NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг танилцуулж байна.
Хятад иргэд, зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн ноцтой дуулианд нэр холбогдсоноос Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өөрийгөө шалгуулахаар гомдол гаргаж явсан цөстэй улстөрч бол Ардчилсан нам дахь “МонДе”- фракцын гишүүн Ж.Батсуурь юм. Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон байсан түүнийг өрсөлдөгч нар нь буулгаж авах зорилгоор гүтгэлэг цацсан нь үнэнд гүйцэгдсэн ч тойрогт өрсөлдөх зүрх зоригийг нь мохоож, намын лист бараадахаас аргагүй болгосон түүхтэй.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө буюу Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 онд нүүрс олборлодог “Андын илч” компанийн 49 хувийн эзэмшлийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гаргаж, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн эзэмшлээс гаргасан нь эцэстээ сонгуулийн улс төр болж, ноцтой хэрэгт гүтгэгдэх шалтгаан болсон байдаг.
Энэ талаар тэрбээр “Миний бие Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд //51 хувь/ болон байгууллагатай албаны болон амин хувийн ямар нэгэн харилцаагүй болно.
"Андын илч" компанийг судалж үзэхэд, 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын долдугаар багийн иргэн, инженер Ж.Доржсүрэн гэдэг хүн нэг ковш, нэг экскаватортой уг уурхайг нээсэн байдаг.
Тухайн үеийн удирдлагууд хилийн цэргийн удирдах газар руу шилжүүлж, энэ хүний уурхайг булаалгасан байдаг. Энэ хүн өөрөө бараг 20-иод жил шүүх, цагдаагаар явсан. 2008-2016 онд намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад аймгийн газар нутгийн 70 хувь нь лицензээр олгогдсон байсныг 17 хувь болгож бууруулан ажлаа өгсөн. Мөн хилийн цэргийн газарт очсон энэ уурхайг судалж үзэхэд, 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтад 51 хувийг зарсан байсан. Тиймээс 49 хувийг 2015 оны долдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-д өөрийн биеэр авч өгч байсан. Сүүлийн үед нүүрстэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд байгаа. Энэ асуудлын хүрээнд дахин нэг гишүүнийг нүүрстэй холбох гэсэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа гэж харж байна” гэж няцаалт хийж байсан удаатай.
Ардчилсан нам өнгөрсөн 2024 оны сонгуулийн дараа Засгийн газарт ажиллах урилга авах үед Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болж, “давхар дээл” өмссөн. Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Баруун-Урт сумын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбож, халуун хүйтэн устай тохилог орон сууцанд амьдруулах зорилгоор “Амины орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ажил хэрэг болж, сүхбаатарчууд нийслэлийнхнээс дутахгүй тансаг хаусанд аж төрөх болж амьдралын чанараа дээшлүүлж чадсан. Энэ туршлагыг нь улсад ашиглах зорилгоор сайдаар томилсон.
Гэвч нэгд багаа бүрдүүлэх тал дээр хэт явцуурхаж, МонДе фракцынхнаа татсан нь мэргэжлийн хүмүүсээ хэрэгтэй газар нь байршуулах боломжгүй болгож, алдсан гэх шүүмжлэлд өртсөн нь бий.
Нөгөө талдаа ажил хийхэд арван сар богинодсон, мөн 150 мянган айлын орон сууц барих том амбиц тавьсан ч мөнгөгүйн зовлон ажлыг нь боомилсон гээд тоочвол бишгүй бэрхшээл бий. Гэхдээ Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамыг удирдсан энэ хугацаанд 61 суманд найман айлын орон сууц барих ажлыг эхлүүлж, суманд дутагдалтай, багш, эмч нар тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх алхмыг хийсэн. Барилгын тусгай зөвшөөрлийг ирэх аравдугаар сараас цахимаар тухайн өдөртөө авах боломжийг бүрдүүлснээрээ арын хаалга, танил тал харж олгодог гэх тусгай зөвшөөрлийг хүний хамаарлаас салгаж чадсанаараа бас нэг том дэвшил болсон.
Хөршүүд хамтран инженерийн дэд бүтцийг хамтдаа шийдвэрлэх “Арван айл” төслийг санаачилсан нь нэг айлын хашаанд 35 сая төгрөгөөр цэвэр ус, дулаан, бохирыг шийдэх боломжтой болсон нь нийслэлийн гэр хорооллын яндангийн тоог бууруулах бас нэг гарц шийдэл болсон гэж хэлж болно.
Олон нийтийн хувьд орон сууцны ипотекийн зээл дээр гарц шийдэл гаргах болов уу гэсэн хүлээлт байсан ч чадаагүй. Сайдаар ажиллаж байхдаа тэрбээр “50 м2 хүртэлх талбайтай орон сууцанд ипотекийн зээл олгоно. Ипотекийн зээлд хамрагдсан иргэнд дахин энэ зээлийг олгохгүй. Ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлээд 120 мянган хүн хамрагдсан боловч эргээд хартал нэг хүн хоёр, гурван орон сууц авч авчихсан. Эхний байруудаа түрээсэлдэг болсон байна. Энэ алдааг засах шаардлагатай. Тийм учраас анхны орон сууцаа авч байгаа гэр бүлд ипотекийн зээл өгөхөөр журамлана. Тэгэхгүй бол нэг өрх хоёр, гурваар нь орон сууц авч түүнийгээ ипотекийн зээлд хамруулдаг байж болохгүй. Ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлж 1.2 их наяд төгрөгт хүргэнэ” гэж мэдэгдэж байсан ч хамтарсан Засгийн газар эл асуудлаар тодорхой шийдвэр гаргаж чадалгүй огцорсон юм.
УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар улс төрийн тоглолт хийх вэ гэдгээ бүлгээрээ хэлэлцэх үед “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн оролцоно. Гол нь санал өгөхгүй байх ёстой” гэх санаачлага гаргасан байдаг. Саналыг нь бүлгийн нөхөд нь ч дэмжиж, сөрөг хүчний жинхэнэ тоглолт үзүүлж чадсан.
Тэрбээр 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хоёр толгойтой болсон намаа нэг толгойтой болгож, эвлүүлэх ажлыг гардаж ажилласан ажлын хэсгийн дарга юм.
Нэг үгээр хэлбэл, УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш хоёр дараалан том ялагдал хүлээж, тарж бутрахдаа тулсан байсан Ардчилсан намыг том зорилго дор нэгэн зүгт харахад ачаа үүрэлцэж, 2024 оны сонгуульд 42 суудалтай болоход хувь нэмэр оруулсан улстөрчийн нэг гэж хэлж болно.
СЭЗИС-д суралцан төгссөн тэрбээр Монголын хөрөнгийн биржээс ажлын гараагаа эхлүүлж байсан түүхтэй.
Харин 1997 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж, найман жил дараалан Сүхбаатар аймгийг удирдсанаар час улаан тойргийг цэнхэртүүлж, Сангийн сайд асан Ч.Улааны бүлэглэлийг унагаж байв.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үедээ АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 147 сая, 2.6 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, 380 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 140 сая төгрөгөөр үнэлэгдэх мал, мөн 140 сая төгрөгийн хадгаламж, “Датуком” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлж байв. УИХ-д 10 гаруй аймгийн Засаг дарга парламентын гишүүнээр сонгогдсоноос хөрөнгийн хэмжээгээр толгойд нь бичигдэж, тэрбумтны тоонд орж буй.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1989 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1993 онд Санхүү, эдийн засгийн их сургууль, бакалавр
- 2003 онд Удирдлагын академи, магистр
- 2007 онд БНСУ-ын Удирдлагын академи
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1992-1994 онд “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилер
- 1994-1999 онд “Молор импекс” ХХК-ийн захирал
- 1999-2000 онд “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга
- 2005-2007 онд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга
- 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга
- 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга
- 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд
ШАГНАЛ
- 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2015 онд Сүхбаатарын одон
Г.ХОРОЛ
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227
)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
zochin 49 минутын өмнө 76.130.42.82
Suhbaatar aimgiig Ulaan ih hurliin gishuun baihdaa ene tom ded buttsuudiig buteen bosgoj tsahilgaan santehnikii ni shiideg uguh ajliig hiisen.Ene hun daraa ni ger horoololiig hausjuulah zohion baiguulaltiig hiisen, bugdii ni ch hiigeegui.Gevch urgejluulj hiisen sain taltai.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.202
Барилгад сайдаар ирээд юу ч хийсэнгүй. өөрчлөсөнгүй. Төмөрхүү, Пүрэвхатан нар нь жаал самарлаа.
Дэл 8 цагийн өмнө 202.55.188.90
alt