ЛеБрон Жэймс болон Лэйкерсийн ирээдүй хэрхэх вэ?

ЛеБрон Жэймс болон Лэйкерсийн ирээдүй хэрхэх вэ?

ЛеБрон Жэймс болон Лэйкерсийн ирээдүй хэрхэх вэ?

NBA-ийн улирал өндөрлөж, долдугаар сар эхэлснээр чөлөөт агентын зах зээл, тамирчдын солилцоо, гэрээ ярианы гол сэдэв боллоо. ЛеБрон Жэймс ирэх улирал Лос Анжелес Лэйкерс багтаа тоглохоор шийдэж, 52 сая ам.доллароор гэрээгээ сунгав.

Ингэснээр ЛеБрон замналынхаа турш нийтдээ 580 гаруй сая ам.долларыг зөвхөн цалингаасаа оллоо.

Өдгөө 40 настай тэрбээр ирэх намар NBA-ийн 23 дахь улирлаа эхлүүлж, рекордоо ахиулна. Өнгөрсөн улирал л гэхэд "Хаан Жэймс" улирлын 70 гаруй тоглолтод оролцохдоо 24.4 оноо, 7.8 самбар, 8.2 ашигтай дамжуулалт дунджилжээ. Харамсалтай нь, баг нь плей-оффын нэгдүгээр шатанд Миннесота Тимберуолвст хожигдсон билээ.

Түүний агент Рич Пол ярихдаа "ЛеБрон аваргын төлөө өрсөлдөхийг хүсч байгаа. Тэр Лэйкерс ирээдүйдээ анхаарч байгааг мэдэж байгаа. Үүнийг сайн ойлгож байгаа. Гэхдээ тэр аварга болох бодит боломжийг үнэлж байгаа. Женни, Роб нартай хамт өнгөрүүлсэн найман жилийн хамтын ажиллагаандаа ч бид талархаж байгаа. Лэйкерс бол түүний замналын чухал хэсэг.

Ирээдүйдээ анхаарангаа аваргын төлөө өрсөлдөнө гэдэг хэцүү болохыг бид ойлгож байгаа.  Бид одоо ЛеБроны амьдралын, замналын энэ хэсэгт юу хамгийн чухал вэ гэдгийг үнэлмээр байна. Тэр тоглосон улирал бүртээ аваргын төлөө өрсөлдөхийг хүсдэг. Лэйкерс ч үүнийг мэднэ, дэмждэг. Түүний төлөө хамгийн сайн зүйлийг хийхийг хүсдэг" гэжээ.

Лэйкерс өнгөрсөн жил Лука Дончичийг солилцоогоор авч, ирээдүйгээ даатгасан. Өдгөө 26 настай Дончич ч Лос Анжелес хотод үлдэж, Лэйкерстэй аварга авахыг хүсч байгаа. Гэхдээ илүү залуу бүрэлдэхүүний хамт.

"ESPN"-ийн алдарт сурвалжлагч Шэмс Чараниагийн мэдээлснээр Жэймс Нью-Йорк хотноо найзуудтайгаа оройн зоог барих үеэрээ эхнэр Саванна нь түүнийг ирэх жил зодог тайлаасай гэж хүсч байгааг дуулгажээ.

Дончич болон Лэйкерс ирээдүйд аварга болох багийг алхам, алхмаар бүрдүүлэхийг хүсч байгаа бол ЛеБрон ирэх улирал аваргын төлөө өрсөлдөх баг хүсч байна. Энэ зөрчилдөөн магадгүй ЛеБроныг ирэх улирал солилцоонд орох хүсэлт гаргахад хүргэнэ гэж таамаглажээ.

Яг одоо NBA-д аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн, ЛеБрон хэрэгтэй багууд цөөнгүй бий. Түүний гэрээний заалтанд зөвхөн өөрийнхөө ирээдүйг өөрөө шийдэж, очих багаа сонгох заалт бий. Өнгөрсөн улирал фэнүүдийнх нь санааг зовоосон асуудал бол ЛеБроны өвдөг. Гэхдээ л "Associated Press"-ийн мэдээлснээр ЛеБрон багийн нэгдсэн бэлтгэл эхлэхэд бэлэн байна гэжээ.

Асуулт: ЛеБрон Лэйкерсийн өмсгөлтэй зодог тайлах уу эсвэл өөр баг руу солигдох уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.227

Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.229.122.173

Энэ өмсгөлтэйгээ ирэх жил зодог тайлна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж