхөн хийж чадна. Манайд ч түүнийг нь уухайн тас хүлээж аваад хэрэгжүүлэх улс төрийн нам ч бэлээхэн байна. Иргэд сонор сэрэмжтэй ухаалаг байх хэрэгтэй.

Avatar

зочин 2025-07-01 66.181.182.118

Ардчилагч гэх бүлэг этгээдүүдыг ашиглан ОХУ- д өнгөт хувьсгал хийж, Путиныг Зеленский мэт этгээдээр сольж, дараа нь оросын хүчийг БНХАУ рүү чиглүүлэх зорилготой байсан гэж аль дээр үеэс л байнга мэдээлээд байгаа, Энэ зорилгоор Украины нацистүүдийг төрд гарган 8 жил бэлтгэж байгаад дайн өдөөсөн, НАТО-г ОХУ-ын хилд тулган аюул үүсгасан,Украин дэх оросуудын эсрэг геноцид үүсгэсэн,Асар хүчтэй хориг тавьсан, Харин үүнийг оросын иргэд дэмжээгүй, Эх орон,тусгаар тогтнолоо хамгаалж тэмцэж байна

Avatar

Нэргүй 2025-07-01 150.249.174.69

хувхай орос чинь хэзээ ингэж монгол хэл сурчихсан юм. үргэлж дээрэлхэж оросоороо харьцдаг байсан. үхэж далд орморууд. Слава Украйн

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.161.178

Танил технологи дараа нь юу юу болохыг бараг хүүхэд ч хэлнэ дөө кк. Хүүхдүүд цахим тоглоомынхоо үйл явцыг бараг шууд мэдрээд байдаг биз дээ.

Avatar

Surrealist Зураач 2025-07-01 94.1.57.204

Өөрсдийн ашиг сонирхлыг хангахын тулд бусад улсын дотоод асуудлыг байнга ашигладаг Оросууд энэ удаад Сербийн дотоод хэрэгт оролцохгүй гэж найдаж байна… Surrealist Зураач

Avatar

зочин 2025-07-01 66.181.182.118

Серб-д барууны бодлогыг баримтлагч хүч хүчтэй юм шиг байна , Яг манайх шиг, Үе үе төрийн эрхэнд гарч ирдэг, Уг нь баруунд бөмбөгдүүлж, дээрлэхүүлж,цохиулж , ихэнх нутгаа иргэдээ алдсан орон, Гэхдээ барууны орнуудаар нягт хүрээлэгдсэн, тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа хамгаалахад хүнд, хүчинд автаж байх шиг байна, Яг Украин шиг бусдын дохиогоор ажилладаг орон болоход ойрхон байх шиг байна

Avatar

Зочин 2025-07-01 66.181.178.235

путин нээрээ мөн ч олон улс орныг сүйрлийн ирмэгт аваачих хамаг муу аргыг сэдэж байна даа. Яасан гээчийн ад чөтгөр шүглэсэн дарангуйлагч вэ. Сэрбийн ард иргэдийн зөв шдээ эрх эрх чөлөөгөө хамгаалж тэмцэж ардчилсан эрх эрх чөлөөтэй иргэд нь амгалан тайван амьдарч нэг хүний дарангуйллыг ямар ч улс орон хүсэхгүй шүү дээ

Avatar

зочин 2025-07-01 66.181.182.118

ОХУ-ын иргэдийн 80 гаруй хувь нь В,Путин тэргүүтэй эх оронч хүчээ дэмжиж байна,Төрийн думд барууны чиг баримжаа бүхий намаас ганц ч хүн алга, ОХУ болон БНХАУ, барууны хүчинд цохигдон сөгдвөл зөвхөн энэ хоёр орон төдийгүй дэлхийн бусад бүх орон тусгаар тогтнолоо алдана,Барууны колони,боол болно, Баруунтай сөрж зогсох өөр хүч хаана ч алга, Үүнийг мэдэхгүй хүн энэ ертөнцөд ховор

Avatar

Эрдэнэтийн ахмад настан Д.Байгал 2025-07-01 103.212.119.155

Муу Путин өөрөө л өнгөт хуьсгалд өртчөхгүй л байвал их юм

Avatar

Нэргүй 2025-07-01 185.40.4.101

Барууныхан Сербиэр дахиад оролдвол дахиад нэг үл үзэгдэгчээ сөнөөлгөнө дөө, ккк

Avatar

Нэргүй 2025-07-01 103.229.122.173

Сербийн асуудалд Орос тэлчигнээд , дарангуйлагч систем нь айдастаа бна

Avatar

21 2025-07-01 202.126.89.124

news.mn bbc giin umch

Avatar

Зочин 2025-07-01 202.126.88.125

12 жил засаг зайдагнасан хулгайчаасааа салъяа л гэж байгаа юм байна шд …Зөвшдээ зөв

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.160.27

"Бадарчин явсан газар балагтай" гэгчээр оросын гар хөл оролцсон улс орны эрх баригчид нь заавал ард түмнийхээ эсэргүүцэлтэй тулгардаг жамтай болжээ?!!

Avatar

Нэргүй 2025-07-01 202.131.227.134

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйг умартан мөнх наслах мэт дээшээ зүтгэж , сандал ширээтэй зууралдах тусам унах нь хатуу байдаг даа.

Avatar

Зочин 2025-07-01 103.212.119.36

Оросууд тэр өнгөт хувьсгал гэгчийг дотооддоо гаргачихгүй байхыг л хичээвэл, тэрнээс хүний хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрэх ч яамай л байна

Avatar

Нэргүй 2025-07-01 103.212.117.155

12 жил сандал ширээтэйгээ зууралдсан оросын нохойг буулгах цаг нь болсон

Avatar

Нэргүй 2025-07-01 202.126.89.65

ард түмэн нь орос нохойноосоо салья хүн ёсоор улс шиг улс болж ертөнцтэй хөл нийлүүлье л гэж байна орос ноход тэдний санхүүжилтээр олон жил дарангуйллаа

Avatar

Chuk 2025-07-01 202.55.188.87

Өнгөт хувьсгал гэж Орос нэршил л дэ ер нь эрх баригч суудал дээрээ их удсан байвал заавал Оростой холбоотой бдг юм бн.. Тэгээд дарангуйлагч болдог солигддог гүй огцордоггүй гүрийгээд суугаад л бн иргэдээ жагсахаар нь Оростой нийлж бгд Өнгөт хувьсгал гэж гөрддөг ийм л ойлголт ажээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж