Хүнд хэлбэрийн зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал амжилттай хийлээ

Хүнд хэлбэрийн зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал амжилттай хийлээ

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Хүнд хэлбэрийн зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал амжилттай хийлээ

Францын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг Монголын эмч нартай хамтран, Монгол Улсад анх удаа гадаадад эмчлэгдэх боломжгүй гэж үзсэн хүнд хэлбэрийн зүрхний гажигтай хүүхдүүдэд  мэс засал амжилттай хийлээ.

Тодруулбал, тус баг нь Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн мэс заслын эмч нартай хамтран 27 хүүхэд, 9 насанд хүрэгч буюу нийт 36 өвчтөнд нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Хамтарсан мэс заслын онцлог нь гадаадын эмч нар зөвлөх, хяналтын үүрэгтэйгээр оролцож, дотоодын баг мэс заслыг бие даан гүйцэтгэсэн явдал байв. Энэ нь Монгол эмч нарын ур чадварыг сайжруулж, гадаадад эмчлүүлэх урсгалыг үе шаттайгаар бууруулахад чухал алхам болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнд төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажигтай зургаан хүүхэд, гол судас болон хавхлагын эмгэгтэй нэг насанд хүрэгч тус тус мэс заслын эмчилгээнд хамрагджээ.

Мэс заслын хүрээнд дараах хүнд, нарийн төвөгтэй тохиолдлуудад амжилттай эмчилгээ хийгдсэн байна:

  • Зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн
  • Гол судасны төрөлхийн гажиг
  • Фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах давтан мэс засал
  • Уушгины артерийн нарийсал зэрэг нарийн төвөгтэй тохиолдлуудад төгс эмчилгээ хийгдсэн байна.

Эдгээр тохиолдлууд нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан бөгөөд дотооддоо хийснээр Монгол эмч нарын ур чадвар өсөж буйг нотолсон бодит жишээ болж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь жил бүр Франц, Люксембург, БНСУ, БНХАУ, АНУ, Тайван зэрэг орнуудаас 20 гаруй зочин профессор урьж ажиллуулан, иргэдэд эх орондоо эмчлүүлэх боломжийг бүрдүүлж, эмч нарыг ажлын байран дээр нь чадавхжуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.120

Сүүлийн үед гажигтай, аутизмтэй, хүүхдүүд маш их төрдөг болсон нь цэвэр эхтэй нь холбоотой. Жирэмслэх үеэс дэг барих ёстой байтал эх болох гэж байгаа эмэгтэйчүүд архи, пиво, дарс байнга ууж хар тамхи татаад байхад гажигтай хүүхэд гарах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд нэгэнт төрчихсөн хүүхдийг устгаж болохгүй нэг насаараа зовж амьдарч байна. Зөв амьдралын хэвшилд сургах хэрэгтэй. Энэ талын сургалтыг сайн явуулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж