АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн хориг арга хэмжээг цуцлах тушаалд Даваа гаригт /2025.06.30/ гарын үсэг зурлаа. Ийнхүү Башар аль-Ассадыг түлхэн унагаснаас хойш Сирид анх удаа хөрөнгө оруулалтын зам нээгдэх гэж байна.
2011 онд иргэний дайн дэгдэхээс ч өмнө Сири улс АНУ-ын хоригт багтсан байсан.
Трамп өнгөрсөн тавдугаар сард Ойрхи Дорнодод айлчлах үеэрээ Сирийн эсрэг хориг арга хэмжээг хөнгөлөхөө амласан билээ. Тэрбээр Даваа гаригт мэдэгдэл хийхдээ "АНУ тогтвортой, нэгдмэл, хөршүүдтэйгээ эвтэй найртай байдаг Сирийг дэмжихийн төлөө байна. Террорист байгууллагуудад аюулгүй хоргодох газар санал болгодоггүй, шашин шүтлэг, үндэстний цөөнхийн аюулгүй байдлыг хангадаг нэгдсэн Сири улс бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих болно" гэсэн юм.
Трампын зарлигийн дагуу Сирийн хөгжил дэвшил, засгийн газрын үйл ажиллагаа, нийгмийн сэргээн босголтод чухал үүрэг гүйцэтгэдэг зарим бүлэг, байгууллагуудад тавьсан хориг арга хэмжээг хөнгөвчлөх болжээ. Үүнд 518 хувь хүн, аж ахуйн нэгж багтана. Харин Башар аль-Ассад ба түүний хамсаатнуудтай холбоотой хориг арга хэмжээ хэвээр үлдэх аж.
Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аль-Шарааг АНУ нэгэн цагт “Дэлхийн тусгайлан тогтоосон террорист” гэж тодорхойлж байв. Энэ тодорхойлолтыг эргэн харахыг Трамп Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод тушаажээ. Цаашилбал, Хаят Тахрир аль-Шам бүлэглэлийг "гадаадын алан хядагч" гэж тодорхойлсон статусыг эргэн харахыг тушаав. Хаят Тахрир аль-Шам бүлэглэл нь Аль-Каидагийн Сири дэх салбар байсан ч Ахмед аль-Шараа 2016 онд тус бүлэглэлээс харилцаагаа тасалсан билээ.
Трамп тавдугаар сард Ахмед аль-Шараатай уулзсаныхаа дараа түүнийг "гайхалтай дур булаам залуу", "тэмцэгч" гэж тодорхойлсон. Түүний хүчирхэг дүр төрх Трампад таалагдаж, сул талыг нь идэвхжүүлсэн ч гэж үздэг.
y 1 минутын өмнө 50.169.138.78
+ # ;
yxmcgyiblr#gl 4 минутын өмнө 50.169.138.78
666;
Иргэн 2 цагийн өмнө 103.212.117.54
Худалч
Нэргүй 8 цагийн өмнө 188.162.254.111
яс хаягч жомбог трамп.
Нэргүй 8 цагийн өмнө 103.229.122.173
Сири тун удахгүй гадна дотны нөлөөгөар тамын орон болно