Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэллээ

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэллээ

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэллээ

Цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хууль өнөөдрөөс /2025.07.01/ хэрэгжиж эхэллээ. 


Энэ оны тавдугаар сард Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталсан. Тус хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Тухайлбал, дээрх хуулийн өөрчлөлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.18, 20.19 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн  6, 7 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хууль батлагдсанаар:

  • Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  • Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
  • Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
  • VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
  • Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
  • Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
  • Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.

Эрүүгийн хуулийн 20.18 дугаар зүйл. Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах

Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 20.19. дүгээр зүйл. Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэгт нэмж оруулсан байна. 

Зөрчлийн тухай хуулийн 10.1.6 дахь хэсэгт, төлбөрт таавар, эсхүл  бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.1.7 дахь хэсэгт, төлбөрт таавар, эсхүл  бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх нэмэлт, өөрчлөлтүүд орсон ба холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан иргэд орон байраа барьцаалах, ойр дотны хүнээс мөнгө зээлэх зэргээр өрийн дарамтанд орж, улмаар сэтгэл санаагаар унах,  донтох, стрес дэх, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, хувийн мэдээллээ алдах, цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа юм. Тиймээс энэ төрлийн тоглоом тоглох, зохион байгуулах, өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг ашиглуулах зэрэг хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 7 цагийн өмнө 66.181.182.223

Гадаа асарт өвгөчүүл мөрийтөй даалуу тоглоод байна тэднийг яах вэ ! тодорхой хэлээчээ ! зовлонтой юм !

Avatar

Бадарч тахар 7 цагийн өмнө 66.181.182.223

Гадаа гудамжинд юмуу асарт шатар мөрийтөй тогловол яах вэ ! тодорхой хэлээч !

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 203.98.76.70

odooo forex shiiidiii zaluusaa har mayngan zaluus forex hamag munugu aldaj baina sanhugiin uusmel zah zeelch gsen mash undur ersdeltei tiimees uuniig ch shiidii zaluusa

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 59.153.113.201

SEKSYGEER VANXANI AJIL XNE SEXSEER TAICHNA ANUSDI80955877BOOW XXN

Avatar

Sharavo 12 цагийн өмнө 192.82.65.168

Sharavo

Avatar

bravo 2025-07-01 103.99.103.99

bravo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж