"Төсөв батлах процесс шударга биш байна"

Хуучирсан мэдээ: 2025.07.01-нд нийтлэгдсэн

"Төсөв батлах процесс шударга биш байна"

"Төсөв батлах процесс шударга биш байна"

2025 оны төсвийн тодотголын талаар нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр /2025.07.01/ мэдээлэл хийлээ.


-УИХ-ын гишүүн М.Мандхай:

-УИХ-ын гишүүд бүсээ чангалж төсвийн үргүй зардлыг бууруулна, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн нь худлаа болж байна. Учир төсвөө бууруулах танах ёстой зардлуудыг хасаагүй эсрэгээрээ улсын амин чухал асуудал бол Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих хүнсээ бэлдэх, хөдөө аж ахуйн түүхий эдийг бодлогоор дэмжих чухал төслийг хаслаа. 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь зургаан салбарт төвлөрч байна. Үүнд хөдөө, аж ахуйн салбар ороогүй. Энэ нь бусад салбарыг доройтуулж сөргөөр нөлөөлж болзошгүй. Хүнс хөдөө аж ахуй бол газар тариалан, мах сүү, ноос ноолуурын асуудал биш. Газар нутгаа хамгаалах чухал салбар юм. Тиймээс Засгийн газар энэ мэт чухал салбараа орхигдуулахгүй байхыг хүсч байна" гэв.

-УИХ-ын гишүүн Х.Баасанхүү: 

-Шүүх  төсвөө батлуулахдаа Сангийн яамыг царайчилдаг, Сангийн яамнаас хараат байдаг нь энэ оны төсвийн хуваарилалтаас харагдаж байна. Уг асуудалд хуульчид маш их санаа зовж байгаа. Шүүхийн төсөв гэдэг бол иргэдийн эрхээ хамгаалуулах иргэдийн төсөв гэж харах ёстой. 2024 он хүртэл шүүгчдийн цалин нэг ч нэмэгдээгүй дээрээс нь сүүлийн 30 жилийн хугацаанд шүүхийн байгууллага шинэ барилга, байгууламж бариагүй. Шүүхийн төсвийг Засгийн газрын эрх мэдлээс гаргаж Хууль, зүйн байнгын хороогоор хэлэлцсэн төсвийг Засгийн газар төсөв батлахдаа буулгахгүй байх хуулийн зохицуулалт хийсэн. Гэтэл Засгийн газар Хууль зүйн байнгын хорооны баталсан төсвөөр Шүүхийн байгууллагын төсвийг оруулж ирж байгаагүй. Дандаа буулгадаг байсан. Шүүх бол аль нэг төрийн байгууллагын харьяа байгууллага биш. Төсөв батлах процесс шударга биш байна. Эрх мэдлийн тэнцвэрийг огт хангахгүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж