Танилц: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувилалууд

Танилц: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувилалууд

Танилц: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувилалууд
suvilal

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг танилцуулж байна. 


Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх шалгуур хангасан амралтын 31 байгууллага, сувиллын 24 байгууллага нийт 55 байгууллага шалгарч энэ онд ахмад настныг хүлээж авах аж. Засгийн газрын 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт долоо хүртэл хоног амарч сувилуулж болно гэж заасан байдаг.

Нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35 мянган төгрөг, сувиллын газарт 40 мянган төгрөгөөр тооцон тус тус тогтоожээ.

Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-01 81.9.119.227

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.191.135

Ахмадын сувилал маш муу. Үйлчилгээ сул. Улсаас зүгээр л мөнгө авчихдаг болохоор санал хүсэлт, гомдол хүлээж авдаггүй. Жишээ нь, Амарсанаа гүнж сувилал

Avatar

Нэргүй 2025-07-01 66.181.184.121

Амарсанаа гүнж сувилал гэж ёстой муу газар бна аа. Сувилал гэхэд хэцүү л юм бна лээ. 7 хоногт нэг удаа барьсан болно. Хоол байр муу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж