2025 оны төсвийн тодотголын талаар нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр /2025.07.01/ мэдээлэл хийлээ.
-УИХ-ын гишүүн М.Мандхай:
-УИХ-ын гишүүд бүсээ чангалж төсвийн үргүй зардлыг бууруулна, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн нь худлаа болж байна. Учир төсвөө бууруулах танах ёстой зардлуудыг хасаагүй эсрэгээрээ улсын амин чухал асуудал бол Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих хүнсээ бэлдэх, хөдөө аж ахуйн түүхий эдийг бодлогоор дэмжих чухал төслийг хаслаа. 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь зургаан салбарт төвлөрч байна. Үүнд хөдөө, аж ахуйн салбар ороогүй. Энэ нь бусад салбарыг доройтуулж сөргөөр нөлөөлж болзошгүй. Хүнс хөдөө аж ахуй бол газар тариалан, мах сүү, ноос ноолуурын асуудал биш. Газар нутгаа хамгаалах чухал салбар юм. Тиймээс Засгийн газар энэ мэт чухал салбараа орхигдуулахгүй байхыг хүсч байна" гэв.
-УИХ-ын гишүүн Х.Баасанхүү:
-Шүүх төсвөө батлуулахдаа Сангийн яамыг царайчилдаг, Сангийн яамнаас хараат байдаг нь энэ оны төсвийн хуваарилалтаас харагдаж байна. Уг асуудалд хуульчид маш их санаа зовж байгаа. Шүүхийн төсөв гэдэг бол иргэдийн эрхээ хамгаалуулах иргэдийн төсөв гэж харах ёстой. 2024 он хүртэл шүүгчдийн цалин нэг ч нэмэгдээгүй дээрээс нь сүүлийн 30 жилийн хугацаанд шүүхийн байгууллага шинэ барилга, байгууламж бариагүй. Шүүхийн төсвийг Засгийн газрын эрх мэдлээс гаргаж Хууль, зүйн байнгын хороогоор хэлэлцсэн төсвийг Засгийн газар төсөв батлахдаа буулгахгүй байх хуулийн зохицуулалт хийсэн. Гэтэл Засгийн газар Хууль зүйн байнгын хорооны баталсан төсвөөр Шүүхийн байгууллагын төсвийг оруулж ирж байгаагүй. Дандаа буулгадаг байсан. Шүүх бол аль нэг төрийн байгууллагын харьяа байгууллага биш. Төсөв батлах процесс шударга биш байна. Эрх мэдлийн тэнцвэрийг огт хангахгүй байна" гэлээ.
Нэргүй 22 минутын өмнө 122.201.31.45
малчдыг боддог хүн л эх орноосоо урвагч байдаг
Irgen 5 минутын өмнө 103.212.118.23
тэнэгт мал минь
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.114.200
Хэзээ МАНгасууд шударга байсан юм шударга тав чинь бүгд хулгайч худалч шантаачин авилгачид байсныг харлаа
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.187.150
Монголд шударга юм гэж байдаг юмуу. п
Иргэн 6 цагийн өмнө 192.82.64.220
Өмнөх сайд нь хамгийн сайн ажиллаж байгаа гэж магтаад, сайд нь буухгүй гэж зүтгэсэн бодит байдал дээр Төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрсэн байна. Засаг нь цалингаа тавьж чадахгүйд хүрээд чаддагаараа төрийн албан хаагчдыг халж, тэтгэмж, урамшууллыг нь олгохгүй гэж байна. Магтах амаа олохгүй байсан ерөнхий сайд нь ингэж улсыг хөгжүүлж, түүхэнд байгаагүй сайн ажилласан болдог юм уу.
Нэргүй 6 цагийн өмнө 203.169.50.224
ингэж мэдээлэл х ийдэг нь бас сонин процесс тээ
МОНГОЛ... 8 цагийн өмнө 202.70.43.34
Монгол улс одоо Мөнгө Төсөв-өө Нийгэм, Эрүүл Мэнд, Боловсрол, Дэд Бүтэцүүд гэх мэт Priority-1 зүйлсдээ ЗӨВ ЗАРЖ ҮРЖ, Улс Нийтээрээ Хэт Баян Тансаг биш Хэт Улны Хоосон биш Нийтээрээ ДУНДАЖ аятайхан даруухан аж төрмөөр бнаа. Ялангуяа энэ Боловсролын Ялгаа ойрын жилүүдэд гарахаар бгаа тул Төрөөс Бодлого хэрэгтэй. Мөн Байгаль ОРчин, Ус , Агаар, Эрчим Хүчээ ариг гамтай ашиглаж Хүн Ард Ирээдүйгээ бодож амьдрах цаг болжээ. Том том жийп унаж брэндээр гангаран найр наадамлан цэнгэхээс илүүтэй энэ л бнада
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.135
Haana hen bayn tansag amidraad bga ym baigaa ym u tegwel ter chine hulgai bn.
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.135
Haana hen bayn tansag amidraad bga ym baigaa ym u tegwel ter chine hulgaich bn. Ulni mulni gej yu bsiiin ymar muuhai manjlj yridgiin chi chine manj hujaa ymar muuhai manj hujaa be.