Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, ойрын өдрүүдэд цаг агаарын ерөнхий төлөвийн талаар өнөөдөр /2020.07.01/ холбогдох албанаас мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү
Сүүлийн 10 хоног буюу зургадугаар сарын 20-30 хүртэлх өдрүүдэд ой хээрийн 32 удаагийн түймэр бүртгэгдсэн. Хээрийн түймрийг аймгаар нь авч үзвэл, Булган аймагт 2, Дархан-Уул аймагт 1, Дорнод аймагт 1, Төв аймагт 2, Хэнтий аймагт 2, Хөвсгөл аймагт 2, Сэлэнгэ аймагт 21 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Бүртгэгдсэн 32 ой хээрийн түймрээс 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, нэг ой хээрийн түймрийг унтраах ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга П.Соронзонболд:
Өнгөрөгч өдрийн байдлаар онцгой байдлын ерөнхий газар нийт 7 ой хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, орон нутгийн засаг захиргааны нэгжид хүлээлгэн өглөө.
Одоогоор 3 ой хээрийн гол түймрийг цурамд оруулж, 1 ой хээрийн түймрийг хяналтад авах ажлыг зохион байгуулж байна. Нийт түймэрт 380 гаруй алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 600 гаруй алба хаагч ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагааны хүрээнд зэвсэгт хүчний жанжин штабын 303 ангийн нисдэг тэрэг, агаараас эрэн хайх, аврах 111 ангийн нисдэг тэрэг төвийн голомт дээр эрэн хайх ажиллагаа, хяналтад авах, эргүүл, алба хаагчдыг зөөх тээвэрлэх ажлыг хийж байна. Үүнээс гадна ой хээрийн түймэр унтраах ажилд оролцсон нийт алба хаагчдыг буцаж анги байр руу татах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна.
ЦУОШГ-ын Цаг уурч Б.Жаргалан
Өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хуурайшилтын зэргээр Ховд, Баянхонгор аймгийн ихэнх сумууд, Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ, төв аймгийн зарим сумдын нутгуудад дунд зэрэг. Харин говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгаар их болон нэн их түвшинд хуурайшилтай гарсан. Говийн зүүн аймаг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас 8-24 мл орсон.
Ирэх өдрүүдэд нийт нутгаар хална. Тодруулбал, Төв болон говийн аймгуудын нутгаар өдөрт 30 хэмийн давж халах төлөвтэй. Долоодугаар сарын 3, 4-ны өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл аймгийн уулархаг нутгаар хур тунадас их байх төлөв ажиглагдаж байгаа.
Улсын баяр наадмын өдрүүдэд баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно.
Долоодугаар сарын хувьд олон жилийн дунджаас дулаан, хур тунадасны хувьд баруун аймгуудад хур тунадас бага, төвийн аймгуудын өмнө хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахуй хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна.
А.Тамир
Холбоотой мэдээ