Хятадад "сүнслэг эдийн засаг" трэнд болж байна

Хятадад "сүнслэг эдийн засаг" трэнд болж байна

Хятадад "сүнслэг эдийн засаг" трэнд болж байна

Хятадын эдийн засгийн өсөлт удаашрахын хэрээр залуус хайр дурлал, ажлын байр гэх зэргээр ирээдүйдээ санаа зовох нь ихэссэн. Үүнийг дагалдаад тус улсад "сүнслэг эдийн засаг" гэх чиг хандлага дэлгэрчээ. Тодруулбал, залуус зурхай, ид шид, зөн билэг, мэргэ төлгөнд итгэх болжээ. "Tencent" технологийн компанийн гаргасан зурхайн аппликейшныг хятад залуус 100 сая гаруй удаа татсан нь үүний нэг илрэл мөн.

Эдийн засгийн уналтын хамгийн том шинж тэмдэг бол хүмүүс мэргэ төлгө, зурхайд итгэдэг болох юм. Хятадад сүүлийн хоёр жилийн хугацаанд ийм төрлийн итгэл үнэмшил ихээхэн газар авч байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нээгдсэн "One As All" уушийн газар ч бас "сүнслэг эдийн засаг" чиг хандлагын нэг хэлбэр. Бээжингийн өмнөд хэсгийн Фэнтай дүүрэгт орших тус уушийн газрын үүдээр ормогц "Шалгалтандаа тэнцмээр байна", "Зөв хүнтэйгээ учирмаар байна", "Баяжмаар байна" гэх мэт үгсийг гараар бичиж, тусгай самбарт наасан байх аж. Энэ бол оюун санааны амар амгаланг хайхын зэрэгцээ жаахан юм уухаар ирсэн үйлчлүүлэгчдийн бичсэн үгс. Үйлчлүүлэгчид тус уушийн газарт юм уухаас гадна хятад аргаар мэргэ төлгө тавьдаг зурхайчдаас хувь заяагаа асуудаг.

Бээжин, Шанхай хотуудад сүүлийн үед энэ төрлийн уушийн газар хэд хэд нээгджээ.

Эдийн засгийн уналт, уушийн газар хоёр холбоо хамааралгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ эдийн засаг хүндхэн байгаа үед хүмүүс гадаадад аялах, үнэтэй эд зүйл худалдаж авах боломжгүй. Ийм үед тэд уушийн газрыг зорьж, шөнөжин ярилцаж суудаг гэдгийг "One As All" уушийн газрын зурхайч хэлжээ. Мөн тэрбээр их мөнгө олоход төвлөрдөггүй гэлээ.

Гэхдээ Хятадын нийгэмд ид шид, мэргэ төлгө эмзэг байр суурьтай байдгийг энд онцлууштай. Хятадын Коммунист нам нь албан ёсоор шашингүй үзэлтэй бөгөөд мухар сүсэг бишрэл гэж тодорхойлсон зүйлээ дарангуйлсаар ирсэн түүхтэй.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 8 цагийн өмнө 59.153.112.175

манай мухар сүсэгтнүүд дагах байхдаа өөртөө л итгэ залуусаа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.70.43.34

Монгол улс одоо Мөнгө Төсөв-өө Нийгэм, Эрүүл Мэнд, Боловсрол, Дэд Бүтэцүүд гэх мэт чухал зүйлсдээ ЗӨВ ЗАРЖ ҮРЖ, Улс Нийтээрээ Хэт Баян Тансаг биш Хэт Улны Хоосон биш Нийтээрээ ДУНДАЖ аятайхан даруухан аж төрмөөр бнаа. Ялангуяа энэ Боловсролын Ялгаа ойрын жилүүдэд гарахаар бгаа тул Төрөөс Бодлого хэрэгтэй. Мөн Байгаль ОРчин, Ус , Агаар, Эрчим Хүчээ ариг гамтай ашиглаж Хүн Ард Ирээдүйгээ бодож амьдрах цаг болжээ. Том том жийп унаж брэндээр гангаран найр наадамлан цэнгэхээс илүүтэй энэ л бнадаа

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.178

Наранжаргал сэтгүүлч манай талын хүн бна нөгөө исүү гээ ч хятадын талыг баримтлагч магад хятадын коммунист намын гишүүнчлэлтэй ч магадгүй гэсэн хар төрөөд байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж