БНХАУ-ын "Эйр Чайна" компанийн "С909" маркийн онгоцны олон улсын нислэгийн нээлтийн ёслол өнөөдөр /2025.07.01/ Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд боллоо.
"ХЯТАД УЛСЫН 100 ХУВЬ БИЕ ДААН ЗОХИОН БҮТЭЭСЭН АНХНЫ ТИЙРЭЛТЭТ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦ"
Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуан:
-Хятад улсын бие даан зохион бүтээсэн "С909" агаарын хөлөг БНХАУ-ын төрийн далбаагаа намируулан олон улсын чиглэлд хөөрөх анхны нислэгт биечлэн оролцож байгаадаа тун баяртай байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс, энэхүү нислэгийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласан Хятад, Монголын бүх найз нөхдөдөө гүн талархал илэрхийлье.
"С909" агаарын хөлөг онгоц бол Хятад улсын 100 хувь бие даан зохион бүтээсэн анхны тийрэлтэт зорчигч тээврийн онгоц бөгөөд байгаль, цаг уурын нөхцөл байдалд дасан зохицох өндөр чадамжтай. Одоогийн байдлаар дотоод, гадаадын арваад хэрэглэгч байгууллага 200 гаруй онгоцыг хүлээн авч, 200 орчим хотуудаар нийт 600 гаруй удаагийн нислэг үйлдээд буй нь дэлхийн агаарын тээврийн зах зээлд шинэ эрч хүчийг оруулаад байна. Өнөөдрийн анхны нислэгээр "С909″ агаарын хөлөгт шинээр дахин нэг нислэгийн чиглэл нэмэгдэх буюу энэ нь мөн анхны олон улсын нислэгийн чиглэл болох бөгөөд хоёр орны жуулчдад нислэгийн шинэ мэдрэмжийг хүргэж, “Go Mongoliа” болон “China Travel” уриалгууд харилцан хөөрөхөд түлхэц болох юм.
" С909″ агаарын хөлөг бүтээгдсэн түүх бол Хятадын агаарын тээврийн үйлдвэрлэл хурдацтай хөгжиж буйн тод жишээ бөгөөд Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацдаа анхаарал хандуулж, тогтвортой хөрөнгө оруулалт хийж ирсний үр дүн юм. Өнөөгийн Хятад улсыг харахад, өндөр хурдны галт тэрэг өндөр уулс, гол горхийг гаталж, цахилгаан автомашин мянга мянган айл өрхөд хүрч, хиймэл оюун ухаан бүхий л салбарын аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж, ногоон эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг маш олон салбарын технологийн түвшин олон улсад тэргүүлж байна.




















Энэ оны хавар, Хятад улс ХКН-ийн Төв хорооны хөрш орнуудын харилцааны хурал зохион байгуулж, Ши Жиньпин дарга хөрш орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад анхаарал хандуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн. Хятадын тал Монголын талтай хөгжлийн стратегиа уялдуулах ажлыг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн инновацийн туршлага хуваалцан, Хятад, Монголын “Бүс ба зам” өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.
Дэлхий нийтийн агаарын тээврийн салбарын сэргэлт өсөн нэмэгдэж буй энэхүү чухал цаг үед, хоёр орны агаарын тээврийн байгууллагууд хооронд илүү нягт, гүнзгий хамтын ажиллагааг бий болгоно гэдэгт би итгэж байна. Мөн Хятад улсын үндэсний үйлдвэрлэлийн агаарын хөлгүүд Хятад, Монгол хоёр орны олон чиглэлд нислэг үйлдэж, зорчигчдод аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй, тав тухтай нислэгийн үйлчилгээг мэдрүүлж, дэлхийн агаарын тээврийн салбарын хөгжил, цэцэглэлтэд улам бүр хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.
"С909 МАРКИЙН 35 ОНГОЦТОЙ БӨГӨӨД 110 МЯНГА ГАРУЙ ЦАГИЙН АЮУЛГҮЙ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, 4 САЯ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭСЭН"
"Эйр Чайна" компанийн Төв Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий захирал Шюэ Жүнь:
-Үзэсгэлэнт сайхан Улаанбаатар хотод та бүхэнтэй уулзаж, Хөх хот-Улаанбаатар чиглэлд Хятад улсад үйлдвэрлэсэн С909 маркийн онгоцны анхны олон улсын нислэгийг эхлүүлсэндээ маш их баяртай байна. Энэ С909 маркийн онгоц албан ёсоор олон улсын худалдааны түвшинд орж ирснийг илтгэн харуулж байна. Одоогийн байдлаар манай компани С909 маркийн 35 онгоцтой бөгөөд 110 мянга гаруй цагийн аюулгүй нислэг үйлдэж, дөрвөн сая гаруй зорчигч тээвэрлэжээ. Энэхүү завшааныг ашиглан хүрэлцэн ирсэн бүх зочид, мөн манай компанийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн бүх салбарын анд нөхөддөө болон хэвлэл мэдээллийн хамт олондоо "Эйр Чайна" компанийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.
Сүүлийн жилүүдэд "Эйр Чайна" компани "Бүс зам"санаачлагын хүрээнд агаарын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх явдалд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд "Бүс зам"-ын агаарын сүлжээг харилцан нэвтрүүлэх ажлыг тууштай урагшлуулж байна. "Бүс зам" санаачлагын хүрээнд 29 улсын 68 нислэгийн чиглэлийг нээсэн. "Хөх хот-Улаанбаатар" чиглэлийг 2019 онд нээсэн нь "Эйр Чайна" компани нь энэхүү санаачлагыг сурталчлахад дорвитой хувь нэмэр үзүүлсэн төдийгүй хоёр улсын ард түмэн харилцан зорчиход таатай нөхцөлийг бүрдүүлсэн.






















Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. Анх 1950 оны долдугаар сард Хятад улс анх Улаанбаатарын нислэгийн чиглэлийг нээсэн бөгөөд агаарын тээврийг нэвтрүүлсэн анхны орнуудын нэг болсон юм. 1958 онд Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар агаарын тээврийн хоёр талт гэрээг албан ёсоор байгуулсан. Мөн 1991 онд "Эйр Чайна" компани Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа байгуулж, мөн оны наймдугаар сарын 6-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийг амжилттай сэргээсэн. Ийнхүү Хятад, Монгол хоёр орны иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны түүх эхлэсэн бөгөөд хоёр улсыг холбосон агаарын гүүрийг нээснээс хойш өнөөдрийг хүртэл 75 жилийн гайхамшигт замыг туулсан байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол Улсын харилцаа тогтвортойгоор хөгжиж, олон салбарт харилцан ашигтай ажиллаж байна. Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр "Эйр Чайна" болон "МИАТ" компани аяллын дугаар хамтран эзэмших гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж, хоёр улсын төрийн далбааг авч явдаг хоёр компани нь хамтын ажиллагаанд шинэ хуудсыг эхлүүлсэн билээ. Энэ жил "Бүс зам" санаачлагын 12 жилийн ой тохиож байна. Бид С909 маркийн онгоцоор нислэг үйлдэн, нислэгийн давтамжийг өдөр бүр болгосноор хоёр орны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд чиглэсэн "Эйр Чайна" компанийн шинэ санаачлага юм. Бид "Бүс зам" санаачлагыг хөгжүүлэх үйлийн шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичиж, Хятад улсад үйлдвэрлэсэн агаарын хөлгөөр Хятад, Монголын найрамдлыг илтгэсэн шинэ нэрийн хуудас болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зочин 3 цагийн өмнө 192.82.92.42
Монголын авиа компани ингээд л шахагдаад эхлэх буйзаа!
ИРГЭН 4 цагийн өмнө 66.181.183.106
1990- оны дундуур Хятадын Ю- 12- гэдэг онгоцыг МИАТ хэдийг түрээсээр авбаа гэтэл олон осол болж олон сайхан Монголчууд бурханы оронд явж эцэст нь үлдсэн хоёр онгоцыг нь Хятад улсад буцааж өгч амарч билээ!!! Тэр үед тун найдваргүй онгоцнууд хийж байсан одоо???
Онх 4 цагийн өмнө 202.9.47.46
Онхолдохгүй онгоц, охолдохгүй эм гэж байхгүй.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.120
Монгол улс Хятад улстай хамтарч хөгжлийн төлөө зүтгэвэл бид хожиноо. сайн хүнийг дагаж сайн явах учиртай. Өнгөрч баларсан ойлголтоос салах хэрэгтэй. Дэлхийн бүх улс Хятадтай сайн харилцаатай байж хөгжихийг бодож байна. Ямар ч үед хар хайрцагны бодлогоо бид алдахгүй ньт ойлгомжтой. Монголчууд бид ухаалаг бас зальтай байх учиртай. Хэрэлдэж муудалцах, хүйтэн хөндий байх нь бидэнд ашиггүй.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.193
Монгол улс данх нянбактери хоёрын дарангуйлалын үед хятадын муж шиг боллоо доо. Монголын нисэхийн салбарт хэдэн ч хятадын компани үйл ажиллагаа явуулаад байгаа юм бүү мэд. эйр чайнагийн онгоцны багийнхан нь манай нисэх болон гаалийнханд аймар томордог бүр та нэр хэн юм гэдэг гэсэн шүү. одоо ямбий хятад онгоцоо монгол хүний амиар турших нь үүнийг мэдээж төмрийн хүдрийн хулгайч дэлгэрсайханы оролцоо ч байгаа.
батаа 8 цагийн өмнө 66.181.164.23
COMAC C909 голлох бүх эд ангиуд нь гадных байдаг байгаа шүү, угсарсан гэвэл илүү тодорхой. Хөдөлгүүр тормосны систем нтр нь бүгд Boeing Airbus болон бусад үйлдвэрээс шууд авдаг
Нэргүй 6 цагийн өмнө 103.229.123.34
үхсэн муу х***а
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.118.248
ХЯТАД УЛС ХОГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ГАРСАНЫГ ХАРУУЛЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ БАРИМТАТ ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА ХЯТАД УЛС ШИНЖЛЭХ УХААНЫ БАГТААМЖ ИХТЭЙ БУТЭЭГДЭХУУН УЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙН ТЭРГУУНИЙ ХОГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ТУВШИНД ХУРСЭНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА БАС НЭГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖУУЛСЭН САЛБАР БОЛЖ БАЙНА БАЯР ХУРГЭЕ
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.88.107
Зассс танай хятадууд аа ха ха
Лхагва 9 цагийн өмнө 66.181.181.14
Ойлгоход тун төвөгтэй модон орчуулага бололтой
Тогтолцоо 10 цагийн өмнө 202.70.43.34
Зөвлөлт Холбоот Орос улс цагтаа юм юманд манлайлан юм юм хийж мандаж байгаад Улс Төрийн Коммунист Тогтолцооноосоо болж тэр бүтээсэн агуу бүхэн нь нуран унасан. Коммунист орнуудын Хөгжил Цэцэглэл 21-р зуунд хаа хүрэхийг харахад цаг хугацаа хэрэгтэй. Мөн Капиталист нийгэм ч хаа хүрдэгийг Ковид-19 тодорхой харуулсан.
зочин 10 цагийн өмнө 192.82.64.153
хөлөгийн хүчин чадлыг бичсэнгүй
садө 10 цагийн өмнө 103.168.34.86
бас л мундаг бна