"Мишээл Групп" болон "MSM Групп" хамтын ажиллагаагаа эхлүүлж, стратегийн гэрээнд гарын үсэг зурав

"Мишээл Групп" болон "MSM Групп" хамтын ажиллагаагаа эхлүүлж, стратегийн гэрээнд гарын үсэг зурав

"Мишээл Групп" болон "MSM Групп" хамтын ажиллагаагаа эхлүүлж, стратегийн гэрээнд гарын үсэг зурав

2025 оны 6-р сарын 27-ны өдөр "Мишээл Групп" болон "MSM Групп" компани стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны нээлтийн хэвлэлийн бага хурал MSM Группын төв байранд болжээ.

Тус арга хэмжээний нээлтийн үгийг “Мишээл Сити” төслийн ахлах Ц.Будхүү хэлж, "Мишээл Групп болон MSM Группын хамтын ажиллагаа нь хотын шинэ дэд төв болох “Мишээл Сити”-ийн хөгжлийг дараагийн шатанд гаргах томоохон алхам" хэмээн онцлов. Тэрбээр “Мишээл Сити” төсөл нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт сүүлийн 5 жилд хэрэгжиж буй хамгийн том цогц бүтээн байгуулалт гэдгийг тэмдэглэлээ. Уг төсөл 13 га газарт 15 дэд төв бүхий худалдаа, үйлчилгээ, орон сууц, амралт чөлөөт цагийн цогц орчныг бүрдүүлж буй юм.

"Мишээл Авто Худалдааны Төв" нь төслийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд автомашинтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлсэн цогц шийдэл юм.

Мишээл Группын Ерөнхийлөгч Robert Clifford Edwards:

“Энэхүү авто худалдааны төв нь хэрэглэгчийн цаг хугацааг хэмнэх, бизнес эрхлэгчдэд өндөр боломж нээх орчин болно. Сард дунджаар 140,000 гаруй хөл хөдөлгөөн бүхий энэхүү төвд MSM Групп нэгдэж буйд баяртай байна” хэмээн мэдэгдлээ.

MSM Группын Дэд Ерөнхийлөгч ноён Matthew Metz:

“Манай компани Монголын зах зээлд Mercedes-Benz, FORD, RAM, BYD, JEEP зэрэг автомашины дэлхийд тэргүүлэгч брэндүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг. Мишээл Авто Худалдааны төвд салбараа нээж байгаадаа баяртай байна. Энэ нь зөвхөн бидний хувьд биш, хэрэглэгчдэд ч маш том боломж юм” гэж онцоллоо.

Хэвлэлийн хурлын дараа MSM Группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Соёл-Эрдэнэ телевизүүдэд тусгай ярилцлага өгсөн юм.

Хатагтай Б.Соёл-Эрдэнэ хэлэхдээ: “Өнөөдрийн хамтын ажиллагаа нь Монголын авто үйлчилгээний салбарт шинэ стандартыг нэвтрүүлэх эхлэл юм. Автомашины борлуулалт, сэлбэг, даатгал, банк бус санхүү, бүртгэл зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон нь хэрэглэгчдэд цаг хугацаа хэмнэх, үр ашигтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна” хэмээлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр компанийн хоорондын гэрээ биш, цаашид авто салбарын олон аж ахуйн нэгж, брэндүүдийг “Мишээл Сити” төсөлд нэгтгэх үндэс суурь болно хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Мишээл авто худалдааны төв нь 2025 оны 4-р улиралд ашиглалтанд орох бөгөөд тус салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан ББСБ, сэлбэг хэрэгсэл, авто худалдаа, даатгалын компаниуд нэгдэж байна. Одоогоор 3, 4-р давхар бүрэн борлуулагдаж дууссан бөгөөд 5-р давхарт цөөн талбай дээр захиалга авч байна. Хэрэв та тус шоурүүмд өөрийн бизнесийн салбарыг нээх бол борлуулалтын албатай холбогдоорой.

Утас: 9099-5533, 8888-4595, 9907-4903

Байрлал: Хан-Уул дүүрэг хуучнаар Мишээл экспо, Мишээл барилгын их дэлгүүрийн баруун талд МИШЭЭЛ СИТИ төслийн борлуулалтын алба

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж