PC mall хэрэглэгчиддээ зориулан ахуйн болон аяллын нөхцөлд ашиглах боломжтой, олон төрлийн хэрэглээг нэг дор багтаасан зөөврийн цахилгаан үүсгүүр болох Hummer Power Station–уудыг худалдаалж эхэллээ. Америкийн алдарт бидний сайн мэдэх машинаараа олноо танигдсан HUMMER бол хүч чадал, найдвартай ажиллагаа, тэсвэр тэвчээрийн бэлгэ тэмдэг болсон дэлхийн брэнд. Hummer Power Station цуврал нь H550, H600, H1000 гэсэн гурван өөр загвартай бөгөөд албадан асаагч, олон төрлийн цахилгаан гаралт, LED гэрэл, утасгүй цэнэглэгч зэргийг багтаасан ухаалаг бүтээгдэхүүн юм.
Hummer H550 нь 555Wh багтаамжтай, 7.0 литр хүртэлх бензин болон 5.5 литр хүртэлх дизель хөдөлгүүртэй машиныг албадан асаах чадалтай бөгөөд нэгэн зэрэг 9 төхөөрөмжийг цэнэглэх боломжтой. USB-C 60W, USB-A 18W, 10W утасгүй цэнэглэлт, гурван төрлийн LED гэрэлтэй, хэт ачаалал, халалт, богино холболт зэрэгт тэсвэртэйгээр зохион бүтээгдсэн. Зөвхөн 4.6 кг жинтэй энэхүү загвар нь зөөвөрлөхөд хялбар, гадаа болон автомашины хэрэглээнд төгс тохирно. Hummer Power Station H550 нь 1,599,900₮-ийн үнэтэй.
Hummer H600 нь 555Wh багтаамжтай бөгөөд олон төрлийн төхөөрөмжийг зэрэг цэнэглэх боломжтой олон үйлдэлт цахилгаан үүсгүүр юм. 600W AC гаралттай, оргил хүч нь 1000W хүрдэг бөгөөд USB, DC гаралт болон утасгүй цэнэглэгчтэй. Мөн хэт халалт, богино холболт, хэт ачааллын эсрэг хамгаалалттайгаар бүтээгдсэн. LED ажлын гэрэл нь гурван төрлийн горимтой ажиллах ба -10°C–аас 40°C орчинд тасралтгүй ажиллах чадвартай. Hummer Power Station H600 нь 1,599,900₮-ийн үнээр худалдаалагдаж байна.
Hummer H1000 загвар нь хамгийн өндөр хүчин чадалтай бөгөөд 1000W гаралт, 2000A оргил хүчтэй, гэр ахуйн том оврын төхөөрөмжүүд болон бизнесийн үйл ажиллагаанд зориулагдсан. Энэхүү загвар нь DC, USB болон AC гаралтуудтай, хоёр төрлийн LED гэрлээр тоноглогдсон бөгөөд цахилгаан тасарсан үед, гадаа нөхцөлд эсвэл алслагдсан орчинд ашиглахад хамгийн тохиромжтой. Hummer Power Station H1000 нь 2,099,900₮-ийн үнээр худалдаалагдаж байна.
Hummer Power Station-ийг багцаар худалдан авахад нарны эрчим хүчээр цэнэглэх зориулалттай 100W ус, тоосны хамгаалалттай зөөврийн нарны хавтан дагалдана.
Hummer Power Station-ийг багцаар буюу нарны эрчим хүчээр цэнэглэх зориулалттай 100W ус, тоосны хамгаалалттай зөөврийн нарны хавтантай хамтад нь авах боломжтой. Мэдээж багцаар нь авбал хамгийн хямд шүү.
Hummer -тай сэтгэл амар, хаана ч цахилгаантай аялаарай.
- Та УРЬДЧИЛГААГҮЙ лизингээр авах боломжтой.
- PC mall-н бүх салбарт.
- Онлайн зээлийн хүсэлт илгээх: https://bit.ly/3CFS3K3
- Онлайн дэлгүүр: https://pc-mall.mn/brand/4444
- Холбоо барих : 7575-3535, 9494-0506, 8032-9975, 9903-5429, 9595-2622, 9595-7977, 9904-2026, 9904-2027.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227
!!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom
Нэргүй 11 цагийн өмнө 202.131.225.178
avsan, yostoi heregtei ed bnale